Дэлхийн хамгийн шударга 10 хот

2013-10-03, 22:11
20,426
Дэлхийн томоохон хотуудын алинд нь Дэлхийн хамгийн шударга оршин суугчид олноороо суурьшсан байдаг талаар сонирхолтой судалгааг нэгэн сэтгүүлийнхэн хийжээ. Судалгааг маш энгийн байдлаар хийсэн байна. Сэтгүүлийн ажилчид харилцах утас, гэрэл зураг, банкны карт, 50 орчим доллартай дүйцэхүйц мөнгөн дэвсгэрт бүхий 12 түрийвчийг судалгаанд оролцсон хотуудын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт албаар гээсэн байна. Хэдий олон түрийвчийг эргүүлж олж өгнө, төдий хэмжээгээр хотын “шударга иргэдийн” үзүүлэлтийг тоолж байв. Ингээд бүгдээрээ аль хотод олон түрийвч эргэн олдож, аль хотод тэр чигээрээ алга болж байсныг олж мэдэцгээе.
Дэлхийн хамгийн шударга 10 хот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Жагсаалтын тэргүүн байранд Хельсинки хот оржээ. Олон нийтийн газар орхисон 12 түрийвчийн 11-ийг нь эргүүлж өгснийг бодоход энэ хотын иргэдийн хэчнээн хүмүүжилтэй нь харагдаж байна. Тэрчлэн уг хотын иргэд авто замын улаан гэрэл ассан үед ямар ч үед хүн малгүй автоматаар хөдөлгөөнөө хязгаарладаг байна. Цусанд нь шингэсэн журмаа баригчид ажээ.

www.caak.mn

2. Энэтхэгийн ард түмний талаар “гуйлгачин”, “хулгайч”, “бохир” гээд маш олон буруу ойлголт байдаг. Тэгвэл шударга хотын жагсаалтын хүндэт хоёрдугаар байранд Энэтхэгийн том хотуудын нэг болох "Мумбай" оржээ. Тэнд орхисон 12 түрийвчний 9 нь эргэж ирсэн байна. Дашрамд дурьдахад Энэтхэгчүүд мөнгөний төлөө юу ч хийж, мөнгөтэй хүний төлөө зүрхээ сугалахаас буцдаггүй боловч аргаа чухам барахдаа үсрээд гуйлга гуйна уу гэхээс биш хэзээ ч хулгай хийдэггүй гэнэ. Бас гудамжинд нь согтуу хүн нэг ч үгүй. Харин Монголчууд бид бол хэзээ ч гуйлга гуйхгүй их “омголон”, гэхдээ хулгайг бол “омголон” гэх зангаа дарж байгаад л хийнэ дээ, тээ?...

27 настай Мумбайн иргэн Рахуль Рай: “Би ямар нэгэн муу зүйл хийх гэхлээр хүн чанар минь чангаагаад байдаг. Олсон түрийвчинд ганц мөнгөнөөс гадна, тухайн эзнийх нь амин чухал олон зүйл хадгалагддаг шүү дээ” -гэжээ.

www.caak.mn

3. Гуравдугаар байранд зүүн европын хамгийн сайхан нийслэлүүдийн нэг Будапешт оржээ. Тэнд олон нийтийн газар гээгдсэн мэт орхисон 12 түрийвчийн 8-ийг нь эргүүлэн өгсөн байна. Судалгааг хийсэн хүмүүс нэгэн 60 орчим насны эмэгтэйн талаар дурьдсаныг эс тооцвол: Тэрээр түрийвчийг олоод, доторхийг нь үзмэгцээ эргээд харахын хооронд алга болж өгсөн гэнэ.

www.caak.mn

4. Америкийн Нью-Йорк хотод ч гэсэн 8 түрийвч эргэн олдсон байна. Иймээс мөн жагсаалтын гуравдугаарт, Будапештийн хамт бичигджээ. Хотын иргэн, 36 настай Ричард Гимольтоны хэлснээр уг хотын иргэд нь хоорондоо тийм ч найрсаг харьцаатай биш, хөндий хүйтэн талдаа ч гэсэн хүн чанарын хувьд сайн гэжээ.

www.caak.mn

5. Москва хот дөрөвдүгээрт орсон байна. Тэндэхийн иргэд “гээгдсэн” 12 түрийвчний 7-г эргүүлж өгчээ. Хотын иргэн, офицер Эдуард Антипин: “Би офицер хүнийхээ хувьд шударга ёсны чигийг барьдаг” – гэж хэлээд, Москвагийн зоопарк орчмоос олсон түрийвчээ хамгаалагчид нь өгчээ.

www.caak.mn

6. Нидерландын Амстердам хотод мөн 7 түрийвч эргэн иржээ. Хойд Европын амар амгалан оршин суугчдын төв хотуудын нэгний хувьд гайхахаар зүйл биш ажээ.

www.caak.mn

7. Берлин хот харин тийм ч шударга иргэдтэй биш ажээ. Тэнд “алдагдсан” хэтэвчний тал нь л буюу 6 нь л олдсон байна. 46 настай Баель Бен гэгч Берлиний оршин суугч түрийвчэн доторхи хүүхдийн зургийг харчихаад, эзнийг нь олж өгөхөөр үхэн хатан гүйсэн байна.

www.caak.mn

8. Мөн Словений нийслэл Люблян-д 6 түрийвч эргэн ирсэн байна.

www.caak.mn

9. Лондонгийн иргэн Урсула Смист: “Түрийвчин дэхь мөнгө хэнийх гэдгийг нь мэдэхгүй ч өлсөж буй хүүхдүүдэд хоол авч өгөх зорилготой хадгалагдаж байсан ч байж болно шүү“-гэж түрийвчийг олж өгснийхөө дараа хэлжээ. Лондон хотоос 12 түрийвчний 6 нь эргэж ирсэн.

www.caak.mn

10. Варшав хотод мөн 5 түрийвчийг эргүүлж өгсөн байна. Мэдээлэлд дурьдсанаар 12 түрийвчний 7-г нь дан эмэгтэйчүүд олсон боловч олсон талаараа огт мэдэгдэлгүй сураг тасарчээ.

www.caak.mn
Жич. Мэдээж энэ судалгааг Дэлхийн бүх хотод хийгээгүй байх. Хэрэв тэгсэн бол “шударга хотын жагсаалт” дуусашгүй үргэлжлэх байсан гэдэгт итгэлтэй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()