Морь, Хонь жилтний 2017 оны ерөнхий зурлага

Бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр "Морь" болон "Хонь" жилтнүүдийн 2017 оны ерөнхий шинж байдал болон тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Морь" эсвэл "Хонь" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Морь, Хонь жилтний 2017 оны ерөнхий зурлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Морь жил

Морь жилд: 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014 онд төрсөн хүмүүс багтана.

Онцлог шинж: Маш хурдтай, шаламгай байдлаараа бусдаас ялгардаг. Ажлыг сайн гүйцэтгэлтэй хурдан хийж дуусгах бөгөөд мөнгөнөөс илүү нөхөрлөл, гэр бүл, сайн сайхан зүйлсээс авах кайфийг илүүд үздэг эрч хүчээр дүүрэн хүмүүс юм. 

Хайр дурлал: Бусдын хайранд умбаж, халамжлуулах дуртай. Тэд их задгай амьдралтай харагдах боловч, жинхэнэ хайр дурлалаа олсон цагт тэс өөр хүн болж хувирч мэднэ. 

Тохирох ажил: Улс төрч, уран бүтээлч, загвар зохион бүтээгч болон жүжигчин, дуучин.

Аз авчрах өнгө: Цагаан болон улаан.

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Бар болон нохой. 

Морь жил

МОРЬ ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ

     1. Модон морь

1954 болон 2014 онд төрсөн морь жилтнүүдийг модон морь гэж нэрлэнэ. Азын тоо нь 31, аз хариулах тоо нь 37.

Хөгжилтэй, өөрөөсөө эерэг энерги цацруулсан хүмүүс юм. Аливааг төсөөлөн бодох дуртай бөгөөд өөрсдийн дотоод ертөнцдөө амьдардаг. Ямар ч асуудлаас эвтэйхэн гарч чаддаг. 

     2. Гал морь

1966 онд төрсөн морь жилтнүүдийг гал морь гэж нэрлэнэ. Азын тоо нь 43, аз хариулах тоо нь 49.

Дүрэлзсэн хүчирхэг хүмүүс байдаг боловч, олон зүйлсэд хүч үзэж явсаар алдах нь бий. Гэхдээ тэд нэг алдлаа гээд хэзээ ч бууж өгөхгүй. Цааш алхаж, улам их амжилт руу зүтгэсээр байдаг.

     3. Шороон морь

1978 онд төрсөн морь жилтнүүдийг шороон морь гэж нэрлэнэ. Азын тоо нь 55, аз хариулах тоо нь 1.

Дотроо бүхнийг тунгааж бодсоны эцэст дуугардаг аж. Тэд хэзээ ч төвлөлгүйгээр ямар нэгэн зүйлийг хийдэггүй ба алдааг ч маш бага гаргадаг. Ерөнхийдөө бол нягт нямбай зантай.

     4. Төмөр морь 

1990 онд төрсөн морь жилтнүүдийг төмөр морь гэж нэрлэнэ. Азын тоо нь 7, аз хариулах тоо нь 13.

Олон нийтийн ажилд идэвхитэй оролцож, ажлаа ч гүйцэтгэл өндөртэй хийдэг. Ямар ч салбар, мэргэжилд амжилт олох төдийгүй үргэлж манлайлагч байж чаддаг. 

     5. Усан морь

1942 болон 2002 онд төрсөн морь жилтнүүдийг усан морь гэж нэрлэнэ. Азын тоо нь 19, аз хариулах тоо нь 25.

Хошин шогийн мэдрэмж өндөртэй бөгөөд үргэлж бусдыг инээлгэж явдаг. Эхлүүлсэн зүйлээ дуусгаж байж санаа нь амардаг зантай. Тэдний амжилтанд хүрэх нь ердөө л цаг хугацааны асуудал байдаг аж.

2017 ОНД МОРЬ ЖИЛТНҮҮДЭД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?

  • Хайр дурлал, гэр бүл

Бага зэрэг хэрүүл маргаан гарч мэдэх хэдий ч, үүнийг та зогсоож, бүхнийг хэвийн байдалд оруулж чадна. Та юу ч болж байсан уужуу тайван, хүлээцтэй байгаарай. Аяандаа бүх асуудал шийдэгдэж, амар тайван болно. 

  • Ажил болон нийгмийн амьдрал

Та өөрөө хичээж, зүтгэж чадвал амжилт ойрхон байна. Энэ жил зүгээр суулгүй ямар нэгэн шинэ зүйлийг хийснээр амьдралаа тэр чигт нь өөрчлөх боломжтой юм. 

  • Эрүүл мэнд

2017 онд таны бие эрүүл саруул, өвчин зовлонгүй байх болно. Бусдад сайхан сэтгэлээр хандаж, тус болж явахад танд эргээд буян нь ирж, өвчин зовлонгоос сэргийлнэ. 

2 Хонь жил

Хонь жилд: 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015 онд төрсөн хүмүүс багтана. 

Онцлог шинж: Зөөлөн, дөлгөөхөн хүмүүс байх бөгөөд бодлогогүй ярьж, бусдыг гомдоох талтай байдаг. Яг л жоохон хүүхэд шиг амархан баярлаж, амархан гомддог. Хэрэв тэдний эвийг олж чадвал бусдын үгнээс гарахгүй яг л хонь шиг байж мэднэ.

Хайр дурлал: Маш дурламтгай ба нэг насны ханиа олтол олон хүнтэй учирч, уулзах болно. Тэд өөрсдийн сэтгэл хөдлөлөө дагаж, юу ч бодолгүй бусдыг хайрлаж чаддаг. 

Тохирох ажил: Археологич, уран бүтээлч, шинжлэх ухаанч болон хөгжимчин. 

Аз авчрах өнгө:​ Цагаан болон цэнхэр.

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Туулай болон гахай. 

Хонь жил

ХОНЬ ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ

     1. Модон хонь

1955 болон 2015 онд төрсөн хонь жилтнүүдийг модон хонь гэж нэрлэнэ. Азын тоо нь 32, аз хариулах тоо нь 38.

Өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй тэд бусдаас юугаа ч харамлахгүй. Хүн бүртэй сайхан харилцаж, хүндлэлийг нь хүлээж чаддаг.

     2. Гал хонь

1967 онд төрсөн хонь жилтнүүдийг гал хонь гэж нэрлэнэ. Азын тоо нь 44, аз хариулах тоо нь 50.

Бүтээлч сэтгэхүйтэй, ядрахыг үл мэдэн ажилладаг. Гэвч бусдаас шүүмжлэл сонсох дургүй ба өөрт нь таалагдаагүй зүйлийг хэзээ ч хийхгүй. Их зөрүүд зантай. 

     3. Шороон хонь 

1979 онд төрсөн хонь жилтнүүдийг шороон хонь гэж нэрлэнэ. Азын тоо нь 56, аз хариулах тоо нь 2.

Биеэ даасан, хэнээс ч хараат байхыг хүсдэггүй, зоргоороо хүмүүс юм. Гэхдээ тэд өөрийн амьдралаа аваад явчих хангалттай чадвартай, сэтгэлийн хаттай бөгөөд амьдралд хэзээ ч хөл алдахгүй. 

    4. Төмөр хонь

1991 онд төрсөн хонь жилтнүүдийг төмөр хонь гэж нэрлэнэ. Азын тоо нь 8, аз хариулах тоо нь 14.

Тэд маш хартай төдийгүй их атаархуу зантай. Цөөхөн хэдэн хүнд л чин сэтгэлээсээ итгэж, бүх зүйлээ хуваалцдаг. Хамгийн гол нь тэдний учрыг олж чадвал хэний ч төлөө юу ч хийхэд бэлэн байдаг.

     5. Усан хонь

1943 болон 2003 онд төрсөн хонь жилтнүүдийг усан хонь гэж нэрлэнэ. Азын тоо нь 20, аз хариулах тоо нь 26.

Ааш зан сайтай, эелдэг зөөлөн хүмүүс байдаг. Тэд бүх зүйлсийг чин сэтгэлээсээ хийдэг бөгөөд бусдад хар муу санадаггүй.  

2017 ОНД ХОНЬ ЖИЛТНҮҮДЭД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?

  • Хайр дурлал, гэр бүл

Хайр дурлал тань гайхалтай бадарч, дүрэлзэн асна. Гэр бүлд ямар нэгэн асуудал гарахгүй бөгөөд нэг нэгэндээ итгэж байгаарай. 

  • Ажил болон нийгмийн амьдрал

Олон жил бодож төлөвлөсөн бизнес санаа, төсөл байдаг бол түүнийгээ энэ жил эхлүүлэхэд хамгийн тохиромжтой юм. 2017 он хонь жилтнүүдийн тухайд аз, од нь гийсэн жил байх болно. 

  • Эрүүл мэнд

Та өөртөө анхаарал хандуулж, сэрэмжилж байхад илүүдэхгүй. Учир нь энэ жил та амжилт бүтээлээр дүүрэн байх хэдий ч, болгоомжгүйгээс болж бэртэх магадлал өндөр байгаа аж.

БУСАД ЖИЛТНҮҮД:

Хулгана, Үхэр жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Бар, Туулай жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Луу, Могой жилтний 2017 оны ерөнхий зурлага ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()