Та үүнийг өглөө биш оройн цагаар хийгээрэй!

Яагаад ч юм бид зарим юмыг өглөө хийх дуртай байдаг ч зарим зүйлийг орой хийсэн нь илүү дээр болохыг эрдэмтдийн судалгаагаар батлагджээ. Жишээлбэл: Ихэнхи хүмүүс өглөө аливаа зүйлийг уншиж цээжлэх нь илүү хялбар гэж боддог. Үнэн хэрэгтээ орой унтахын өмнө уншсан зүйл маш амархан тогтоогддог гэнэ шүү. Ингээд өглөө биш харин оройн цагаар хийх тохиромжтой зүйлсийн жагсаалтыг хүргэе.

Та үүнийг өглөө биш оройн цагаар хийгээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бага зэрэг мах эсвэл ээдэм идэх

Унтахын өмнө огтхон ч юм идэхгүй байвал та унтаж чадахгүй л болов уу. Тиймээс орой унтахын өмнө ээдэм эсвэл бага зэрэг мах идэх нь таныг илүү тайван унтахад нөлөөлөх болно. Учир нь мах болон ээдэм нь уураг, триптопанаар баялаг ажээ. Харин орой унтахын өмнө их хэмжээний ногоо идэх хэрэггүй бөгөөд энэ нь хавантах, гэдэс дүүргэх магадлалтай юм.

  • Өлсгөлөн унтах нь ихэнхидээ нойр хүрэхгүй байхад нөлөөлдөг бөгөөд орой хоолгүй унтвал өглөөний хоолыг илүү их хэмжээгээр идэх болов  уу. Гэсэн ч гэдэс дуугарч байхад унтах гэдэг тийм ч хялбар зүйл биш болов уу.

Бага зэрэг мах эсвэл ээдэм идэх

2 Зугаалах

Унтахын өмнө богино хэмжээний алхалт хийж, салхинд гарч байгаарай. Энэ нь бүтэн өдрийн турш хуримтлагдсан стрессийг тайлахад тусалдаг байна. Орой алхах үед та тайвширч, аливаа зүйлийг эргэцүүлэн бодож, тунгаах боломжтой юм. Үүнээс гадна орой зугаалах нь тайван унтаж амрахад сайнаар нөлөөлнө ажээ.

  • Орой зугаалж байх үед төрөл бүрийн өвөрмөц, шинэ санаа орж ирдэг болохоор "Facebook"-ын үүсгэн байгуулагч Марк Цукерберг (Mark Zuckerberg) болон "Twitter"-ийн үүсгэн байгуулагч Жек Дорси  (Jack Dorsey) нар оройн цагаар алхах дуртай гэжээ.

Зугаалах

3 Дараагийн өдрийн төлөвлөгөөг гаргах

“The Compound Effect” хэмээх номны зохиолч Даррен Харди (Darren Hardy) хэлэхдээ: Орой нь маргаашийнхаа төлөвлөгөөг зохиох нь амьдралыг илүү эмх цэгцтэй болоход тусалдаг гэжээ. Өглөө яаруу төлөвлөгөөгөө гаргах үед заримдаа мартах эсвэл өөртөө маш их ачааллыг авдаг байна. Тиймээс орой төлөвлөгөөгөө гаргаснаар та маргааш нь бүх зүйлийг алхам алхмаар эмх цэгцтэй хийх болно.

  • Төлөвлөгөө гаргаснаар та илүү тэвчээртэй болох бөгөөд санаандгүй тохиолдсон аливаа асуудлыг хялбар шийдэж чадна.

Дараагийн өдрийн төлөвлөгөөг гаргах

4 Өрөөндөө салхи оруулах

Хүний биед цагаан болон бор өөх гэж бий. Бор өөх нь энергийн эх үүсвэр болдог байна. Судалгаанаас харахад: Сэрүүхэн үед цагаан өөх нь бор өөх болж, бодисын солилцоог сайжруулдаг юм.

  • Хэдийгээр дулаахан байхыг хүсэж байгаа ч зориг гаргаж өрөөндөө салхи оруулах хэрэгтэй. Сэрүүхэн байх үед бор өөх нь бодисын солилцоог сайжруулж, таныг унтаж байсан ч энергийг зарцуулах болно.

Өрөөндөө салхи оруулах

5 Маргаашийн хувцас болон өдрийн хоолоо бэлдэх

Орой маргааш өмсөх хувцсаа бэлдэх нь өглөө цаг зав болон эрүүл мэндэд тустай юм. Учир нь та яарч байх үедээ ямар хувцас өмсөхөө хайна сонгосон хувцас тань угаагаагүй, үрчгэр байвал та бухимдах гэх мэт зүйлээс сэргийлж чадах бөгөөд өглөөний цай уух 15 минутыг өөртөө гаргаж чадах давуу талтай юм.

  • Хэрвээ та ажил дээрээ өдрийн цайгаа уудаг бол маргааш юу идэхээ сайн бодож олоорой. Ингэснээр та өглөө цаг хэмнэх боломжтой.

Маргаашийн хувцас болон өдрийн хоолоо бэлдэх

6 Бясалгал хийх эсвэл йогоор хичээллэх

Цаг зав гарахгүй байгаа учраас бид ихэнхидээ дасгал сургуулилтаа өглөө хийдэг. Гэтэл орой бясалгал хийж, йогоор хичээллэх нь ухаан бодлоо цэгцлэх, тухайн өдрийн ядаргаанаас салахад туслах бөгөөд та өглөөг аз жаргалтайгаар угтаж чаддаг байна. Унтахынхаа өмнө 10 минут ч болов дасгал хийж байгаарай.

  • Ихэнхи хүмүүс гэртээ бясалгал хийж чаддаггүй бөгөөд орчин тойрноо анзаарахгүй байх гэдэг маш хэцүү. Үнэндээ та хаана ч байсан өөрийн бүх анхаарлыг дотоод бие махбодь руугаа хандуулахад л болно. Нүдээ аньж хэвтээд өөрийн биеийн бүхий  л хэсэгт хэсэг хугацаанд анхааралаа хандуулаад өөрийхөө бүх л бие эрхтэнийг мэдрээд, дараа нь гүнзгий  амьсгаа аваад тайвшрах хэрэгтэй. Ингэсэнээр та илүү амархан унтахаас гадна өөрийгөө хангалттай сайхан амрааж чадах юм.

Бясалгал хийх эсвэл йогоор хичээллэх

7 Шүршүүрт эсвэл усанд орох

Өглөө халуун шүршүүрт орох нь төдийлөн зөв сонголт биш юм.  Харин орой усанд орсноор халуун ус таны биед нөлөөлж та илүү сайхан амрах бөгөөд нойргүйдлээс ангижрах шилдэг арга байх болно.

  • Мөн орой унтахын өмнө шүршүүрт орох нь мэдрэлийн системийг тайвшруулж, нүх агшаах, цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлэх, нурууны мэдрэлийн булчингуудыг тайвшруулах шидтэй юм.

Шүршүүрт эсвэл усанд орох

8 Дуртай номоо унших

Эрдэмтдийн судалгаанаас харахад тайвшрах хамгийн шилдэг арга бол өөр ертөнцөд аялах байдаг гэжээ. Тиймээс та 6-хан минут ном уншихад л тайвшрах боломжтой ажээ.

  • Орой унтахын өмнө уншсан зүйл маш амархан тогтоогддог байна.  Ухаалаг утас, таблет ашиглах хэрэггүй бөгөөд энгийн цаасан хуудастай ном унших хэрэгтэйг анхаар.

Дуртай номоо унших

9 Сайн унтахын тулд киви идэх

Ихэнхи хүмүүс өглөөний цайндаа жимс идэхийг илүүд үздэг. Тэгвэл Тайваны судлаачдын тогтоосноор орой унтахынхаа хоёр цагийн өмнө киви идсэнээр сарын дараа та хурдан унтаж, нойроо сайн авч чадах болно гэжээ. Кивинд агуулагдах С болон Е амин дэм нь мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд энэ нь серотонин ялгаруулж та сайн унтаж чаддаг байна.

  • Кивиг нимбэгээр орлуулж болохгүй.  Хэрвээ та кивиг нимбэгээр солих юм бол таны нойр эсрэгээрээ хүрэхээ больж, харин ч та эрч хүчгүй болох болно. Харин үүний оронд зөгийн бал, нимбэгтэй бүлээн ус ууж болох юм.

Сайн унтахын тулд киви идэх

10 Интоорын шүүс уух

Мөн Луизианагийн Их Сургуулийн хийсэн судалгаанаас харахад орой уусан хоёр стакан интоорын шүүс нь илүү тайван унтахад нөлөөлдөг гэжээ. Интооронд агуулагдах проантоцианид нь триптопоны задралыг удаашруулдаг учир та илүү удаан тайван унтахад тусалдаг байна.

  • Хэрвээ та интоорын шүүсэнд дургүй бол оройн хоолондоо далайн замаг идээрэй. Оксфордын их сургуулийн эрдэмтдийн судалгаанаас харахад далайн замаг нь Омега-3-аар баялаг бөгөөд та илүү сайн унтаж чадна.

Интоорын шүүс уух

11 Үсээ самнах

Орой үсээ самнах нь хуйхыг үхжсэн арьснаас цэвэрлэхэд туслах бөгөөд зөөлөн самаар самнах нь хүчилтөрөгчийг нэвтрүүлж, үсний уганд тэжээллэг бодис  нэвтрэхэд тусалдаг байна. Мөн өглөө яаран даахийг нь гаргах гэж үсээ зулгаах шаардлагаггүй юм.

  • Их Британийн алдарт стилист Сэм Барнетт хэлэхдээ үсээ өдөрт 2-3 удаа самнах хэрэгтэй гэжээ. Эс тэгвээс үс илүү тослог, хугарамтгай болдог байна. Мөн нэг удаа самнахдаа 100 удаа самнах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

Үсээ самнах

12 Тухайн өдрөө дүгнэх

Тухайн өдрөө орой нь дүгнэж өөр тохиолдсон таатай болон таагүй зүйлээ бичиж тунгаан, өдрийн тэмдэглэлээ хөтлөж байгаарай. Ингэх нь өөрийн өнгөрүүлсэн амьдралаа дүгнэхэд маш тустай гэжээ. Хэрвээ тухайн өдөр таны хувьд таагүй өнгөрсөн бол та өөртөө тааламжтай зүйл хийгээрэй.

  • Одоогийн нөхцөл байдалдаа баярлаж сурах нь танд аз жаргалыг авчирдаг байна. Амьдрал дээр тогтмол зүйл гэж байдаггүй бөгөөд бүх зүйл ээлж дараатай байдаг. Хайртай дотны хүмүүстээ талархал илэрхийлж, тэднийг хичнээн их хайрладаг болохоо хэлж байгаарай.

Тухайн өдрөө дүгнэх

13 Хурхирах болон толгой өвдөхөд харандаа туслана.

Хэрвээ гэр бүлийн тань хэн нэгэн хурхирдаг бол та түүнд дараах аргыг зааж өгөөрэй. Харандаа ашиглаж дээд буйл чангалах дасгал хийх хэрэгтэй. Чөлөөт цагаараа амандаа харандаа зууж 5-10 минут болгоорой.

  • Энэхүү хялбар дасгалын ачаар таны дээд буйлны булчин чангардаг ч бусад булчин сулардаг учир толгойн өвдөлтийг намдаадаг байна.

Хурхирах болон толгой өвдөхөд харандаа туслана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()