“Манайх жигжидэд лагертай байлаа. Багадаа энэ голын эрэг орчмоор л тоглож өссөн. Өвөөгийнхөө хийж өгсөн хог түүдэг модон хавчуураар зуслангийн найзуудтайгаа нийлж голынхоо эргийг цэвэрлэдэг байсан. Олон жилийн дараа эргэн ирэхэд үнэхээр сэтгэл эмзэглүүлэм дүр зураг угтаж байна. Маш их ширгэж, хогоор дүүрсэн байна. Цаашид ч найз нөхдөөрөө нийлж тогтмол ирж цэвэрлэе гэж бодогдож байна шүү”.
“Голын эрэг орчмоор байгаа хамгийн их хог нь архины шил байлаа. Хамгийн төвөгтэй нь архины шилээ бүтнээр нь биш хагалаад хаячхаар нэг бүрчлэн түүж цэвэрлэхэд хүндрэлтэй юм. Сэлбэ голын эхээр амьдардаг зуслангийн айлуудад хандаж уриалахад ядаж сардаа нэг удаа голынхоо эхийг сайн дураараа цэвэрлэж байгаарай гэж хэлмээр байна”.
Сэлбэ гол нь хойноос урагш намссан байдалтай, уулархаг гадарга ихтэй учраас хөрсний бохирдол нь газрын доорх урсцаар хотын төв рүү чиглэсэн байдаг ажээ. Иймээс тус голын эх, ай савыг цэвэрлэснээр голын урсац сайжирч, хүрээлэн буй орчныг эрүүл, ногоон байлгахад чухал нөлөөтэй юм.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас гаргасан зуслангийн ногоон бүсийг цэвэрлэх тухай санаачлагад Юнител групп Ногоон байгаасай аянаараа дэмжин оролцож байгаа гэдгийг дуулгахад таатай байна.
Сэлбэ голын эх нь нийслэлийн зуслангийн бүсэд байдаг хэдий ч дотоод аялагчдийн ахуйн хог хаягдлаар дүүрэн байсан нь голын урсац багасах нэг шалтгаан болж буйг цэвэрлэгээнд оролцсон залуус ярьж байлаа.