Целлюлитийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Илүүдэл өөх буюу целлюлиттэй байхыг хүсдэг эмэгтэй хүн гэж байхгүй болов уу. Урин дулаан цаг наашилж, охид бүсгүйчүүд маань гоолиг биеэ бусдад гайхуулах мөч улам ойртсоор байна. Харин бүсгүй та харвин, целлюлитээс хэрхэн салахаа мэдэхгүй шаналж суугаа юм биш биз? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ илүүдэл өөхөө гэрийн нөхцөлд арилгах хялбар аргыг дуулгах гэж байна. 

Целлюлитийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Целлюлитийг арилгахад туслах шилдэг хүнс бол "нунтаг гич" юм. Та энэхүү гайхалтай үр дүн авчрах хүнсний бүтээгдэхүүнийг бусад зүйлсийн хамт хэрэглэснээр илүүдэл өөхөө шатааж, гоолиг, сайхан биетэй болох юм.

1 Гичний зуурмаг

Орц:

  • Нунтаг гич - 2 халбага
  • Халуун ус

Хийх арга:

Гичээ, устайгаа хольж зуураад целлюлиттэй хэсэгтээ түрхэж, гадуур нь хүнсний скочоор боогоорой. Үүнийгээ 15 минутын дараа авч, биеэ бүлээн усаар угааж, зайлна. 

Гичний зуурмаг

2 Зөгийн бал болон гич

Орц:

  • Нунтаг гич - 2 халбага
  • Халуун ус
  • Зөгийн бал - 2 халбага

Хийх арга:

Гичээ устай хольж зуураад 2 халбага зөгийн балтайгаа холиорой. Үүнийгээ мөн асуудалтай хэсэгтээ түрхэж, гадуур нь хүнсний скочоор ороож, 30 минутын дараа авах хэрэгтэй. Биеэ бүлээн усаар угааж, дараа нь чийгшүүлэх тос түрхээрэй. 

Зөгийн бал болон гич

3 Оливын тос болон гич

Орц:

  • Нунтаг гич - 2 халбага
  • Халуун ус
  • Оливын тос - 2 халбага

Бэлтгэх арга:

Орцнуудаа нэгтгэж зуураад целлюлиттэй хэсэгтээ түрхэж, хүнсний скочоор орооно. 30 минутын дараа скочоо авч, биеэ угаагаарай. Мөн чийгшүүлэх тос түрхэхээ мартаж болохгүй. 

Оливын тос болон гич

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()