Арьс үрчлээтэж, өнгөө алддаг санаанд оромгүй шалтгаанууд

2017-02-10, 16:13
29,123

Сайхан арьсны нууц нь үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, эсвэл сайн чанарын будагнаас хамаардаг гэж та бодож байна уу? Тэгвэл үгүй юм. Яагаад гэж та гайхаж байвал бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй. Учир нь бид танд арьс үрчлээтэж, өнгөө алдах санаанд оромгүй шалтгаануудыг хүргэх гэж байгаа юм. Та мэдэж аваад амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Арьс үрчлээтэж, өнгөө алддаг санаанд оромгүй шалтгаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Будагныхаа багсыг тогтмол угаах

Нүүр будагны багсыг ном журмынх нь дагуу хэрэглэхгүй бол батга гарч, харшилтай болдог. Тиймээс багс болон бусад будгийн хэрэгслээ байнга угааж, цэвэрлэж байх хэрэгтэй. Үүний тулд та шампунь юм уу, гарын шингэн саван ашиглаарай.

Будагныхаа багсыг тогтмол угаах

2 Зөв зохистой байдлаар хооллох

Элсэн чихэр болон өөх тос ихтэй хоол хүнс нь арьсны дайсан л гэсэн үг. Хүн болгон үүнийг мэддэг. Гэхдээ хэтэрхий чанга хатуу дэглэм барьснаас болоод арьс үрчлээтэж, хуурайших нь бий. Тиймээс биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодис бүхий хоол хүнсийг хэрэглэж байгаарай.

Зөв зохистой байдлаар хооллох

3 Скрабыг тохируулж хэрэглэх

Скрабаар нүүрээ угаасны дараа арьс өнгөлөг, толигор болж, сайтар цэвэрлэгддэг. Гэхдээ скрабыг хэтрүүлж хэрэглэвэл арьс үрэвсдэг ажээ. Таны арьс хуурай, батга гардаг бол скраб энэ байдлыг бүр ч дордуулдаг. Үүний оронд лосьон хэрэглэж байх нь зүйтэй. Харин тослог арьстай бол долоо хоногт нэг удаа скрабаар угаахад болох юм.

Скрабыг тохируулж хэрэглэх

4 Утасныхаа дэлгэцийг цэвэрлэх

Таны хацар хааяа хааяа биржрүүтсэн байдаг уу? Тийм бол гар утаснаас болж арьс тань загатнаж, улайж, хавдаж байж мэдэх юм. Саяхны нэгэн судалгаагаар утасны дэлгэц 00-н суултуураас 10 дахин илүү тооны нян хуримтлуулдаг болох нь тогтоогдсон байна. Тиймээс эдгээр нян бактерийг нүүрэндээ халдварлуулахгүйн тулд та утасныхаа дэлгэцийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй ажээ.

Утасныхаа дэлгэцийг цэвэрлэх

5 Усан санд сэлэхдээ...

Усан санд байдаг химийн бодисууд арьсыг хуурайшуулж, хатууруулдаг. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд та усан санд орохоосоо өмнө тос түрхэж байгаарай. Харин уснаас гарч ирээд нүүрээ сайтар угааж, чийгшүүлэгч түрхэх нь зүйтэй.

Усан санд сэлэхдээ...

6 Дасгал хийчихээд заавал шүршүүрт орох

Фитнесийн шүршүүр магадгүй хамгийн тав тухгүй газар байж мэднэ. Гэхдээ л та дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа хөлсөө даруйхан угааж арилгахгүй бол хар батга гарч, арьс нүхтэй болдог. Тиймээс төвөгшөөх хэрэггүй. Заавал шүршүүрт орж байгаарай.

Дасгал хийчихээд заавал шүршүүрт орох

7 Биеэ чагнах

Арьс загатнах, улайх, нүүр хавагнах зэрэг нь эрүүл мэнд муудсаныг илтгэх дохио байж мэднэ. Тиймээс биеэ чагнаж, бие дэх өөрчлөлтүүдээ сайтар анзаарч байх нь зүйтэй.

Биеэ чагнах

8 Хэтэрхий халуун усанд орохгүй байх

Арьсны гүнийг чийгшүүлдэг хамгаалагч липид нь хэтэрхий халуун усанд орсноор устдаг. Тиймээс арьс хуурайшиж, үрчлээтдэг ажээ. Харин та үүнийг мэдсэн юм чинь усанд болон шүршүүрт орохдоо усныхаа хэмийг тохируулах биз ээ.

Хэтэрхий халуун усанд орохгүй байх

9 Ус уух

Хүн шингэний дутагдалд орохгүй байх нь маш чухал. Хэрэв та өдөр ус уухаа мартчихдаг бол ажлынхаа ширээн дээр юм уу, нүдэнд ойр харагдах газраа савтай ус тавьчихаж байгаарай. Тэгвэл та хангалттай хэмжээний шингэнээ нөхөж авч чадах юм.

Ус уух

Та энэ тухай найз нөхөддөө дуулгахаа мартав аа!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()