Гэмт хэргийн тухай сонирхолтой баримтууд

2016-03-16, 18:21
20,795

Гэмт хэрэг бол хууль сахиулах байгууллагууд хэр амжилттай тэмцэж байгаагаас үл хамааран ямар ч улс оронд зайлшгүй гарч байдаг үзэгдэл юм. Гэсэн хэдий ч хууль зөрчсөнтэй холбоотой гэмт хэргийн хачирхалтай түүхийг бий болгодог байна. Ингээд улс орнуудад гарч байсан гэмт хэргийн тухай сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

Гэмт хэргийн тухай сонирхолтой баримтууд

1

Францад гэмт хэрэг үйлдсэн нь албан ёсоор нотлогдоогүй байхад, гавтай зургийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтлэхийг хууль бус гэж үздэг байна. 

2

Агуу их эрдэмтэн Исаак Ньютон нууц агент байсан бөгөөд хуурамч мөнгө хийсэн 28 гэмт этгээдийг илрүүлсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэдний нэг нь хийсэн хэргийнхээ төлөө цаазаар авахуулж байжээ. 

3

Хойд Каролина мужид 1993 он хүртэл гэр бүлийн хүчирхийлэлийг гэмт хэрэгт тооцдоггүй байжээ. Одоог хүртэл 33 мужид эхнэр, нөхрөө хүчирхийлсэн хэргийг хөнгөн гэж үздэг байна. 

4

Зохион байгуулалттай гэмт хэрэг /зэвсэг, хар тамхи, хүн худалдаалах/ нь газрын тосны олборолт болон гадаад валютын арилжааны дараа ордог дэлхийн гурав дахь том ашигтай бизнес аж. 

5

Эхнэрээ алга болсноос хойш жилийн дараа Голландын зохиолч нөхөр нь хэрхэн эхнэрээ хэрцгийгээр хороосон тухай өгүүлсэн ном хэвлүүлжээ. Зохиолчийн жинхэнэ эхнэрийн цогцос олдоогүй учир цагдаагийнхан түүнийг буруутгаж чадаагүй байна. Гэтэл ном нь түүнд нэр алдар авчирч, тэрээр хоёр дахь удаагаа гэрлэжээ. Түүний номонд өгүүлсэн шиг бетонон суурин доороос ор сураггүй алга болсон эхнэрийнх нь цогцос олдох хүртэл зохиогч 3 жил сайхан амьдарч байв. Түүнийг баривчилсан бөгөөд хожим нь тэрээр хийсэн хэргээ хүлээжээ. 

6

Алдарт жүжигчин Вуди Харрельсоны эцэг нь хөлсний алуурчин байсан бөгөөд 1982 онд ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагын хэрэгт буруутгагдаж байжээ. Гэхдээ цагдаа нар түүнийг илчлэх нотлох баримт олоогүй байна. 

7

Германы хоёр уугуул иргэд нэгэн хэргийг бараг л төгс хийж чадсан байна. Үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдсэний дараа хулгайч нарын нэг нь бээлийгээ мартжээ. Бээлийний материалаас цагдаа нар хулгайчийн ДНК-г тодорхойлж чадсан ч, хоёр хулгайчийн хэнийх нь болохыг мэдэж чадаагүй байна. Учир нь тэд нэг өндгөн эсийн ихрүүд байжээ. Эцэст нь ах дүү хоёр шүүхийн танхимаас шууд суллагдсан байна. Германы хуулиар хууль зөрчигч бүр шийтгэлээ тус тусдаа үүрэх ёстой ажээ. 

8

Их Британид хүчингийн хэрэгт зөвхөн эрчүүд л шийтгүүлдэг байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн хүчирхийлэлд арай хөнгөн шийтгэл оногддог аж. 

9

Шерлок Холмсийн андгайт дайсан, профессор Мориарти нь «Гэмт хэргийн ертөнцийн Наполеон» хочтой XIX зууны бодит гэмт хэрэгтэн Адам Ворт юм. 

10

Шинэ Зеландын аюулыг хамгаалах албаны ажилтнууд нүцгэн хүний зургийг авах ямар нэгэн техник хэрэгслэл ашиглах эрхгүй ажээ. 

11

Америкт 30 жилээс илүү пинбол тоглох нь хууль бус байжээ. Харин хууль бусаар пинболын автоматыг эрүүгийн гэмт хэргийн толгойлогчид ажилуулдаг байсан байна.

12

«Галт тэрэгний том дээрмийг» үйлдсэн гэмт хэрэгтнүүд тоглоомонд их дуртайгаасаа болж баригджээ. Хулгай хийснийхээ дараа дээрэмчид «Монополь» тоглохоор шийдэж, харин тоглоомон валютны оронд жинхэнэ мөнгө ашигласан байна. Дээрэмчдийг шоо болон хасаан дээр үлдсэн хурууны хээгээр нь барьсан байна. 

13

Австралийн нэгэн хоригдол үе үе шоронгоос оргодог учир, түүнийг тусгай камерт хийгээд, хэрвээ эндээс мултарч чадвал бүх хэргийг нь хүчингүй болгоно гэж амласан байна. 

14

Вашингтоны Сиэтлд гудамжны гэмт хэрэгтэй хуулийн дагуу тэмцдэг супер баатар байдаг байна. 

15

Дэлхийн хамгийн жижиг улс болох Ватикан нь гэмт хэргийн түвшин хамгийн өндөр байдаг хотуудын нэг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()