"Rolls-Royce" компани анх удаа жийп машин үйлдвэрлэж эхэллээ

Тансаг зэрэглэлийн автомашинаараа алдартай “Rolls-Royce” компани жийп үйлдвэрлэдэггүй цөөн хэдэн үйлдвэрлэгчдийн тоонд багтаж байсан бол энэ байдлаа өөрчлөхөөр шийдэж “Cullinan” загвараа Лондонд танилцуулжээ. Тус жийп нь хагас метр гүн устай голыг түвэггүйхэн туулж, цас болоод элсэн шуургатай замд ч саадгүй зорчих чадалтай юм байна.

"Rolls-Royce" компани анх удаа жийп машин үйлдвэрлэж эхэллээ

1

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд "Rolls-Royce"-ынхон Phantom, Wraith, Dawn зэрэг хатуу хучилттай замаар явдаг машин үйлдвэрлэж байснаа болиод бартаат замын төмөр хүлэг хийж эхлэхээр болжээ. Гэхдээ тус компани анх удаа бартаат зам дээр явах машин үйлдвэрлэх гэж буй хэрэг биш. Зуун жилийн өмнө "Rolls-Royce"-ийн машинууд дэлхийн I дайнд өргөн ашиглагдсан ба Энэтхэгийн язгууртнууд ан хийхдээ унах дуртай байжээ. 

2

"Жийпний эрэлт дэлхий даяар нэмэгдэж байгаа учраас "Rolls-Royce" ийм шийдвэр гаргах болсон" гэж тус компанийн удирдлагууд мэдэгдсэн байна. Эдүгээ "Bentley", "Lamborghini" ч гэсэн жийп үйлдвэрлэж буй бөгөөд "Ferrari" аль хэдийнэ загвараа гаргаад эхэлжээ. "Rolls-Royce" Англид төвтэй боловч Германы "BMW"-гийн эзэмшлийн компани юм. Шинэ үйлдвэрлэсэн жийп "Cullinan" нь "Rolls-Royce"-ийн зорчигчдын тав тухыг эрхэм болгох зарчимд гол анхаарлаа хандуулжээ. Жишээ нь, машины салоныг ар талын хэсгийг урд талаас нь шилэн хаалтаар тусгаарлах боломжтой юм байна. 

3

Ачааны хэсэг нь маш уян хатан. Ачааны хэсгийн шалыг дээш доош нь тохируулж болно. Арын суудлыг нь буулгаж болдог нь бусад жийпнүүдийн хувьд энгийн зүйл ч "Rolls-Royce"-ийн хувьд анхных болжээ. Мөн суудлын хэмжээг хүссэнээрээ тохируулахаас гадна суудлын голд виски, оргилуун дарс зэргээ хадгалах жижиг хөргөгчтэй юм байна. 

4

Эл загварыг худалдан авагчид хаданд авирах, цасанд уралдахад зориулсан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон "амралтын модуль" гэсэн сонголтыг сонгож болно. Эдгээр нь ямар нөхцөлд явахаас шалтгаалан машины мотор болон жолоодлогын системийг тохируулсан модуль юм. 

5

Дэлхийн хамгийн том алмааз болох “Cullinan”-ы нэрээр нэрлэгдсэн энэ машин  ямар ч бартаат замыг туулах чадвартай юм байна. Үндсэн үнэ нь дунджаар 325.000 ам.доллар бөгөөд зарим тусгай загварууд нь 400.000 орчим доллараар зарагдах төлөвтэй байна.

"Rolls-Royce" энэ загвараа "Шидэт хивс мэт хүссэн газарт хүрэх унаа" гэж танилцуулсан юм. Учир нь “Cullinan” шинэ системийн тусламжтай ямар гадаргуун дээр явж байгааг тооцоолон дугуйныхаа хийг тааруулдаг ажээ. 

6

Худалдан авагчид ирэх оны сүүлчээр шинэхэн "Rolls-Royce"-оо хүлээн авах юм байна. 

Видео 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()