Дэлхий дээрх хамгийн өвөрмөц 10 барилга

Хүүхэд байхдаа модон дээр байшин барихыг мөрөөддөг олон хүн байсан болов уу. Тэдгээрийн зарим нэг нь өдгөө архитектор болж, мөрөөдлийн барилгаа бодит болгон сүндэрлүүлж, насан багын хүслээ биелүүлсэн байна. Ингээд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, өвөрмөц 10 барилгатай танилцацгаая.

Дэлхий дээрх хамгийн өвөрмөц 10 барилга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Норвеги дахь усан доорх ресторан

Дэлхийн хамгийн том усан доорх ресторан болох “Under” жилийн өмнө Норвегийн өмнөд зүгт баригдсан ч аль хэдийн хамгийн шилдэг рестораны тоонд багтах болжээ. Энэхүү барилгын тал нь усан дор байрлах бөгөөд 5 метрийн гүнд та гайхалтай дүр зургийг олж харах болно. Гэхдээ нэг ширээ нь 430 долларын үнэтэйн зэрэгцээ энэхүү ресторанд хооллохын тулд хагас жил хүлээх хэрэгтэй. "Under" нь зөвхөн ресторан төдийгүй, далайн доорх амьдралын судалгааны бааз юм.

Норвеги дахь усан доорх ресторан

2 Хятадын Чэнду дахь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны паркийн сүм

Энэхүү гайхалтай барилгыг Франц болон Хятадын дипломат харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгож барьсан бөгөөд  хоёр талын соёл хоорондын харилцааг илэрхийлж байна.  Сүмийг өндөр, нам хэмжээтэй хөнгөн цагаан саваагаар барьсан юм.  Нарны гэрлийн тусгалаар энэхүү барилга нь бараг л тунгалаг мэт харагдаж байгаа биз.

Хятадын Чэнду дахь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны паркийн сүм

3 Хүрхрээтэй барилга - Хятад, Гуйян

121 метрийн өндөр тэнгэр баганадсан барилгын хананаас их хэмжээний ус бууж эхлэхэд оршин суугчид усны хоолой задарсан гэж ойлгож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгч эхэлжээ. Гэтэл үнэндээ энэ нь ус алдсан хэрэг биш харин дэлхийд тэргүүлэх "хиймэл хүрхрээ" байсан юм. Тусгай арга хэмжээний үеэр 108 метрийн өндөртэй хүрхрээний сайхныг харах боломжтой. Учир нь хүрхрээ 1 цаг ажиллахад 100 долларын зарлага гарах гэнэ.

Хүрхрээтэй барилга - Хятад, Гуйян

4 Шувууны үүр хэлбэртэй зочид буудал - Кени, Лайкип

Африкийн саваннагийн дунд баригдсан уг зочид буудлаас та байгалийн гоо үзэсгэлэн болон зэрлэг амьтдыг харах боломжтой. Шувууны үүр хэлбэртэй барилга дотор тохилог ор, халуун хүйтэн устай ариун цэврийн өрөө бий. Нарны эрчим хүчээр цахилгаан үүсгэн хэрэглэдэг ажээ.

Шувууны үүр хэлбэртэй зочид буудал - Кени, Лайкип

5 Хүний биеийн хэлбэртэй музей - Нидерланд, Угстгест

Нидерландад байрлах 35 метрийн өндөртэй хүний биеийн музей нь зүүн талаараа 7 давхар байшинтай холбоотой. Энэхүү барилгаар үзэгчид хүний биед орох бөгөөд та хүний биеийн бүх эрхтнээр аялаж,  тэдгээрийн ажиллах зарчмыг хүртэл мэдэж авах юм. Үүнээс гадна ходоодонд бяслагтай жигнэмэг хэрхэн шингэдэг талаар  харах боломжтой.

Хүний биеийн хэлбэртэй музей - Нидерланд, Угстгест

6 " Frying Pan Tower" зочид буудал, АНУ, Хойд Каролина

2010 онд дуудлага худалдааны үеэр инженер Ричард Нилтель нь Хойд Каролинагийн далайн эргээс 50 км-ийн зайд байрлах хуучин эргийн хамгаалалтын станцыг худалдаж авсан байна. Ингээд хэдхэн жилийн дотор тэр хамгаалалтын станцыг "Frying Pan Tower" зочид буудал болгож хувиргасан бөгөөд тогтмол далайн шуурга болж, аварга загаснууд эргэлддэг учир энэ газар дэлхийн хамгийн аюултай зочид буудлын тоонд багтдаг аж.   

Хамгийн анхны үйлчлүүлэгчид нь хийлдэг гудсан дээр задгай тэнгэрийн дор унтаж байсан бол одоо энэхүү зочид буудал нь 8 өрөө, 2 угаалгын өрөөтэй болжээ.  Ундны усыг бороо орох үед цуглуулдаг бол, нарны эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангадаг.  Нисдэг тэрэг эсвэл моторт завиар энэхүү буудалд хүрэх боломжтой бөгөөд загасчлал, билльярд  тоглож болно. Жуулчид нар мандах, жаргахыг харах гэж, мөн шөнийн үзэсгэлэнтэй тэнгэрийг харахын тулд ийнхүү уг зочид буудлыг зорьдог байна.

" Frying Pan Tower" зочид буудал, АНУ, Хойд Каролина

7 Өндөг хэлбэртэй саун - Швед, Кируна

Алтан өндөг бүхий хэлбэртэй 5 метрийн энэхүү сауныг модон болон ган хавтангаар барьсан бөгөөд дотор нь 8 хүн багтах гэнэ. Өндгийг зөөвөрлөх боломжтой. Жишээлбэл: Өндөг аль хэдийн Парисыг зорьсон байна.  Гэвч өндөгний тогтмол байрлах газар нь жуулчдын анхаарлыг татсан гайхалтай газруудын нэг Кируна хот  юм. 

Өндөг хэлбэртэй саун - Швед, Кируна

8 Сарк арал дээрх хорих анги, Их Британи

Авдар мэт энэхүү жижиг барилгыг 1856 онд барьсан гэнэ. Энэхүү дэлхийн хамгийн жижиг хорих анги одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 2 камертай, 2 нарийн ортой  аж. 1990 онд физикч Андре Гард энэхүү хорих ангид долоо хоног амьдарчээ. Тэрээр өөрийгөө Сарка арлын эзэн хэмээн нэрлэсэн байна.  Заримдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд энэхүү хорих ангид ордог бөгөөд ихэнх тохиолдолд хямд зочид буудлын үүргийг гүйцэтгэдэг. 

Сарк арал дээрх хорих анги, Их Британи

9 “Ripley's Believe It or Not!” музей, АНУ, Атлантик-Сити

Аялагч, сэтгүүлч Роберт Рипли дэлхийн 198 орноор аялаж, орон орны онцлогийг харуулсан гайхалтай цуглуулгатай болсон байна. Одоогийн байдлаар Мона Лизагийн хөрөг зураг, 65 төрлийн цагаан талх, нэг доллараар хийсэн Мэрилин Монрогийн баримал бүхий музей 26 оронд ажилладаг. Атлантик-Сити дахь музей нь өвөрмөц үзмэртэйгээс гадна яг нурах гэж буй мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

“Ripley's Believe It or Not!” музей, АНУ, Атлантик-Сити

10 Аварга загастай байшин, Их Британи, Оксфорд

1986 онд Нагасаки атомын цахилгаан станц дэлбэрсний 41 дэхь ой дээр Оксфордын иргэн Билл Хаййн гэрийнхээ байшингийн дээвэр дээр 7 метрийн урттай аварга загасны баримал хийж байрлуулсан байна. Нутгийн удирдлагууд уг аварга загас иргэдэд аюул учруулах хэмээн даруй буулгахыг шаардсан аж. Харин Хайн уг аварга загасыг цөмийн дэлбэрэлтийн бэлгэ тэмдэг болгож барьсан учир буулгахаас татгалзсан бөгөөд 5 жилийн турш тэмцсэний эцэст нутгийн оршин суугчид аварга загасанд дуртай болж, Оксфордын дурсгалт газруудын нэг болсон байна.

Аварга загастай байшин, Их Британи, Оксфорд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()