Далайн усанд үүсдэг гайхалтай үзэгдлүүд

2019-06-16, 15:13
8,948

Дэлхийн далай тайлбарлахад хэцүү зүйлсээр дүүрэн боловч асар уудам, асар гүн учраас ихэвчлэн энгийн талыг нь харах боломж бидэнд олддог. Ингээд та бүхэнд зөвхөн азтай нэгэн л нүдээр үзэх боломж олддог далайн маш ховор бөгөөд гайхалтай үзэгдлүүдийг сонирхуулж байна.

Далайн усанд үүсдэг гайхалтай үзэгдлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрэлтдэг далайн эрэг

Дэлхийн зарим далайн эрэг шөнө гэрэлтдэг. Энэ байгалийн өвөрмөц үзэгдэл нь усан дахь долгион болон урсгалын хөдөлгөөнөөр идэвхжиж гэрэл гаргадаг фитопланктон хэмээх нэг эст биетээс болж үүсдэг. Эдгээр бичил организмын үйл ажиллагааг Мальдив, Пуэрто-Рикогийн далайн эргүүдээс харж болно.

Гэрэлтдэг далайн эрэг

2 Эсрэг урсгал

Цаг агаар тогтуун үед далайн давалгааны түрүүч хэсэг урсгалынхаа эсрэг зүгт хөдлөх үзэгдэл заримдаа тохиолддог байна. 

Эсрэг урсгал

3

Энэхүү ховор үзэгдэл нь Румын улсад, Хар тэнгисийн эрэг орчим ажиглагджээ. Далайн дулаан усны уур хүйтэн агаартай мөргөлдсөнөөс болж "тэнгисийн утаа" үүсдэг аж.

4 Саарал давлагаа

Кофены хөөстэй адил харагдах ийм давлагаа нь далайн усанд байдаг жижиг микро организмууд үхэж, задралд орон усыг бохирдуулснаас үүсдэг байна.

Саарал давлагаа

5 Улаан давлагаа

Далайн ус зарим хэсэгтээ цусан улаан болох энэхүү үзэгдэл нь нэгэн төрлийн замагны эрчимтэй ургалтаас үүсдэг аж. Тэрхүү замаг нь далайн амьтад болон шувуудад үхлийн аюултай байдаг.

Улаан давлагаа

6 Холилддоггүй тэнгис

Дани улсын Шкаген мужийн ойролцоо Балтийн тэнгис болон Хойд тэнгисийн энэхүү гайхалтай "зааг" байдаг. Хоёр тэнгисийн ус хоорондоо холилддоггүй энэхүү үзэгдлийн шалтгааныг давсжилтын хэмжээ, бичил биетний ажиллагаа гэх мэт янз бүрээр тайлбарладаг. Тэдгээрээс хамгийн зөв хувилбар бол хоёр тэнгисийн усны нягт ялгаатайгаас болж хоорондоо холилддоггүй гэх онол болохыг "Marine Insight" сэтгүүлд өгүүлжээ.

Холилддоггүй тэнгис

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()