200 гаруй гимнастакчин охидыг хүчирхийлсэн этгээд нийгмийг цочроож байна

2018-01-26, 15:57
19,997

Нэгэн үе Америкийн гимнастикийн эмэгтэй шигшээ багийн эмчээр ажиллаж байсан Ларри Нассар (Larry Nassar) амьдралынхаа үлдсэн хэсгийг төмөр торны цаана өнгөрөөх болжээ. Мичиган мужийн их сургуулийн эмч, АНУ-ын гимнастикийн багийн гутамшиг болсон түүнийг 150 гаруй охид эмэгтэйчүүдэд 20 гаруй жилийн хугацаанд бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн үндэслэлээр 40-175 жил хорих шийтгэлийг өнгөрөгч Лхагва гарагт гаргасан байна. Ингээд яг юу болсон талаарх мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

200 гаруй гимнастакчин охидыг хүчирхийлсэн этгээд нийгмийг цочроож байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шүүгч: "Би дөнгөж сая таныг цаазаар авах ял дээр гарын үсгээ зурчихлаа"

Мичиган мужийн Лансинг дахь дээд шүүхийн шүүгч Розмари Акүилина (Rosemarie Aquilina): "Та өөрийгөө аюултай этгээд гэдгээ, аюултай этгээд хэвээр үлдэж байгаа гэдгээ ойлгохгүй байгаа бололтой" хэмээжээ.  Мөн тэрээр шийдвэрээ олон нийтэд зарлахаасаа өмнө Нассарын өөрийнhөө үйлдлийг хаацайлан, хохирогчдыг худал мэдэгдэл өгсөн хэмээн шүүхэд хандаж бичсэн захидлыг уншиж танилцуулжээ. Захидалд: "Миний эмчилгээ маш сайн үр дүнтэй байсан учраас эдгээр эмчилгээг маань сайшааж, буцаж над дээр олон удаа ирж байсан бүсгүйчүүд одоо ийм гомдол гаргаад явж байна. Хэвлэл мэдээллийнхэн тэдэнд миний хийсэн зүйлс буруу байсан гээд бүр итгүүлчхэж. Яг л би тэдний итгэлийг алдсан мэт аашилж байна" гэв. Хариуд нь шүүгч: "Таны энэ захиа одоо хүртэл буруугаа ойлгоогүй байгаа гэдгийг нотолж байна" хэмээгээд захидлыг дургүйцсэн байртай ширээн дээр шидd. Мөн тэрээр нэмж "Би тань руу нохойгоо ч аваачиж эмчлүүлэхгүй" гэсэн байна. 

Шүүгч: "Би дөнгөж сая таныг цаазаар авах ял дээр гарын үсгээ зурчихлаа"

2 Нассарын мэдэгдэл

Нассар 7 хэрэгт өөрийгөө буруутай гэж үзээд байгаа бөгөөд өөрийн мэргэжлийн ур чадвар, байр сууриа ашиглан охид бүсгүйчүүдэд эмчилгээ хийж байгаа нэрийдлээр тэдний биед зүй зохисгүй хүрэх, бэлгийн дарамт учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Тэрээр шүүхийн танхимд өгсөн мэдэгдэлдээ хохирогч нарын өгсөн мэдүүлгийг 7 хоногийн турш сонсон өнгөрүүлсэн нь сэтгэлээсээ гэмшихэд хүргэлээ гэжээ. "Болж өнгөрсөн зүйлд ямар их харамсаж байгааг илэрхийлэх үг надад олдохгүй байна. Та бүгдээс уучлал хүснэ гэдэг байж боломгүй явдал. Хэлсэн үг бүрийг тань үлдсэн амьдралынхаа туршид сэтгэлдээ тээж явах болно" хэмээн Ларри Нассар мэдэгджээ. 

Нассарын мэдэгдэл

3 Анжела Фовилайтис: "Яллагдагчийн хийсэн гэмт хэргийн цар хүрээ бараг л хязгааргүй юм"

Түүний ялын тогтоолыг уншсанаар 7 хоногийн турш үргэлжилсэн сэтгэл өвтгөм шүүх хурал дууссан бөгөөд нийт 156 хохирогчид хэрхэн эмч дээр очиж тусламж авах гэсэн боловч бэлгийн дарамтад өртөж, үүнийгээ нэг төрлийн эмчилгээ хэмээн тайлбарлаж байсан талаар мэдүүлэг өгчээ. "Яллагдагчийн хийсэн гэмт хэргийн цар хүрээ бараг л хязгааргүй юм" хэмээн туслах өмгөөлөгч Анжела Фовилайтис ялыг оноохоос өмнө нэмэн тэмдэглэсэн байна. Хохирогчид түүний энэхүү зүй бус үйлдлийн талаар холбогдох байгууллага буюу АНУ-ын гимнастикийн холбоо, Мичиганий их сургууль, АНУ-ын Олимпийн хорооны албан тушаалтнуудад удаа дараа гомдол гарган, мэдэгдэж байсан ч тэдний гомдлыг тухайн үедээ авч хэлэлцээгүй ажээ. 

Анжела Фовилайтис: "Яллагдагчийн хийсэн гэмт хэргийн цар хүрээ бараг л хязгааргүй юм"

4 Рэйчил Дэнхолландер: " ...өөр хэн ч бидний төлөө үүнийг хийхгүй"

Хамгийн сүүлийн мэдүүлгийг гимнастикийн тамирчин асан Рэйчил Дэнхолландер (Rachael Denhollander) өгсөн бөгөөд тэрээр 2016 оны 9 сард хамгийн анх Нассарын хэргийг олон нийтэд зарласан юм.  Түүний мэдүүлэгт энэ хэрэг урт удаан хугацаанд үргэлжлэх болсон нь хохирогчдын гомдлыг хүлээж аваагүй холбогдох албан тушаалтнуудын буруу хэмээн удаа дараа дурдаж байв. Мөн тэрээр: "Эмэгтэйчүүд, охид бид нэгдэж өөрсдийнхөө төлөө тулалдаж байна. Учир нь өөр хэн ч бидний төлөө үүнийг хийхгүй" хэмээжээ. 

Рэйчил Дэнхолландер: " ...өөр хэн ч бидний төлөө үүнийг хийхгүй"

5 Нассар үнэхээр харамсаж байгаа юу?

Нассар гэрчүүдийн мэдүүлгийг сонсох үеэрээ заримдаа нүүрээ гараараа халхалж эсвэл салфеткаар нулимсаа арчиж харагдсан юм. Тэрээр улсын шүүхээс насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 60 жилийн хорих ял авсан бол энэ сарын 31-ний өдөр Мичиган дахь Эатон мужид хүчирхийлэлтэй холбоотой 3 хэргийн шүүх хуралд яллагдагчаар оролцох юм. Эдгээр ялыг эдлэх хугацаанд нь 54 настай Нассарыг шоронгоос нэг ч удаа гаргахгүй хэмээн шүүгч Акүилина мэдэгджээ. Үүнээс гадна тэрээр 7 хоногийн хугацаанд үргэлжилсэн уг шүүх хурлын гол анхаарал тавих асуудал нь хохирогчид юм гэдгийг сануулжээ. Хохирогчид болон тэдний гэр бүлийнхэн ээлж дараалан Нассарыг хэрхэн албан тушаалаа ашиглаж бяцхан охид, гэмтсэн тамирчдад халдаж байсан талаар тайлбарлаж байсан юм. 100 гаруй хохирогчдын өмгөөлөгч Жон Мэнли: "Өнгөрсөн 7 хоногт болсон явдал улс даяар хүн бүхэнд хөшигний ард юу өрнөж байсныг харууллаа. Энэ бүхэн эдгээр охидын уг хэргийн талаар ярих зүрх зоригийн үр дүн юм" хэмээжээ. 

Нассар үнэхээр харамсаж байгаа юу?

6 Хэрэг үргэлжилсээр...

Хохирогчдын дийлэнх нь спортын гэмтэл бэртлээс болж Нассартай уулзсан бөгөөд түүний энэ үйлдлээс болж уур бухимдал, дарамт болон өөрсдийгөө гэмтээхийг хүссэн мөчүүдтэй тулгарч байсан талаараа ярьсан байна. Харин зарим хохирогчид эмч нарт итгэхээ больсон, биед нь хэн нэгэн хүрэх үед тааламжгүй мэдрэмж авах болсон талаараа өгүүлжээ. Хамгийн эхэнд мэдүүлэг өгсөн хохирогч Кайл Степенс (Kyle Stephens): "Бэлгийн хүчирхийлэл гэдэг бол зүгээр ч нэг биеийн дарамт мэдрүүлээд өнгөрдөг зүйл биш. Энэ бол хүний амьдралын замналыг ч өөрчилдөг тийм зүйл. Гэвч хэнд ч миний амьдралыг өөрчлөх эрх байхгүй" хэмээн ярьсан байна. Мөн тэрээр Нассарын хийсэн үйлдлийг 20 гаруй жилийн хугацаанд өмгөөлж хамгаалсан АНУ-ын Олимпийн гимнастикийн тамирчин алтан медальт Али Райсман (Aly Raisman), Мичиган их сургуулийн болон АНУ-ын гимнастикийн холбооны тамирчдыг буруутгаж байсан юм. Тэрээр үргэлжлүүлэн: "Чиний өрөвдөж хайрлах сэтгэлгүйгээр хүчирхийлж байсан эмэгтэйчүүд нэгдэж хүчирхэг болсон. Харин одоо чи хэн ч биш. Бүх зүйл өөрчлөгдөж, бид энд зогсоод өөрсдийн дуу хоолойгоо бусдад хүргэх болно" гэжээ. 

Хэрэг үргэлжилсээр...

7 "Сонсох"

Шүүхээс хэдийгээр 88 хохирогчоос мэдүүлэг авна гэж төлөвлөж байсан ч энэ тооноос 2 дахин их хохирогчид мэдүүлэг өгсөн байна. Хохирогчдын нэг болох Кайли Лоринц (Kaylee Lorincz) лхагва гарагт өгсөн мэдүүлгийн үеэрээ "Бид чамайг буулгаж авах хангалттай хүчирхэг байгаагийн учир нь бид нэг нэгээрээ биш харин нэгдэж чадсан юм" гэжээ. Шүүгч Акүйлина мэдүүлэг өгөхийг хүссэн хүн бүрд боломж олгон, хохирогч тус бүрд өөрийн хувийн зөвлөгөөгөө өгч байсанд Нассарын хохирогчид маш сэтгэл хангалуун байсан байна. Учир нь тэр бусдын хийж чадаагүй зүйл болох тэднийг "сонссон" юм. 

"Сонсох"

8 Аманда Томашов: "... намайг эмчилгээ, бэлгийн хүчирхийлэл 2-ыг ялгаж чадаагүй гэж хэл гэсэн"

Энэхүү ялын тогтоол гарснаар Нассарыг дэлхий дахин олон нийтийн нүдэнд ил гарахыг харахгүй  бөгөөд АНУ-ын гимнастикийн холбоо, Олимпийн хороо, Мичиган их сургууль зэрэг Нассарыг 20 гаруй жилийн хугацаанд томилон ажиллуулсан эдгээр байгууллагууд руу анхаарлаа хандуулах болж байна. Олон тооны хохирогчид дээрх байгууллагуудад Нассарын хэргийн талаар хандсан ч тэд шалгаж үзээгүй болон хохирогчдыг чимээгүй байх хэрэгтэй талаар сануулж байсанд буруутгасан юм. "Миний хайрлаж, итгэж явдаг Мичиган их сургуулийн удирдлагууд намайг эмчилгээ, бэлгийн хүчирхийлэл 2-ыг ялгаж чадаагүй гэж хэл гэсэн. Нассар өөрийнхөө албан тушаалаа ашиглан намайг хүчирхийлсэн. Энэ талаар зориг тэвчээр гарган ярихад минь хэн ч тоогоогүй, чимээгүй өнгөрөөхийг хүссэн" хэмээн Аманда Томашов (Amanda Thomashow) шүүхийн танхимд дурджээ. 

Аманда Томашов:  "... намайг эмчилгээ, бэлгийн хүчирхийлэл 2-ыг ялгаж чадаагүй гэж хэл гэсэн"

9

  • Харин дурдагдсан 3 байгууллага энэ талаар мэдсэн даруйдаа холбогдох байгууллага, албан тушаалтнуудад мэдэгдсэн хэмээв. Мичиган их сургуулийн зүгээс улсын хууль зүйн яамны сайдаас энэ явдлыг шалгаж өгөхийг хүссэн бөгөөд сургуулийн захирал Лоу Анна Саймоныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 
  • Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын гимнастикийн багийн бэлтгэлээ хийдэг байсан буюу тухайн хэрэг болсон Karolyi Ranch-ыг хааж, 3 удирдах албан тушаалтныг ажлаас нь халсан байна. 
  • АНУ-ын Олимпийн хорооноос АНУ-ын гимнастикийн холбооны үлдсэн удирдах ажилтнуудыг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаад, Нассарын энэхүү ёс бус үйлдэлд уучлалт хүсэв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()