Харвалтын улмаас гар, хөл саажиж, хөдөлмөрийн чадвараа алдах, оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурна. Урьдчилан сэргийлэх үүднээс харвалтын эрт үеийн шинж тэмдэгүүдийг мэдэж байх хэрэгтэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг үргэлжлүүлэн уншиж мэдэж аваарай.
1
Шалтгаан
Цусны харвалт үүсгэх олон нөхцөл байдаг. Үүнд:
- Зүрхний шигдээс
- Цусны даралт ихсэх
- Тархины гэмтэл
- Зүрхний өвчин хэм алдагдал
- Цусан дахь сахарын хэмжээ багасах
- Чихрийн шижин
- Архи хэтрүүлэн хэрэглэх
- Нойрсуулах эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйлсээс гарах
- Эм бэлдмэлийн зүй бус хэрэглээ
- Хавдар
- Менингит мэтийн тархины халдвар
2
Цус харвалтын төрөл зүйлс болон шинж тэмдэг
Ерөнхийдөө 2 төрөл болгон авч үздэг бөгөөд эмч нар цус харвалтын хүндрэл, давтамжыг үндэслэн тодорхойлдог хэмээн "WebMD" цахим хуудсанд мэдээллэсэн байна.
БҮТЭН ЦУС ХАРВАЛТ
Энэ төрлийн харвалт нь тархины бүхий л хэсгийг хамран явагддаг бөгөөд илрэх шинж тэмдгээс нь хамаарч 6 хувааж үздэг.
- Grand mal or generalized tonic-clonic: Ухаан алдах, таталт өгөх, булчин хөших
- Absence: Түр зуур ухаан алдах
- Myoclonic: Огцом татах
- Clonic: Давтамжтай огцом татах
- Tonic: Булчин хөшиж, бүх бие хөших
- Atonic: Булчингын үйл ажиллагаа алдагдах
ХЭСЭГЧИЛСЭН БУЮУ ТАЛ ЦУС ХАРВАЛТ
Энэ төрлийн эмгэг нь тархины багахан хэсгийг хамардаг бөгөөд цааш тархан дэлгэрэх магадлалтай. Дотроо олон төрөл болж хуваагдана.
1. Энгийн: Өөрийн гэсэн ухаантай байна
- Энгийн булчингын: Булчин хөших, бие, шөрмөс татах
- Энгийн мэдрэлийн: Харах, сонсох, үнэрлэх, мэдрэх, хүрэх мэдрэмжүүдийн аль нэг нь өртөх
- Энгийн сэтгэл мэдрэлийн: Ой санамж, сэтгэл зүйн байдал өртөх
2. Бүтэн: Ухаан санаа муудах, уруулаа жимийх, зажлах, алхах зэрэг зарим хөдөлгөөнийг өөрийн мэдэлгүй олон удаагын давтамжтай хийх
3. Тал цус харвах: Ухаан ордог боловч удаандаа мууддаг, таталт өгж эхлэх
3
Урьдчилан сэргийлэх
"Цус харвалтын судалгааны төв"-өөс гаргасан мэдээлэлд, цус харвалт явагдхын өмнө өвчтөн сэтгэл хөдлөл, мэдрэлийн хувьд өөрчлөлтөнд ордог гэжээ.
- Дэжа вү буюу өмнө нь тухайн үйл явдал танд тохиолдож байсан мэт санагдах
- Жамайс вү буюу ямар нэг зүйл маш танил мэт санагдах
- Үнэр, амт, харах эрхтнүүдийн мэдрэмж алдагдах
- "Хачин" мэдрэмж төрөх
- Айх эсвэл сандралд орох
- Маш таатай мэдрэмж төрөх
- Гэнэт маш их зүйл бодогдох
- Толгой эргэх эсвэл манарах
- Толгой өвдөх
- Гэдэс ходоод аманд гарч ирсэн мэт мэдрэмж төрөх
- Биеийн аль нэг хэсэгт ирвэгнэх эсвэл мэдээгүй болох
4
Эмчилгээ
Цус харвалтын эмчилгээ нь өвчтөн бүрт өөр өөр байх бөгөөд таны биеийн байдал, өвчний хүндрэлээс шалтгаалан таарсан эм бэлдмэлийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр ууж хэрэглээрэй. Орчин үед энэ төрлийн эмгэгт зориулсан эм бэлдмэл ихээр үйлдвэрлэгдэх болсон билээ. Хүнд хэлбэрийн цус харвалтанд өртсөн өвчтөн мэс засалд орох тохиолдол байдаг ч энэ нь тун ховор байдаг. Мөн мэргэжилтнүүд кетоженик буюу нүүрс усны агууламж багатай, өөх тосны өндөр агууламж бүхий дэглэмийг санал болгодог.