Өвдөлтийг анагаах хялбар аргууд

Таны эд эрхтэн чухам юуны учир, яагаад өвддөг талаар мэдэж байхад илүүдэхгүй л болов уу? Жишээ нь бидний толгой өвдөж, хүзүү хөших гэх мэт өвчнүүд яг яагаад бий болдог талаар бодож байсан уу? Хүний бие организм гэдэг бие биетэйгээ уялдаа холбоотой гайхалтай систем ажээ. Ингээд энэ талаарх сонирхолтой мэдээллийг танд хүргэе.

Өвдөлтийг анагаах хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Толгой өвдөх
Та байнга стресстэй, сэтгэл зүйн ямар нэг зовиуртай явдаг бол толгой өвдөх нь аргагүй юм. Толгойн өвчнийг ялах шилдэг арга бол жишээ нь бясалгал эсвэл йогаар хичээллэх гэх мэт тайвшруулах арга замыг сонгох юм. Доктор Кристиан Петерсоний баталж буйгаар хэрэв тухайн хүн сэтгэл хөдлөлийн байдлаа барьж, зохицуулж чадах юм бол толгойн өвдөлт гэдэг зовиурыг мэдрэхгүй байж болох ажээ.



2. Хүзүү хөших
Хүн өөрийгөө ямар нэгэн зүйлийн төлөө уучилж, өршөөн нигүүлсэж чадахгүй байгаа тохиолдолд хүзүү орчим өвддөг байна. Буруутай гэх хүнд бодол энэ хэсгийг саажихад хүргэдэг тул өөрөө өөрийгөө тамлаж, өвтгөж байгаа энэ байдлаасаа аль болох хурдан салах хэрэгтэй. Хүзүүний өвдөлтийг намдаахын тулд бүхнийг байгаагаар нь хүлээн авч сурах хэрэгтэй. Хиропрактик /хөлдөөж эмчлэх/, кинезиолог /үе мөчний хөдөлгөөн судлаач/ эмч Лори Д’Аскензо өөрийгөө болон бусдыг уучилж сурах нь эрүүл байх арга хэмээн зөвлөж байна.



3. Мөр өвдөх
Хиропрактик эмч Рос Китсон мөр бол тухайн хүний хариуцлага, хайр халамжийг үүрч байдаг бүс хэмээн тодорхойлсон байдаг. Мөрний өвдөлтийн эсрэг хамгийн сайн эм бэлдмэл бол амьдарлын ачааг ойр дотны хүмүүстэйгээ хуваах, бүхний хариуцлагыг ганцаар үүрэхээс зайлсхийх явдал аж.



4. Нурууны дээд хэсгээр өвдөх
Хүний биеийн энэ хэсэг хайр дурлал, хайрлах, хайрлагдах туай мэдээллийг хариуцаж байдаг гэнэ. Дасгалжуулагч, өөрийгөө хөгжүүлэх практикийн багш Ронда Дегаст хэлэхдээ энэ орчим өвдсөн үед хүмүүстэй харьцах харьцаан дээрээ анхаарах, энерги солилцох үйл явцаа тэнцвэржүүлэхийг хичээх хэрэгтэй гэжээ. Тодруулбал хайрыг өгч авах нь тэнцүү хэмжээтэй байх ёстой аж.



5. Ууц нуруугаар чилж өвдөх
Нурууны доод хэсэг бол санхүүгийн асуудлыг хариуцаж байдаг. Тиймээс хэрэв та материаллаг байдалдаа сэтгэл дундуур байгаа үед ууц нуруугаар үе үе чилж өвдвөл битгий гайхаарай. Доктор Марк В. Тонг анхааруулахдаа хэрэв өдөр шөнөгүй мөнгө бодогдож таныг зовоогоод байвал, орлого багатай эсвэл олсноосоо ихийг зарцуулдаг бол энэ бүхэн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлнө гэжээ. Тиймээс мөнгөтэй холбоотой асуудлыг ухаалгаар зохицуулахыг хичээгээрэй.



6. Тохойгоор хатгуулах
Алан Фогел “Сэтгэл зүй өнөөдөр” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ тохой бол таны гадаад ертөнцтэйгээ хэрхэн харилцаж буйн илэрхийлэл хэмээн мэдэгджээ. Аливаад сайхан сэтгэлийн үүднээс хандаж, буулт хийж байвал энэ орчмын өвдөлтийг мэдрэхгүй байж болох нь ээ.



7. Гар өвдөх
Гараар дамжуулан бид гадаад ертөнцтэйгээ харилцан үйлчлэлд орж байдаг. Харин гар өвдөх нь хүмүүстэй харилцахдаа тааруу, дотогшоогоо эсвэл хэт аманцар, задгайн шинж гэнэ. Бүх зүйл өөр өөрийн гэсэн хэм хэмжээтэй байх ёстойг санагтун.



8. Өгзөг, ташаа өвдөх
Өгзөг, ташаа бол ирээдүй рүү, урагшаа тэмүүлэх тэмүүллийг хариуцаж байдаг эрхтэн хэмээн хиропрактик Барбара Кларк үзжээ. Өөрчлөлтөөс бүү ай. Тантай тулгарч буй асуудлыг эгц өөдөөс зоригтой харж чадвал цаашдаа юу болохыг төсөөлөх болно. Энэ нь биеийн энэ орчмын хэсэг өвдөхгүй байх нэг шалтгаан болох аж. Аливаа шинэ, шинэлэг зүйлд уян хатан, нээлттэй байдлаар хандах нь сэтгэл үзйн хувьд ч, бие бялдрын хувьд ч чийрэг байх түлхүүр болно.



9. Өвдгөөр хатгуулах
Өвдөг нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийн асуудлыг хариуцаж байдаг. Хүн өөрийгөө юу ч болоогүй байхад, өчүүхэн зүйл дээр буруутгах эсвэл бусдаас өөрийгөө хэт дээгүүр тавих, өндөрт өргөх зэрэгт өвдөг өвдөх гэнэ. Дорнын уламжлалт бус анагаах ухааны мэргэжилтэн Лоренс Мичел өөрийн “би”-г хайрлаж, өөртөө талархалтай бас хошигнож хандахыг санал болгож байна.



10. Хөлийн эрээн булчин татах
Гомдол болон атаархал энэ газар төвлөрдөг. Доктор Лаура Перригийн зөвлөгөөгөөр бол энэ хэсгийн өвдөлтөөс зайлсхийхийн тулд сэтгэл санаагаа цэгцтэй байлгах, уужуу тайван байх, сөрөг сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй аж. Ингэвээс эрээн булчин татлаа гэх зовиур, таагүй байдал таныг тойроод л гарна.



11. Хөлийн шагайгаар хатгуулах
Сэтгэл хангалуун байдал өвчнийг ялан дийлнэ! Хөлийн шагайгаар хатгуулах нь таныг амьдралын сайн сайхныг мэдэрч, амарч, сэтгэл түвшин байж чаддаггүйн илэрхийлэл болдог ажээ. Өөрийгөө хэрхэн таних талаар сэтгэл зүйн ном товхимол олныг гаргаж байсан Жули Дуглас амьдралын сайн сайхныг аль болох ихээр мэдрэх, хариуцлагын талаар түр ч атугай мартаж сурахыг зөвлөж байна.



12. Хөлийн тавхай өвдөх
Хэрэв таны хөлийн тавхай өвддөг бол сөрөг зүйлс, асуудлуудыг хажуугаараа тайван өнгөрүүлж сурах, муу зүйлд анхаарлаа хэт хандуулж, санаагаа зовоохгүй байхыг зөвлөж байна. Калифорнийн сэтгэл зүйч Адаоби Аниджейгийн үзэж буйгаар аливаа зүйлсээс өчүүхэн ч атугай сайн сайхан зүйлийг олж харж, бэрхшээл зовлонд анхаарлаа бага хандуулахад л хөлийн тавхай өвдөхөө болих ажээ.



 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()