Хүний биеийн тухай хачирхалтай нууцууд

Бидний бие организм маш олон зүйлийг биднээс нуудаг. Та хүн яагаад зогисуулдаг, эсвэл хэдэн шумуул нийлж байгаад хүний бүх цусыг уух бол гэж бодож үзсэн үү? Энэ бүх зүйлд шинжлэх ухааны талаас хариулт байдаг гэнэ шүү. Тиймээс та дараах мэдээлийг уншиж, өөртэйгөө илүү "танилцаарай".

Хүний биеийн тухай хачирхалтай нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1.Хүн болон нялцгай биетэн хоорондоо маш адилхан

Хүн болон нялцгай биетэн хоорондоо таны бодож байгаагаас илүү ижил юм байна. Жишээлбэл: хүний ДНК, нялцгай биетний ДНК-тай 70% адилхан байдаг аж.  Эрт дээр үед амьтан болон ургамал нэг өвөг дээдэстэй байсан юм. Хүний ДНК болон гадил жимсний ДНК хоорондоо 50% адилхан.  Тэгэхээр хүн тал гадил, тал өргөст хэмхээс үүдэлтэй бололтой. 

2. Хүн илүү хавиргатай байдаг

200 хүн тутмын нэг нь илүү хавиргатай төрдөг. Энэхүү хавирга нь эгэмний ойролцоо байдаг учир хүний биед төвөг уддаггүй.

3. АТМ болон нийтийн ариун цэврийн өрөө хоёр адилхан бохир

Автомат мөнгөний машин (АТМ) бидний амьдралд хүч түрэн орж ирсэн, тэгвэл та АТМ-ээр үйлчлүүлснийхээ дараа гараа ариутгадаг уу? Их Британийн эрдэмтэд олон нийтийн газар бактерологийн шинжилгээг хийхэд АТМ нь нийтийн ариун цэврийн өрөө мэт бохирдолтой байсан гэнэ. Мөн хүний амь насанд хохирол учруулахаар нян хүртэл байжээ.

4. Гарын хумс хөлийн хумснаас хурдан ургадаг

Гарын хумс хурдан ургадаг шалтгаан нь нар хардагт оршино. Хүн наранд их цаг өнгөрөөхөд гарын хумс хурдан ургадаг бөгөөд дунд хурууны хумс бусдаас хурдан ургадаг. Өөрөөр хэлбэл, хэдий чинээ том хуруутай байна, төдий чинээ урт хумстай байна гэсэн үг.

5. Ботокс нүүрний хувиралыг үгүй хийдэг

Ботокс шахуулснаар та толигор сайхан нүүртэй, үрчлээгүй болох ч энэхүү тарилга нь нүүрний булчинг идэвхигүй болгодог юм. Сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаанаас харахад сэтгэл хөдлөлөө нүүрний хувиралаараа илэрхийлж чадахгүй хүмүүс сэтгэл хөдлөлийг гүйцэд мэдэрч чаддаггүй гэжээ.

6.  Зогисох нь эрт дээр үеэс өвлөж ирсэн зүйл

370 сая жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсээсээ бид зогисолтыг өвлөн авсан юм. Тэд усанд маш ихээр сэлж амьдардаг байсан бөгөөд уушгин дотроо ус оруулахгүйн тулд зогисуулах аргыг хэрэглэдэг байсан аж.

7. Зүрхний шигдээс ихэнхидээ даваа гаригт тохиолддог

Зүрхний шигдээс ихэнхидээ даваа гаригт элбэг тохиолддог бөгөөд эрчүүдийн 20, эмэгтэйчүүдийн 15 хувиар нэмэгддэг байна. Үүний хамгийн гол шалтгаан нь даваа гаригт ажилдаа явна гэсэн бодолтой холбоотой бололтой. Мөн амралтын өдөр хэрэглэсэн согтууруулах ундаа даваа гаригт зүрх өвдөх шалтгаан болдог.

8. Сармисыг хөлөөрөө амтлаж болно

Хөлийнхөө улыг сармисаар үрэх юм бол тун удалгүй та амтыг нь амандаа мэдрэх болно. Бүх зүйл аллицин хэмээх бодистой холбоотой бөгөөд энэ нь эсийн мембранаар нэвтэрч, амтлах мэдрэхүйд очдог юм. Тиймээс сармис идэх дуртай хүмүүсийн зөвхөн ам төдийгүй биенээс нь ч муухай үнэр үнэртдэг аж.

9. Хүн сая сая шумуулыг хооллож чадна

Хүний биед 1-1,8 сая хүртэл шумуулыг хооллох хангалттай хэмжээний цус байдаг. Бүх зүйл хүний өндөр, жин болон шумуул хэр их өлссөн байгаагаас хамаарна. Шумуул нэг удаад 0,003  мл цус уудаг учир хүний бүх цусыг уухад ийнхүү сая сая шумуул шаардагдах аж. Гэхдээ ийм зүйл бараг л тохиолдохгүй.

10. Ариун цэврийн өрөө орохыг хүссэн үедээ хүмүүс маш үнэмшилтэйгээр худал ярьдаг

Давсаг нь дүүрэн байгаа хүмүүс илүү үнэмшилтэй худлаа ярьдаг гэнэ.  Ариун цэврийн өрөө орох хүсэл нь илүү итгэлтэйгээр худал ярихад нөлөөлдөг байна. Судалгаанаас харахад ариун цэврийн өрөө орохын өмнө худал хэлсэн үгэнд хүмүүс илүү их итгэсэн гэнэ шүү.

11. Үнсэлтийн үеэр ихэнхи хүмүүс толгойгоо нэг тал руу налуулдаг

Хүмүүсийн 70 хувь нь үнсэлтийн үеэр толгойгоо баруун тийш хазайлгадаг гэнэ. Германы эрдэмтэн нисэх онгоцны болон төмөр замын буудал дээр үнсэлцэж буй хосуудыг хараад энэ дүгнэлтэнд хүрсэн аж. Магадгүй энэ нь баруун гараараа аливаа зүйлийг хийдэгтэй холбоотой байж болох юм.

12. Хүн хэдий чинээ  "IQ" өндөртэй байна, төдий чинээ сонирхолтой зүүд зүүдэлдэг

Эрдэмтдийн үзэж байгаагаар ухаалаг хүмүүс илүү сонирхолтой, бодит зүүдийг зүүдэлдэг гэнэ. Гэхдээ зүүдэлсэн зүүдээ санахгүй байвал санаа зовох хэрэггүй. Ихэнхи хүмүүс шөнө зүүдэлсэн зүүдээ санадаггүй. Учир нь зүүд ердөө хэдхэн секунд үргэлжилдэг юм.

13. Цаасан дээр бичсэн байгаа мэдээллийг ойлгоход илүү хялбар байдаг

Норвегийн эрдэмтэд нэгэн коллежид судалгаа хийсэн байна. Зарим оюутнуудад цаасан дээр бичсэн мэдээлэл өгч харин заримыг нь компьютер дээр уншуулсан аж. Судалгааны үр дүнд цаасан дээр бичсэн зүйлийг уншсан оюутнууд тухайн зүйлийг илүү ойлгосон байжээ.

14. Өдрийн цагаар их хэмжээгээр идэх үед сонсгол мууддаг

Зарим хүмүүс их хэмжээний хоол идсэний дараа чих нь шуугиж эхэлдэг. Олон төрлийн ундаа, бүтээгдэхүүн нь чихний дотор талын шингэнд нөлөөлдөг учир ийнхүү чихэн дотор шуугидаг байна. Их хэмжээний чихэрлэг, давстай зүйл идэх, кофе уух нь түр хугацаанд сонсгол муудах нөхцлийг бүрдүүлдэг.

15. Олгой ач тустай

Олгой эрүүл мэндэд сөрөг үр дагаварыг авчирдаг бөгөөд үрэвссэн тохиолдолд амь насыг авч одох магадлалтай байдаг. Мөн эрт дээр үеэс олгойг биед ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй хэрэггүй эрхтэн хэмээн тооцож байсан.  Харин сүүлийн үеийн эрдэмтдийн нотолгоогоор олгой нь бүдүүн, нарийн гэдэсний ашигтай бактериуд агуулагдах аюулгүйн гэр гэжээ. Олгой дотор агуулагдах ашигтай бактериуд шаардлагатай үед хэрэггүй бактерийг гадагшлуулж, өөрсдөө гарч ирдэг гэнэ.

16. Хавар хүүхэд илүү хурдан өсдөг

Хүүхдүүд жигд бус өсдөг. Зарим нь богино хугацаанд хурдан өсдөг бол зарим нь тийм ч хурдан өсдөггүй. Харин нэгэн судалгаанаас харахад хүүхэд хаврын улиралд илүү хурдан том болдог гэнэ. Энэ нь мэдээж, нарны элчтэй  холбоотой аж.

17. Зөгийн бал хурдан шингэдэг

Зөгийн бал хүний биед ороод хурдан шингэдэг шалтгаан нь зөгийнүүд балаа аль хэдийн боловсруулчихсан байдагт оршино. Зөгийн бал гэдэг нь алт хэдийн боловсруулагдсан нүүрстөрөгч учир хүний биед ороод маш амархан шингэдэг байна.

18. Баруун уушги зүүн уушгинаас том байдаг

Уушгины хэмжээ болон эзлэхүүн нь хоорондоо тэс өөр байдаг.  Баруун уушги нь зүүн уушгинаасаа том байдаг бөгөөд энэ нь ердөө л цээжинд багтах зорилготойгоос үүдэлтэй аж.

19. Хүний нүд 140 мегапиксел чадалтай

Хэрвээ хүний нүд камер байсан бол 120-140 мегапиксел хүртэл харах чадвартай байдаг. Гэхдээ нүдний төвийн 1 кв.мм хэсэгт 200 мянган орчим өнгийг ялгах үүрэг ноогддог бол захын хэсэгт хэд дахин бага ноогдоно.

20. Хүн болон аварга загасны нүдний эвэрлэг бүрхэвч хоорондоо төстэй

Аварга загасны нүдний эвэрлэг бүрхэвч хүний эвэрлэг бүрхэвтэй маш ойролцоо байдаг учир техникийн боломжтой бол шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах боломжтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()