Мэргэжлийн эмч нарын зөвлөж буйгаар өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд "антиоксидант" болон амин дэмээр баялаг, найрлагандаа "пестицид" агуулаагүй хоол хүнс идэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр олон төрлийн өвчнөөс сэргийлээд зогсохгүй, хавдар үүсгэгч эсүүдийг устгах ач тустай юм. Харин та бидний бэлтгэн хүргэж буй дараах бэлдмэлийг хэрэглэснээр дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэх бүрэн боломжтой билээ.
1
Хэрхэн бэлтгэх вэ?
Орц:
- Лууван - 3-4 ширхэг
- Алим - 1 ширхэг
- Цагаан гааны үндэс - 1/2 цайны халбага
- Куркума /Turmeric/-ийн нунтаг - 1/2 цайны халбага
- Нимбэг - 1/4 хэмжээтэй
Хийх заавар: Дээрх орцуудыг холигчинд хийж, сайтар холино. Дээрээс нь бага зэрэг ус болон байгалийн гаралтай зөгийн бал нэмж хийж болно.
Хэрэглэх заавар: Өдөрт нэг удаа 200 мл хэмжээтэйгээр, хоол идэхээс 20-30 минутын өмнө уугаарай. Хэрэв та цусны даралттай бол, дээрх орцуудаас цагаан гааг хэрэглэлгүй хасах хэрэгтэй. Мөн төрөл бүрийн эм, антибиотик хэрэглэж байгаа бол, мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө авна уу.
2
Орцонд агуулагдаж буй бүтээгдэхүүний ач тус
Нимбэг - "Антиоксидант" болон төрөл бүрийн амин дэмээр баялаг бөгөөд хавдар үүсгэгч эсүүдийг устгадаг.
Куркума - Биеийн дархлааг сайжруулах, "Альцгеймер"-ийн өвчнөөс сэргийлэх, үрэвслийг намдаах, цусан дахь холестерины хэмжээг тэнцвэржүүлэх, харвалт болон зүрхний шигдээс болохоос сэргийлэх ач тустай.
Цагаан гаа, алим, лууван - Олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг, шим тэжээл сайтай.
Та энэхүү бэлдмэлийг хэрэглэж, цусан дахь холестерины хэмжээгээ бууруулж, олон төрлийн өвчний үрэвслийг намдааж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. Танд эрүүл энхийг хүсье!