Бидний мэдэхгүй хачирхалтай сэтгэцийн эмгэгүүд

Хүний өссөн орчиноос хамаарч үүссэн сэтгэл санааны дарамт, өөрчлөлт нь тухайн хүний насан туршийн асуудал болж, сэтгэцэд нь ямар нэгэн зүйл үлдээх магадлалтай байдаг. Тиймээс бид та бүхэндээ хамгийн хачирхалтай сэтгэцийн эмгэгүүдийг танилцуулж байна.

Бидний мэдэхгүй хачирхалтай сэтгэцийн эмгэгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Библиомани

Энэ бол ямар нэгэн зүйлийг байнга хийх, үүнд гараа дахин дахин угаах, хэтэрхий эмх цэгцтэй байдал зэрэгтэй төстэй сэтгэцийн эмгэг юм. Библиомани өвчтэй хүмүүс их хэмжээний ном цуглуулдаг бөгөөд номоо уншихын тулд бус харин зүгээр  л хадгалах гэж ийм үйлдэл хийдэг байна. Библиомани хүмүүс өөрийн уншиж чадахаас хоёр дахин илүү номыг цуглуулж чадна. Гэхдээ төрөл бүрийн ном бус харин нэг төрлийн ном зохиолыг их хэмжээгээр цуглуулдаг ажээ.

Библиомани

2 Гадаад аялганы синдром

Тархины гэмтэл нь олон хор уршигтай байдаг ч хамгийн хачирхалтай гэмтлийн нэг нь гадаад аялганы синдром гэнэ. Тухайн өвчтөн өөрийн төрөлх хэлээр ярихдаа хүртэл гадаад аялгаар ярьдаг юм байна. 1941-2009 оны хооронд энэ төрлийн өвчний 60 тохиолдол  илэрсэн байна. Харамсалтай нь гадаад хэлний мэдлэг үүнд огтхон ч хамаагүй байдаг гэнэ. 

Гадаад аялганы синдром

3 Мюнхгаузены синдром

Өвчлөх тийм ч таатай зүйл биш учир бид аль болох өвдөхгүй байхыг хичээж байдаг билээ. Харин Мюнхгаузены синдромтой хүмүүс ямар нэг аргаар өвчин мэдэрч, өвдөж байна гэдэгтээ итгэдэг байна. Үүнээс гадна өөрийгөө өвтгөхийн оронд хажууд буй ойр дотны хүмүүсийгээ өвтгөх тохиолдол ч бий. Ийнхүү өөрийгөө тамлах шалтгаан нь бусдын анхаарлыг өөртөө татах, хайр халамжийг хүсдэгтэй холбоотой гэнэ.

Мюнхгаузены синдром

4 Фреголийн синдром

Танидаг хүмүүсээ ахин тааралдахдаа таних чадвар алдагдах үед тухайн хүн бүх хүмүүсийг танидаг мэт өөрийгөө боддог бөгөөд бусад хүмүүсийг ямар нэг аргаар өөрийн нүүр царайг өөрчилсөн байна гэж итгэдэг ажээ. Мөн түүний араас байнга ямар нэгэн хүн явж байгаа мэт сэтгэгдэл тухайн хүнд төрдөг байна. Тэрээр тухайн хүн өөрийгөө хувиргаж хэн ч болох магадлалтай гэж үздэг учир үргэлж айдастай амьдардаг ажээ.

Фреголийн синдром

5 Капгрын синдром

Фреголийн синдромын адилаар Капграгийн синдромтой хүмүүсийн хувьд хүн таних тал дээр нэлээд асуудалтай байдаг. Харин тэд танидаг хүмүүсийг нь өөр бусад хүмүүс дуурайж ихэр болсон хэмээн боддог ажээ. Энэ нь ихэнхидээ тархины гэмтэл, толгой таллаж өвдөх, сэтгэцийн өвчин зэрэгтэй холбож үздэг бөгөөд хамгийн ихээр эмэгтэйчүүд энэ төрлийн өвчин тусдаг байна. 

Капгрын синдром

6 Стендалийн синдром

Урлагийн бүтээл маш  их сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг гэж бид үздэг. Тэгвэл энэ төрлийн синдромтой хүмүүс хамгийн сайхан зураг, бүтээлийг харах үед ухаан алдах, зүрхний цохилт нь хурдсах, толгой эргэх, хий юм харах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Зураачийн хувьд энэ нь томоохон урам болох боловч нэлээд хүмүүсийн хувьд эрүүл бус сэтгэл хөдлөл мэт санагддаг ажээ.

Стендалийн синдром

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()