Үүнийг уугаад, холестерины хэмжээгээ бууруулаарай!

Газар тариалан, хүнсний аж ахуй эрхэлдэг фермерүүдийн ашигладаг "пестицид"-ээс болж, жил бүр олон хүн хорддог байна. Энэхүү бодис нь биед маш хортой бөгөөд эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Жишээ нь, хорт хавдар, "Альцгеймер" болон "Паркинсон"-ын өвчин тусах үндэс болох нь бий. Мөн цусан дахь холестериний хэмжээг ихэсгэж, зүрхийг өвчлүүлдэг аж. Иймд өнөөдөр бид та бүхнийхээ эрүүл мэндэд зориулан, нэгэн шидэт бэлдмэлийг  хэрхэн хийх жорыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та үүнийг бэлтгэж хэрэглээд, олон өвчнөөс ангижраарай. 

Үүнийг уугаад, холестерины хэмжээгээ бууруулаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мэргэжлийн эмч нарын зөвлөж буйгаар өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд "антиоксидант" болон амин дэмээр баялаг, найрлагандаа "пестицид" агуулаагүй хоол хүнс идэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр олон төрлийн өвчнөөс сэргийлээд зогсохгүй, хавдар үүсгэгч эсүүдийг устгах ач тустай юм. Харин та бидний бэлтгэн хүргэж буй дараах бэлдмэлийг хэрэглэснээр дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэх бүрэн боломжтой билээ.

 

1 Хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • Лууван - 3-4 ширхэг
  • Алим - 1 ширхэг
  • Цагаан гааны үндэс - 1/2 цайны халбага
  • Куркума /Turmeric/-ийн нунтаг - 1/2 цайны халбага
  • Нимбэг - 1/4 хэмжээтэй

Хийх заавар: Дээрх орцуудыг холигчинд хийж, сайтар холино. Дээрээс нь бага зэрэг ус болон байгалийн гаралтай зөгийн бал нэмж хийж болно. 

Хэрэглэх заавар: Өдөрт нэг удаа 200 мл хэмжээтэйгээр, хоол идэхээс 20-30 минутын өмнө уугаарай. Хэрэв та цусны даралттай бол, дээрх орцуудаас цагаан гааг хэрэглэлгүй хасах хэрэгтэй. Мөн төрөл бүрийн эм, антибиотик хэрэглэж байгаа бол, мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө авна уу.

Хэрхэн бэлтгэх вэ?

2 Орцонд агуулагдаж буй бүтээгдэхүүний ач тус

Нимбэг - "Антиоксидант" болон төрөл бүрийн амин дэмээр баялаг бөгөөд хавдар үүсгэгч эсүүдийг устгадаг. 

Куркума - Биеийн дархлааг сайжруулах, "Альцгеймер"-ийн өвчнөөс сэргийлэх, үрэвслийг намдаах, цусан дахь холестерины хэмжээг тэнцвэржүүлэх, харвалт болон зүрхний шигдээс болохоос сэргийлэх ач тустай. 

Цагаан гаа, алим, лууван - Олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг, шим тэжээл сайтай.

Орцонд агуулагдаж буй бүтээгдэхүүний ач тус

Та энэхүү бэлдмэлийг хэрэглэж, цусан дахь холестерины хэмжээгээ бууруулж, олон төрлийн өвчний үрэвслийг намдааж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()