1
Цагаан гааны бэлдмэл
Танд ердөө л цагаан гаа, нимбэг болон зөгийн бал хэрэг болох бөгөөд үүнийг бэлтгэж ууснаар, ханиад томууг нам дарж, дархлааны системийг сайжруулах болно. Үүнээс гадна биеийг эрүүлжүүлж, жингээ хасахад ч тус болно.
2
Хэрхэн бэлтгэх вэ?
Орц:
- Цагаан гаа - 120 гр
- Нимбэг- 4 зүсэм
- Зөгийн бал - 150 мл
Бэлтгэх арга:
Цагаан гааг хальсалж, үрээрэй. Үүнийгээ аяганд хийж тавина. Нимбэгээ хальсалж, дөрвөлжин хэлбэртэй хэрчиж, цагаан гаа дээрээ хийнэ.
Бэлдмэлээ гар миксэр буюу холигч ашиглаж, сайтар эргүүлээрэй.
Үүн дээрээ зөгийн балаа хийж, хутгана. Ингээд л таны ханиадыг хөөж явуулах бэлдмэл бэлэн болох юм. Та үүнийг шилэн саванд хийж, хөргөгчинд хадгалах хэрэгтэй.
3
Хэрэглэх заавар
Та тус бэлдмэлээс өдөрт нэг хоолны халбагыг идэхэд л хангалттай. Энэ нь ханиадны вирусыг биеэс гаргаж, өвчнийг эмчлээд зогсохгүй, бусад эрхтнүүдэд эерэгээр нөлөөлж үйл ажиллагааг нь дэмжинэ.
Та бүхэндээ бонус болгож, ханиадыг эмчлэх үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.
1. Халуун ваннд хэвтэх
Халуун ваннд хэвтэх нь ханиадыг эдгээхээс гадна ядаргаа тайлах давхар шидтэй билээ. Халуун уур нь таны амьсгалаар дамжин, уушигт хүрэн, цаашлаад хамрын хөндийг цэвэрлэж, битүүрлийг үлдэн хөөдөг юм. Иймд та 10-15 минут халуун ваннд хэвтэж, дараа нь дулаан хөнжилдөө ороорой.
2. Кокосын тос
Кокосын тос нь олон гайхалтай ашигт шинж чанартай болохыг бид бүхэн сайн мэднэ. Харин энэ нь ханиадыг ч мөн намдаах тустай аж. Та нэг эсвэл хоёр халбага кокосын тосыг өдөр тутамдаа хоолондоо хэрэглэж байх нь ханиадын эх үүсвэр болсон вирусыг үгүй хийж, эрүүл саруул болоход тус хүргэдэг байна.
3. Зөгийн балтай сүү
Ханиад хүрч халуурсан үед зөгийн балтай сүү хамгийн ихээр ач тусаа үзүүлж, таны өвчнийг анагааж өгнө. Та халаасан сүүнд зөгийн бал хийж уух бөгөөд энэ нь бие эрхтэний үйл ажиллагааг тайвшруулж, хэвийн байдалд оруулах аж. Мөн зөгийн балтай буцалсан усыг өглөө бүр ууж хэвших нь бие эртхэнд онцгой сайн нөлөөтэй болохыг та хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
4. Битүү шөл
Заавал эм тариа гэлгүй амтат шөлөөр ханиадыг нам дарж болно. Энэхүү шөл нь өн эртнээс уламжилж ирсэн бөгөөд ганц аягыг уух төдийд хамаг хөлс гарч, ядаргаа тайлагдан, ханиад томуу эдгэрдэг аж.
Орц:
- Үхрийн мах- 300 гр
- Лууван- 1 ширхэг
- Төмс- 1 ширхэг
- Сонгино- 1 ширхэг
- Өндөг- 3 ширхэг
- Ногоон сонгино
- Давс, хар перец-амталгаагаар
- Ус- 150-200 гр
- Гурил- 2 аяга
Хийх арга:
Махаа хэрчиж, гурван аяганд тэнцүү хувааж хийнэ. Төмс, луувангаа үрж, сонгино, сармисаа хэрчиж, тус тус гурван аягандаа хийх аж. Үүндээ давс болон хар перецээ ч мөн тааруулж хийхээс гадна усаа хийх аж. Ингэхдээ усаа хэт дүүргэхгүй байх тал дээр анхаар. Гурилаа зуурч, зузаавтар элдэж, аягаа бүтээж тавиарай. Үүнийгээ жигнүүр тавин 20-30 минут буцалгахад хангалттай юм.
5. Хоолойгоо зайлах
Давсны уусмалаар хоолойгоо зайлах нь, ханиадыг намдааж, хоолойг эмчилдэг шалгарсан аргуудыг нэг билээ. Хэдийгээр эрдэмтэд одоо болтол яагаад гэдэг учир шалтгааныг тогтоож чадаагүй ч давстай усаар хоолойгоо зайлах нь хоолой дээр байгаа цэрийг маш сайн гадагшлуулдаг нь амьдрал дээр нотлогдсон юм. Нэг аяга усанд 1/2 халбага давс нэмж хутгаад давстай усаа бэлдэнэ. Ханиадтай үед нь өдөртөө 3-4 удаа хоолойгоо нь зайлах шаардлагатай.