Бидний эцэг эхээсээ өвлөж авдаг 10 зүйл

Та яг ээжтэйгээ адилхан бор нүдтэйгээс гадна, аавтайгаа ижилхэн урт хөлтэй юу? "Яагаад тэгтлээ адилхан байдаг юм бол?" хэмээн гайхаж л байсан биз дээ? Тэгвэл хариулт нь маш энгийн. Бид эцэг эхээсээ генийн тусламжтайгаар зарим зүйлсийг өвлөж авдаг байна. Харин өнөөдрийн хувьд бид та бүхэндээ хүмүүсийн эцэг, эхээсээ өвлөж авдаг хамгийн өвөрмөц зүйлсийг сонирхуулахаар бэлтгэлээ. Танд манай мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Бидний эцэг эхээсээ өвлөж авдаг 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цусан дахь холестерины их хэмжээ

Ихэнх хүмүүс цусан дахь холестерины хэмжээгээ идэж буй хоолтойгоо холбож ойлгодог. Тиймээс өдөр тутмын хоол хүнсэндээ жимс болон хүнсний ногоо хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийж, урт удаан, эрүүл саруул амьдрахыг эрхэмлэдэг билээ.

Гэвч зарим тохиолдолд цусан дахь холестерины хэмжээ нь бидний амьдралын хэв маягаас илүү гентэй холбоотой байдаг байна. Өөрөөр хэлбэл 500 хүн тутмын нэг нь эцэг, эхээсээ холестерины их хэмжээг өвлөж авдаг гэсэн үг юм. Эдгээр хүмүүс хүнсний ногоо идсэн ч гэсэн, цусан дахь холестерины хэмжээ нь их хэвээрээ байдаг аж.

Цусан дахь холестерины их хэмжээ

2 Үс халзрах

Эрэгтэй хүний үс халзрах нь, Х хромосомтой холбоотой байдаг. Харин үүнийг тэд ээжээсээ өвлөн авдаг байна. Гэвч үүнд ээжийгээ буруутгах гэж яарсны хэрэггүй. Учир нь зарим тохиолдолд үс халзарч байгаа нь аавтай нь ч мөн ялгаагүй холбоотой байдаг гэнэ.

Үс халзрах

3 Эрдэм мэдлэг, боловсрол

Ээж нь охиныгоо хичээл дээрээ D дүн авлаа гэж зэмлэж байгаа хэдий ч, тэр ч мөн сурагч байхдаа хичээл дээрээ D дүн авдаг байсан байх магадлалтай ажээ. Энэ нь гентэй холбоотой бөгөөд тухайн хүний эрдэм мэдлэг, боловсрол үр хүүхдэд нь өвлөгдөх магадлал 55 хувийн боломжтой байдаг гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, хэрвээ эцэг, эх нь сурагч ахуй насандаа хичээл ном болон олон нийтийн ажилд сайн байж, онц сурдаг байсан бол, хүүхэд нь ч мөн төдий чинээ амжилт бүтээлээр дүүрэн байдаг аж.

Эрдэм мэдлэг, боловсрол

4 Кофенд дуртай байх

Та кофе уух дуртай юу? Үүнд өөрийгөө бус, генээ буруутгаарай. Судлаачид кофе уулгүйгээр амьдарч чадахгүй гэж бодож явдаг болон кофе уудаггүй хүмүүсийн дунд нэгэн судалгаа явуулжээ. Харин судалгааны үр дүнд, кофе уулгүй амьдарч чадахгүй гэж боддог хүмүүсийн эцэг, эх нь кофе уух дуртай хүмүүс байсан гэнэ.

Кофенд дуртай байх

5 Чихрийн шижин өвчин тусах

Хоёрдугаар зэргийн чихрийн шижин өвчин нь ихэвчлэн настай хүмүүст тохиолддог. Гэвч заримдаа амьдралын хэв маягаас хамаарч, хүүхдүүд болон өсвөр насныхан уг өвчнөөр өвчлөх нь бий. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь буруу хооллолт юм. Гэвч зарим тохиолдолд эцэг, эхийнх нь генээр дамжин, чихрийн шижин өвчин тусах магадлал өндөр байдаг байна. 

Чихрийн шижин өвчин тусах

6 Өнгө ялгах чадвар

Тухайн хүний өнгө ялгах чадвар нь эцэг, эхээсээ өвлөгдсөн гентэй холбоотой байх нь бий. Тухайлбал, эрэгтэй хүүхдийн өнгө ялгах чадвар ээжийнх нь гентэй холбоотой байдаг аж. Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй харьцуулахад хамаагүй цөөн өнгийг харж чаддаг болохыг эрдэмтэд баталсан билээ. Тэгвэл энэ нь эмэгтэй хүний нүдээ буддагтай холбоотой гэнэ. Нүдээ будсанаар будагны найрлаганд агуулагдах бодисууд нүдийг гэмтээдэг байна. Харин эмэгтэй хүн олон өнгийг ялгаж харах чадвартай байдаг нь эцгээсээ өвлөж авсан генийн ач тус юм. 

Өнгө ялгах чадвар

7 Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ

Магадгүй танд сонирхолтой санагдаж мэдэх ч, насанд хүрсэн хүмүүсийн 65 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа биедээ шингээх /ходоод/ гэж багагүй зовдог байна. Энэ нь мөн л гентэй холбоотой. Хүн бүр хүүхэд байхдаа сүүгээр бойждог бөгөөд энэ үед сүүг шингээх "фермент" хүний биед үүсдэг. Харин тухайн хүүхэд өсч торниж, нас биед хүрэхийн хэрээр уг "фермент" устаж, алга болдог байна. Зөвхөн цөөн тооны хүмүүс сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ходоод нь төвөггүй шингээх өвөрмөц гентэй байдаг аж. 

Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ

8 Машин жолоодох чадвар

Судлаачдын олж тогтоосноор дэлхий дээр амьдарч буй хүн бүр машин жолоодох чадвартай байдаг гэнэ. Үүний тулд замын хөдөлгөөний дүрмийг сурч, жолооны шалгалт өгөхөд л хангалттай. Гэвч зарим тохиолдолд эцэг, эхээс өвлөж авсан гентэй холбоотойгоор машин жолоодоход хүндрэл үүсэх нь бий. Өөрөөр хэлбэл, тухайн хүний эцэг, эх нь машин барихаас айдаг, эсвэл барих хүсэлгүй бол, энэ нь хүүхдэд нь нөлөөлөөд зогсохгүй, аваар осол гаргах магадлал бусад хүмүүстэй харьцуулахад өндөр байдаг гэсэн үг юм. Дэлхий дээрх нийт хүн амын 30 хувь нь эцэг, эхээсээ өвлөн авсан генээс улбаатайгаар машин барьдаггүй болохыг судлаачид олж тогтоожээ. 

Машин жолоодох чадвар

9 Ойрын хараа

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, хүн ойрын харааг эцэг, эхээсээ өвлөн авах бүрэн боломжтой байдаг гэнэ. Тухайн хүний эцэг, эх нь хоёулаа ойрын харааны асуудалтай бол, хүүхдийнх нь ойрын хараа муудах магадлал 50 хувь байдаг аж. 

Хэдий тийм ч гэлээ, судлаачид үүнийг цор ганц гентэй холбож ойлгохгүй байгаа бөгөөд зарим тохиолдолд энэ нь удаан хугацааны турш компьютерийн өөдөөс харж суухтай холбоотой байх боломжтой гэнэ.

Ойрын хараа

10 Алдар нэр

"Алдар нэрийг өвлөж авч болно гэж үү дээ?" хэмээн та магадгүй гайхаж байж мэдэх юм. Гэвч энэ нь бүрэн боломжтой бөгөөд тухайн хүн алдар нэрэнд хүрэхэд хөдөлмөр, хичээл зүтгэл асар ихээр нөлөөлөхөөс гадна, эцэг, эхээс нь өвлөгдсөн ген тодорхой хэмжээнд нөлөөлдөг байна. Үүнийг алдар нэрэнд хүрч, амжилтын түлхүүрийг гартаа атгасан хүмүүсийн жишээнээс харж болох юм. Энэ төрлийн генийг өвлөж авсан хүмүүс нийтэч бөгөөд бусадтай найзалж, нөхөрлөхийг эрхэмлэдэг аж. 

Алдар нэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()