Сарын тэмдэг ирсэн үед биеийн тухтай байдлыг хэрхэн хангах вэ?

Сарын тэмдэг ирэх үед бүсгүйчүүдийн ааш занд өөрчлөлт орж, ихээхэн тавгүйтдэг. Гэхдээ та тэдгээр эмзэг өдрүүдийг бие организм цэвэрлэгдэх үйл явц хэмээн хүлээж авч ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Эс тэгвээс нян хуримтлагдаж, арьс үрэвсэж, төрөл бүрийн өвчин үүсэх магадлалтай байдаг юм шүү.

Сарын тэмдэг ирсэн үед биеийн тухтай байдлыг хэрхэн хангах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Даавуун дотуур хувцас

Сарын тэмдэг ирсэн үед хэт бариу болон торон, элдэв янзын чимэглэлтэй дотуур хувцас өмсөх хориотой байдаг. Учир нь тэдгээр дотуур хувцас арьсыг загатнуулж, тууралт гаргах магадлалтай байдаг юм. Мөн бариу хувцас нь агаар муу нэвтрүүлдэг болохоор үтрээний ойр орчмыг халуун болгож, эвгүй үнэр гаргах нь бий.

Тиймээс та сарын тэмдэг ирсэн үедээ агаар сайн нэвтрүүлдэг, даавуун дотуур хувцас өмсөж байгаарай.

2. Сарын тэмдгийн аяга

Орчин үед сарын тэмдгийн аягыг хамгийн цэвэр хамгаалалтын хэрэгсэл гэж үзэх болжээ. Учир нь энэхүү аяга нян хуримтлагдахаас сэргийлж, рН балансыг тэнцвэртэй хадгалдаг юм. Бусад ариун цэврийн хэрэглэл болон тампон нь биеэс гадагшилсан бохир цусыг үтрээний хамгийн эмзэг, мэдрэмтгий хэсэгтэй үргэлж холбож байдаг. Харин сарын тэмдгийн аягыг угааж цэвэрлэхэд хялбархан ба олон дахин ашиглахад ямар нэгэн бохир мэдрэмж төрдөггүй.

3. Шүршүүрт орох

Үтрээнийхээ ойр орчимд нян хуримтлуулахгүйн тулд та өдөрт нэг удаа ч болов шүршүүрт орж байх хэрэгтэй. Гэхдээ үтрээний хүчиллэг орчны тэнцвэрийг алдагдуулж болохгүй. Учир нь хүчиллэг орчны тэнцвэр алдагдсанаар төрөл бүрийн нянгийн гаралтай өвчин тусах магадлалтай байдаг. Түүнчлэн үтрээ өөрийн гэсэн цэвэрлэгээний механизмтай болохоор та химийн найрлагатай эмэгтэйчүүдийн ариун цэврийн угаалгын бодис ашиглах хэрэггүй. Зүгээр л бүлээн усаар угаахад хангалттай юм. Мөн элдэв янзын үнэртэй салфеткаг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

4. Сарын тэмдэгт зориулсан дотуур хувцас

Орчин үед сарын тэмдгийн үед зориулсан дотуур хувцас маш ихээр гарах болсон бөгөөд та өөрийн хүсэлдээ нийцүүлэн тэдгээрээс сонгох боломжтой юм.

5. Ариун цэврийн аль нэг л хэрэглэлийг хэрэглэх

Ихэнх эмэгтэйчүүд тампон эсвэл сарын тэмдгийн аягыг ариун цэврийн хэрэглэлтэй хослуулан хэрэглэхийг эрмэлздэг. Энэ нь цус нэвтрэх, толбо үүсэх зэргээс хамгаалдаг боловч 2 ариун цэврийн хэрэглэлийг хамт хэрэглэх үед та аль нэгийг нь солихоо мартдаг байна. Улмаар нян бактери үржиж, үрэвсэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс зөвхөн нэг л зүйлээ дагнаж хэрэглэж байхыг зөвлөж байна.

6. Зөв хаях

Та бохир ариун цэврийн хэрэглэлээ хаяхдаа сайн гэгч нь ороож, боох хэрэгтэй бөгөөд хэзээ ч суултуур руу хийж болохгүй гэдгийг санаарай. Мөн ариун цэврийн хэрэглэлээ сольсныхоо дараа гараа байнга угааж хэвшээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()