Хятадын Чунцинь хотод галт тэрэг яагаад орон сууцны голоор гардаг болсон бэ?

Хятадад хүн амын тоогоороо дээгүүрт ордог Чунцинь хотод нэгэн хачирхалтай төмөр зам бий. Агаарын соронзон галт тэргийн "монорэйл" ангилалд орох тэрхүү төмөр зам орон сууцны барилгын голд гаргасан нүхээр явж өнгөрдөг гэнэ. Тэр ч байтугай оршин суугчид тус байрны 7, 8-р давхарт байх зогсоолоос галт тэргэнд суух боломжтой аж.

Хятадын Чунцинь хотод галт тэрэг яагаад орон сууцны голоор гардаг болсон бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чунцинь хот дахь энэхүү 19 давхар орон сууцны барилга нь дотроо төмөр замын туннельтэй. Байрны дотор талын хана нь тэрхүү туннельтэй шууд залгаастай байдаг гэнэ. Түүнээс гадна туннелийн хажуугийн болон яг доор нь байдаг айлын цонхнуудын дээгүүр галт тэрэг нэг метр ч хүрэхгүй зайтай явж өнгөрдөг аж.

Ийм учраас тухайн байрны оршин суугчид үнэндээ завгүй галт тэрэгний буудалд амьдарч байгаагаас өөрцгүй гэхэд болно.

Туннель болон байрны ханын хооронд тусгай дуу тусгаарлагч материалтай тул галт тэрэгний чимээ угаалгын машины төдий л сонсогддог болохыг "Daily Mail"  дурджээ. Гэхдээ л тус байрны оршин суугчид чимээ шуугиан ихтэй байна, толгой өвдөж байна гэх мэтээр байнга гомдол гаргадаг аж.

Байрны дундуур ийнхүү зам тавьсан нь замбараагүй хот төлөвлөлтөөс үүдэлтэй. Бүхэл бүтэн орон сууцны хорооллыг нураахын оронд оршин суугчидтай нь тохиролцож, байрны дундуур нь нүхэлж зам тавихаар шийдсэн нь энэ аж.

Тус хотын барилгууд маш шигүү, шинэ барилга барих байтугай зам тавих талбай тун ховордсон тул оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлэх боломжгүй байсныг Чунцинь хотын дарга өгүүлжээ.

Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Чунцинь хотын ойр орчимд өдгөө нийт 49 сая хүн амьдарч байна. Тус хотын суурьшлын бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн хэмжээ 80 мянган км.квадрат буюу Нидерланд улсаас хоёр дахин том гэсэн үг юм.

Иймд ирээдүйд Чунциний эрх баригчид, хот төлөвлөгчид зай талбай хэмнэх, ашигтай хуваарилах тал дээр тун ухаалаг ажиллах шаардлагатай болсны жишээ нь энэ аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()