Ким Кардашьяны нэг өдрийн амьдрал

Реалити шоуны од гэдгээрээ бид бүхэнд танигдсан Ким Кардашьян өдгөө 2 хүүхдийн ээж, хүний хань болсон билээ. Тиймээс хувийн амьдрал, хуваарьт ажлаа төлөвлөн амжуулах нь түүний хувьд маш чухал байдаг нь дамжиггүй. Энэ удаа бид та бүхэндээ цахим ертөнцийн дуулиант хатагтай Кимийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг сонирхуулж байна.

Ким Кардашьяны нэг өдрийн амьдрал

1 Өглөөний 6 цаг 15 минут

Би энэ цагт сэрж, хүүхдүүдээ тайван унтаж байгаа, эсвэл сэрсэн эсэхийг шалгахаар өрөөнд нь ордог. Хэрвээ тэд тайван унтаж байвал, би тэднийгээ асрагч эхэд нь үлдээгээд ажлын хувиартаа шилждэг юм.

Өглөөний 6 цаг 15 минут

2

Ихэвчлэн өглөөг хөнгөн кардио дасгалуудаар эхлүүлэхэд хөнгөн, урамтай байдаг. Дасгал хийх нь миний амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс ч өглөө бүр дасгалаа таслахгүй байхыг хичээдэг юм. Ийнхүү дасгал хийхэд ойролцоогоор цаг 30 минутыг зарцуулдаг. Дасгалын эрч хүч, үр дүнг сайжруулахын тулд түргэн хэмнэлтэй дууг сонсох дуртай.

3 8 цаг

Энэ үед хүүхдүүд минь сэрчихсэн байдаг. Тиймээс тэднийгээ сэрэхэд хамт байж, цугтаа хооллох нь үнэхээр сайхан. Би ихэвчлэн өглөөд өндөг, овьёос, жимсний шүүс гэх мэт хөнгөн, шим тэжээлтэй зүйлс идэхийг хичээдэг.

8 цаг

4

Харин хүүхдүүддээ илүү өег, амттай хоол өгөх хэрэгтэй. Ойролцоогоор сарын 10 өдөр нь би тусгай дэглэм баримталдаг.

5 9 цаг

Өглөөний хоолоо идчихээд би шүршүүрт орох дуртай. Биеийн гуужуулагч шингэнээр биеэ үрж, арьсаа нөхөн төлжүүлдэг. Гоо сайхны тал дээр би тийм ч айхтар нууц гээд байх зүйлгүй. Харин халуун, хүйтэн шүршүүрт хавсарч орох дуртай шүү. Энэ нь арьсыг чангалахад тустай юм шиг санагддаг. Харин үсний шампунь, ангижруулагчдын хувьд, олон төрлийн бүтээгдэхүүнийг хольж хэрэглэх дуртай. Нэг бүтээгдэхүүнээрээ дагнадаггүй гэсэн үг.

9 цаг

6 10 цаг

Би зураг авалтын ажил руугаа явна. Эртхэн очиж, нүүр үс зүсээ будуулж, бэлдэх шаардлагатай. Би гар утас, интернэтээр зурвас илгээн, түүгээрээ харилцах дуртай. Энэ нь маш зугаатай санагддаг юм. Мөн хүүхдүүдтэйгээ үргэлж холбоотой байж, тэднийг юу хийж байгааг асуудаг.

10 цаг

7 11 цаг 30 минут

Энэ үеэр бид зураг авалтаа завсарлан, амарцгаадаг. Энэ үед өдрийн цайндаа орох, эсвэл агаарт гарч салхилж болно.

11 цаг 30 минут

8

Үдийн 12 цаг болоход би зураг авалтад шаардлагатай зарим хүмүүстэй уулзана. Бид ажлынхаа талаар ярилцаж, харилцан тохиролцдог гэсэн үг юм. Өмсөх хувцас, зураг авалтын зохиолтой дэлгэрэнгүй танилцдаг. Тэгэхээр ажлын хамгийн чухал үеүдийн нэг билээ.

9 13:00 цагт

Өдрийн хоолондоо би хөнгөн хооллохыг боддог. Зууш, салад, жимс гэх мэт зүйлс ордог юм. Өдөрт аль болох олон удаа, багахан шим тэжээлтэй зүйлсийг идэхийг хичээдэг.

13:00 цагт

10 14:00 цаг

Ажлаа дуусгачихаад би гэр рүүгээ яаран явдаг. Учир нь амьдралын минь утга учир болсон хүмүүс гэрт минь байгаа шүү дээ. Би хүүхдүүд, хөөрхөн дүү нар, эгч наргүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй. Тиймээс ч зав л гарвал тэдэнтэй холбогдож, хамтдаа байхыг хичээдэг.

14:00 цаг

11 15:00 цаг

Хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлж, гэр бүлээрээ хооллон, зугаатай зүйлс хийхийг хүсдэг. Гэвч ажлын цаг зав, ачааллаас болоод хүссэн ч хамт байж чадахгүй үеүүд зөндөө олон.

15:00 цаг

12

Каньегийн хувьд тэр минь мөн л ажлын шахуу хуваарьтай учраас бид зав л гарвал гэртээ гэр бүлийн өдрийг өнгөрүүлэх дуртай.

 

13 19:00 цаг

Оройны 7 цагт бид хоолоо иддэг. Ихэвчлэн загас, ногоо, тахианы мах иддэг юм. Хэрвээ гэртээ байгаа, завтай үедээ гэрийнхэндээ өөрийн гараар амттай хоол хийж өгөхийг хүсдэг ч тэр бүр санаснаар болохгүй юм. Оройн хоолны дараа хүүхдүүдтэйгээ гадаа салхинд гардаг.

19:00 цаг

14 21:00 цаг

9 цаг болоход хүүхдүүдийн унтах цаг эхэлдэг юм. Хүүхдүүдээ унтуулаад би унтах бэлтгэлээ хийдэг. Дараа нь телевиз үзэх, сэтгүүл унших гэх мэтээр оройг өнгөрүүлдэг дээ.

21:00 цаг

15 23:00 цаг

11 цагт би орондоо орж, амардаг. Өдөржин маш завгүй, ямар ч чөлөө завгүй, шахуу хуваарьтай ажилласан учраас маш хурдан, бөх унтдаг гэхэд болно. Ингээд л миний нэг өдөр өнгөрдөг дөө...

23:00 цаг

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж холбоотой мэдээллийг үзнэ үү.

~ Кимийн дүү нар өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • Зочин 49.0.160.171 2016-09-23, 16:28 ×
    Uursduu zurgaa avsan yum shig caak.mn geed tamga tavichihnmaa caak- ынхан, ичмээрийн
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 112.169.234.85 2016-05-26, 17:45 ×
    yamar muuhai ataach horon humuus be teneg baisan bol ingej bayan baihgui shde haha
    6 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 59.153.87.197 2016-05-26, 12:30 ×
    shaaj yvlaa
    3 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.55.190.162 2016-05-26, 11:50 ×
    udur 2s ajilni duusdag goy yum aa
    1 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 202.179.29.186 2016-05-26, 10:16 ×
    Ухаан муутай хумуус хурдан унтдаг гэсэн унэн юм байна
    6 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • segi 109.76.31.118 2016-05-26, 04:23 ×
    hezee heden tsagt bambiraltsahiin ni bicheechee noiloo
    0 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)
  • Зочин 139.5.219.206 2016-05-25, 22:51 ×
    Ingeel iim teneg bdim bsht. Nom zom unshij bhgu
    10 Хариулах (0)
    /1000
    • Бусад сэтгэгдэл (0)