Шаолины сүмийн тухай таны хэзээ ч дуулж байгаагүй хачирхалтай баримтууд

Эртний Хятадын Шаолины сүм аль хэдийнэ түүхэн дурсгалт газрын нэг болоод байгаа билээ. “Оддын дайн”, “Кунг-фу панда”-гийн түүхийг энэхүү сүмээс сэдэвлэсэн хэдий ч Шаолины сүм болоод лам нарынх нь тухай та бидний мэдэхгүй маш олон хачирхалтай баримтууд байдаг аж. Энэ талаар уншигчдадаа танилцуулъя.

Шаолины сүмийн тухай таны хэзээ ч дуулж байгаагүй хачирхалтай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэхүү сүмийг энэтхэгчүүд үүсгэн байгуулсан

Хэдийгээр Шаолины сүм нь Хятадын нэгэн томоохон соёлын өв боловч түүний үүсгэн байгуулагч нь Энэтхэгийн Батуо ламтан юм. Түүний удирдлага дор анхны сүм байгуулагдсан бөгөөд хожим нь энэхүү сүм сургууль болж хувирсан байна.

Энэхүү сүмийг энэтхэгчүүд үүсгэн байгуулсан

2 Тулаанч лам нар

Ихэнх хүн Шаолиныг тулааны урлаг заадаг хамгийн анхны сүм байсан гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ энэхүү сүм үүсэхээс олон зуун жилийн өмнө Энэтхэгийн лам нарт тулааны урлаг заадаг байсан гэнэ. Үүнээс гадна Төвдөд тулааны урлагийг чадварлаг эзэмшсэн, Далай ламыг хамгаалах тусгай лам нар байжээ.

Тулаанч лам нар

3 Кунг-фу

Кунг-фугийн түүх Шаолинаас ч өмнө үүссэн юм. Хятадын Мин гүрний үед (1368-1644) энэ төрлийн тулааны урлагийг үүссэн гэж үздэг ч үнэн хэрэгтээ МЭӨ 500 оны үед суурь нь тавигджээ.

Кунг-фу

4 Шаолины босоо ороолон

XIX зууны II хагаст Тай Жин хэмээх хүн амьдарч байсан бөгөөд түүнийг Шаолины босоо ороолон хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр эхээс төрөхийн л бүх биеэрээ маш их үстэй байсан юм. Ингээд үсэрхэг хүүхдээ харсан эцэг эх нь айж түүнийг ойд хаясан аж. Сүмд түүнийг тулаанч лам нар өсгөсөн бөгөөд Тай Жин нь Дим Мак техникийг эзэмшсэн цорын ганц хүн гэнэ. Энэ нь “Үхлийн цохилт” гэсэн утгатай юм.

Шаолины босоо ороолон

5 Японы далайн дээрэмчид

XVI зууны эхэн үед Хятадын далайн эргийн ойролцоох хотууд үргэлж Японы далайн дээрэмчдийн гарт өртөж байсан гэнэ. 1553 оны үед тэд далайн эргийн ойролцоох Ханжоу хотыг эзлэн авчээ. Хятадын удирдлагууд Шаолины 120 орчим ламыг япон дээрэмчдийг эх нутгаасаа хөөн гаргах зорилготой явуулсан бөгөөд тэд ч зорилгоо амжилттай биелүүлж чадсан юм.

Японы далайн дээрэмчид

6 Есөн цэг

Кунг-фугийн тухай кинонд лам нарын толгой дээр есөн цэг зурдаг байсан бөгөөд үүнийг "Цзеба" (Jieba) хэмээн нэрлэдэг аж. Энэ нь уг ламтан сургалтаа дууссан гэсэн санааг илэрхийлдэг. Цэг бүр ламтны сахих ёстой дүрмийг илтгэдэг юм. Дэлхий дээр 43 хүн л энэ тэмдэглэгээг тавих ёслолыг дуусгаж чадсан гэх баримт бий. Тэдний дунд Калифорнийн буддын сүмийн төлөөлөгч, Италийн иргэн Франко Тестини (Янь Фан) байсан юм.

Есөн цэг

7 "Оддын дайн"

Нэгэн ярилцлагынхаа үеэр кино бүтээгч Жорж Лукас "Шаолины лам нар “Оддын дайн” киног бүтээхэд нөлөөлсөн гэжээ. Жедаевын сүм болон Шаолины сүм хоёр хоорондоо багагүй холбоотой. “Star Wars: Episode III - Revenge of the Sith” киноны хэсэгт Палпатин нь Анакин Скайуокерийг Жедаевын сүм рүү довтолж, өсвөр насны бүх хүүхдийн амийг хорлохыг тушаадаг. Шаолины сүм ч гэсэн адилхан түүхтэй. XVIII зуунд удирдагч Цянь Лун сүм рүү довтолж сүмп байгаа бүх хүний амийг хороохыг тушааж байсан юм.

"Оддын дайн"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()