Та юу харж байна вэ?

Бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр сонин содон зүйл олон байдаг билээ. Заримыг нь хараад уулга алдахад хүрдэг бол, зарим нь бидэнд асар их эрдэм мэдлэгийг олгох нь бий. Тэгвэл бид та бүхнийхээ амралтанд зориулан анхаарлыг тань шалгах сонирхолтой мэдээлэл бэлтгэснийг хүлээн авна уу.

Та юу харж байна вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Frazer"-ийн эрчлээс

Та уг дугуй дүрсний голд байрлах цэг рүү анхаарлаа төвлөрүүлж хараарай. Тэгвэл төд удалгүй дүрс эргэж харагдах болно. 

"Frazer"-ийн эрчлээс

2 "Ebbinghaus"-ийн хуурмаг үзэгдэл

Энэхүү хуурмаг үзэгдлийг Германы сэтгэл судлаач Херманн Эббингхаусын нэрээр нэрлэсэн бөгөөд зурагт хоорондоо маш ойрхон зайтай жижиг, том хоёр дүрсийг байрлуулжээ. 

"Ebbinghaus"-ийн хуурмаг үзэгдэл

3 Куб хэлбэртэй хуурмаг үзэгдэл

Энэхүү хачирхалтай  дүрсийг Чарльз Кочран (Charles Cochran) гэх эрхэм 1966 онд анх зохион бүтээж байжээ. Сайн ажиглаж харвал дүрс куб биш ч юм шиг харагдана. Орчин цагийн нэршлээр 3D харагдаж байгаа нь энэ аж.

Куб хэлбэртэй хуурмаг үзэгдэл

4 "Zollner"-ийн дүрс

Германы физикч Иохан Зөллнер (Johann Zollner) 1860 онд уг хуурмаг дүрсийг зохиосон бөгөөд олон ташуу шугамууд хоорондоо өвөрмөц байдлаар давхцаж байгаа нь танд харагдаж байгаа биз ээ.

"Zollner"-ийн дүрс

5 "Jastrow"-ийн хуурмаг үзэгдэл

Америкийн физикч Жозеф Жастроу (Joseph Jastrow) уг хуурмаг үзэгдлийг зохиосон бөгөөд сайн ажиглавал А болон Б дүрсүүд ижил хэмжээтэй харагддаг гэнэ.

"Jastrow"-ийн хуурмаг үзэгдэл

6 "Kanizsa"-ийн гурвалжин

Италийн физикч Гаетано Канизса (Gaetano Kanizsa)-ийн нэрээр нэрлэгдсэн уг хуурмаг үзэгдэл нь геометрийн дүрсүүдийн тусламжтайгаар нэг биш нэлээд хэдэн байрлалаас гурвалжинг харах боломжийг олгодог аж. Та харж чадаж байна уу?

"Kanizsa"-ийн гурвалжин

7 "Poggendorff"-ийн хуурмаг үзэгдэл

Хар зураас цэнхэр болон улаан зураасны аль алиных нь үргэлжлэл байх боломжтойг та энэхүү хуурмаг үзэгдлээс харж болох юм. Үүнийг Германы физикч Иохан Поггендорф (Johann Poggendorff)-ийн нэрээр нэрлэсэн байна.

"Poggendorff"-ийн хуурмаг үзэгдэл

8 "Blivet"

"Blivet" бол хамгийн өвөрмөц хуурмаг үзэгдлүүдийн нэг бөгөөд хальт харахад гурван суурьтай гурван хэсэг байх боловч, сайн ажиглавал хоёр суурьтай гурван хэсэг болох нь харагдана. 

"Blivet"

9 "White"-ийн хуурмаг үзэгдэл

Хажуу талын өнгөнөөс хамаарч, ижилхэн байх ёстой өнгөнүүд өөр өөрөөр харагдаж байгаа биз?

"White"-ийн хуурмаг үзэгдэл

10 Хөдөлгөөнт бөмбөлөгнүүд

Сайн ажиглаж харвал цэнхэр өнгөтэй бөмбөлөгнүүд таны нүдэнд эрээлжилж харагдах болно.

Хөдөлгөөнт бөмбөлөгнүүд

11 "Hermann"-ийн хуурмаг үзэгдэл

Хар өнгийн дөрвөлжин дүрснүүдийн дунд байгаа цагаан хэсгүүдийг сайн ажиглаарай. Танд хар өнгийн цэгүүд харагдах болно.

"Hermann"-ийн хуурмаг үзэгдэл

12 Зураг дотор зураг

Танд юу харагдаж байна? Эмгэн өвгөн хоёр уу? Эсвэл бас өөр зүйлс байна уу?

Зураг дотор зураг

13 Эргүүлэг

Голын жижигхэн хар цэг дээр анхаарлаа төвлөрүүлэн харвал цэгийг хүрээлсэн дөрвөлжин дүрснүүд хөдлөх болно. 

Эргүүлэг

14 Хөдөлгөөнт хана

Зураг руу анхаарлаа төвлөрүүлэн хараарай. Ханан дээрх хар цагаан дүрснүүд хөдөлж байгаа биз?

Хөдөлгөөнт хана

15 Хөдөлдөг дугуй

Дугуйнуудын голд байрлах хар цэгүүд рүү харвал аяандаа хөдлөөд эхлэх болно. Гайхалтай биш гэж үү?

Хөдөлдөг дугуй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()