Цагаан баавгай хүн идэхийг завдав

2013-01-16, 02:29
42,111
Мянган килограмм жинтэй идэшээ хайж буй цагаан баавгайтай улаан нүүрээрээ тулсан зоригт оператор- зурагчны зургуудыг та бүхэнд толилуулж байна. Гордон Бучанан (Gordon Buchanan)-ы сууж байсан туршилтанд зориулан тусгайлан органик шилээр хийсэн хайрцаг руу 3 метрийн урттай өлөн араатан хэд хэдэн удаа дайрчээ. Цагаан баавгай түүний сууж байсан хайрцагны сул газрыг олохыг оролдох үед Гордон хайрцаган дотор 40 минут байсан байна.
Цагаан баавгай хүн идэхийг завдав
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Операторт хүрэх гэж цагаан баавгай бараг 45 минут оролджээ.



2. Эм баавгай өөрийгөө болон 2 бамбаруушаа хооллохын тулд хайрцаган доторх хүнд хүрэх гэж хамаг хүчээрээ хичээсэн байна. 20 гаруй жил дэлхийн хамгийн аюултай амьтдын тухай кино зураг авч байгаа Бучанан ярихдаа: “Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн аймшигтай туршилт байлаа” -гэж хэлсэн байна.



3. Олонхи хүмүүс махчин амьтад маш аюултай гэж боддог. Гэвч тэдгээрийн ихэнхи нь тийм ч аюултай биш, гэнэтийн дайралтыг эс тооцвол эрсдэл бага байдаг. Гэхдээ цагаан баавгай бол өөр хэрэг. Тэр намайг идэхийг үнэхээр хүссэн нь дамжиггүй. Бараг 45 минут хайрцагны сул газрыг хайж байхдаа тэрээр маш шаргуй байсан.



4. Энэ үнэхээр аймшигтай байсан, микрофоноор миний зүрхний цохилтыг сонсож болохоор байв. Үнэхээр сэтгэл түгшээсэн мөч байлаа.



5. Өмнө нь би хэзээ ч ийм аймшигтай байдалд бүхэл бүтэн 40 минут сууж байсангүй. Энэ бол миний урьд нь хийж байгаагүй хамгийн хэцүү, аймшигтай зүйл байлаа.



6. Зэрлэг байгалийн тухай кино зураг авагч Шотландын шинжээч энэхүү үйл явдлын зургийг Норвегийн хамгийн хойд хэсэгт орших Шпицбергенд авчээ. Энэ кино нь ВВС-ийн хийж буй “Цагаан баавгайн гэр бүл ба би” киноны нэг хэсэг нь болох болно.



7. Бучанан өөрийн байсан ”хайрцаг”-аа “хорогдох байр” буюу бат бөх хэмээн бодсон. Гэвч тэсгэм хүйтэнд хайрцаг цав гарч хагарч болох аюултай байлаа. Бучанан цагаан баавгайн гэр бүлд улам ойртохын тулд ээж Лира, түүний бамбаруушууд болох Микки, Лука нарыг 12 сар ажигласан байна.



8. Тэрээр мөсөн дээр маш аюултай аялалуудыг хийж байсан байна. Хааяа маш хүйтэн болох, хүчтэй салхи шуургатай таарах зэргээс болоод тэдний баг замаасаа буцах ч тохиолдол гарч байв.



9. Эм баавгай хайрцагийг эвдэхийг оролдож урагш хойш нь ганхуулж байв. Гэвч шилэн хайрцаг маш бат бөх хийгдсэн байсан юм.



10. Хүйтрэх тусам хайрцаг хэврэг болох нэг л аюул байсан бөгөөд энэ нь зураг авалтыг улам аюултай болгож байлаа.



11. Цагаан баавгайн бамбаруушнууд дэлхийн хамгийн хөөрхөн өхөөрдөм амьтад бөгөөд нас бие гүйцсэн цагаан баавгайнууд ч мөн адил сэтгэл татам төрх байдлаараа бусад амьтдаас ялгаатай юм.



12. Олонхи сүүн тэжээлтнээс ялгаатай нь цагаан баавгай хоол тэжээлээ олохын тулд маш их ажиллах хэрэгтэй болдог.



13. “Цагаан баавгай бол миний хамгийн их хүндэлдэг амьтад“- хэмээн Гордон Бучанан ярьж байна. Цагаан баавгай бол газар дээрх хамгийн том, хамгийн хүчтэй араатан юм. Бас маш их сониуч амьтад билээ.



14. Энэ нүцгэн шахуу газрын хаанаас ч хамаагүй тэд гараад ирдэг нь гайхмаар...



15. Идэх амьтадаа олохын тулд тэдэнд нилээд ажиллах хэрэг гардаг.



16. ”Цагаан баавгайн гэр бүл ба би” нэртэй кино нь ВВС-2 сувгаар 1 сарын 7-ноос гарч эхэллээ.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()