Дэлхийн хамгийн хачирхалтай 10 хоол

2014-06-22, 19:45
23,407
Үдийн мэнд, та хоолоо идэж амжсан уу? Өнөөдөр бид, “Хоолондоо” булангаараа Дэлхийн хамгийн этгээд сонин хоолнуудын талаар танилцуулахаар шийдлээ.
Дэлхийн хамгийн хачирхалтай 10 хоол


1. Шарсан тархитай сэндвич

Энэ бол бидний жагсаалтан дах хамгийн хялбар хоол. Гярман болон Голландын оршин суугчид Индиана мужийн газар нутагт ирсэн тэр цагаас энэ хоол үүсчээ.

Энэ нарийн хоолыг анх үхрийн тархиар хийдэг байж. Харин өнөө үед үхрийн галзуу өвчин ихээр гарах болсон учраас энэ төрлийн хоол хийдэг ресторанууд үхрийн тархийг, гахайн тархиар орлуулан хийдэг болжээ. Үүнийг, шарсан тархийг хөөсөн боовонд хавчуулан даршилсан ногоо, сонгино, гич, кетчупаар хачирлаж хийдгээрээ ихэнх түргэн хоолны газарт байдаг бургертэй нэлээд төстэй юм.

www.caak.mn

2. Хадтай уулын хясаа (Одос үхрийн засаа)
Хадтай уулын хясаа гэж яг юу юм бол? Энэ бол үнэндээ үхрийн хүчирхэг, түрэмгий байдлыг багасгаж, түүнийг илүү махлаг том болгохын тулд, сунгалж (хөнгөлөх) авсан үхрийн засаа юм. Үхрийн засааг тугал байх үед нь хөнгөлөөд, савтай усанд хийж дэвтээн, угаагаад хальсыг нь хуулдаг. Тэндээсээ, амталж зуурсан гуриланд өнхрүүлээд, шардаг байна. Энэ хоол нь Канад, Амеркийн баруун хэсэг болох үхрийн бэлчээр элбэгтэй газар байдаг бөгөөд тэд эр үхэр хөнгөлөх арга хэмжээ зохиодог байна.

www.caak.mn

3. “Хаш (Khash)” хоол (үхрийн шийр, толгой, гэдэс дотор)
Эн Ойрхи Дорнодын уламжлалт хоол нь чинээлэг хүмүүсийн өвлийн улиралд зөвхөн нэг удаа иддэг зоог юм. Энэ өвөрмөц хоолны орцыг үхрийн шийр, толгой болон гэдэс дотор зэрэг бүрдүүлнэ.

Үхрийн эдгээр хэсгүүдийг нийлүүлэн буцалгаснаар махны шөл шиг хурц үнэртэй өтгөн, хурц үнэртэй шөл гарна. Буцалсных нь дараа, халуун ногоо, лемон, давс, чинжүү, сармис зэргээр амтална.

"Khash" шөлийг идэхийн өмнө хэд хэдэн удаа хатаасан lavash (Иран, Туркд түгээмэл хэрэглэгддэг Армянаас гаралтай зөөлөн нимгэн талх, орц: гурил, ус, давс)-ийг нэмж өгнө. Мөн үүнийг голчлон дангаар нь болон ногоо, бяслаг, халуун чинжүүгээр амтлаад идсэн ч болно.

Гэхдээ та энэхүү шөлийг тогтмол хэрэглэж болохгүй бөгөөд ресторанууд уг зоогийг ихэвчлэн тэмдэглэлт баяр наадмын үеэр хийдэг байна.

www.caak.mn

4. Пинг (A Ping) – Шарсан арваалж
Энэ удаад та Камбоджид адал явдлыг мэдэрч, шарсан аалзны хоолыг харах болно. Бидний жагсаалтанд орсон бусад хоолнуудаас нэлээд ялгаатай нь шарсан аалзны хоол хэзээ ч таньд тааламжтай амттай байдлыг мэдрүүлэхгүй. Ерөнхийдөө энэхүү хоол нь 1960-аад оны үед "Khmer Rouge" Камбожид үгүйрэл хоосрол ихэсж байх үеэр үүсчээ. Тэр үед хоол хүнсний хомсдол нэлээд их байснаас хүмүүс амьд үлдэхийн тулд илүү бүтээлч болж Пинг-ийг хийжээ.

Өнөө үед, Пинг бол ямар ч тааламжтай зүйлгүй гудамжний хоол болсон. Ерөнхийдөө, Пинг-ийн жоронд үхдлүүд багтана. Ялангуяа, сонгож авсан аалзнуудыг давс, сахарын холимогт дүрээд сармисны тосонд хийж шаржигнуур болтол нь шарна. Үүний хамгийн амттай хэсэг нь аалзны баас ялгадас, өндөг, эрхтэн зэргийг агуулж байдаг түүний их бие буюу гэдэс нь юм.

www.caak.mn

5. Хаггис (Haggis)
Хаггис бол Шотландын үндэсны хоол бөгөөд нэг төрлийн соус гэж нэрлэгддэг. Энэ нилээд том хэмжээтэй бөгөөд хонины уушиг, зүрх, элэг зэргийг овъёосны гурил үхрийн махтай хольж амталан, хонины гүзээн дотор хийж болгож иддэг.

Хэрэв танд Хаггисийг Шотланд ресторанд амталж үзэхээр шийдсэн бол харагдах байдал нь нилээд эвгүй болохыг анхаарна уу. Зарим ресторанд танд Хаггис зоогийг авчирч өгөхдөө тусгай хөгжим эгшиглүүлж өгвөл бүү гайхаарай. Шотландын уламжлал ёсоор хундага өргөж стакан виски хүртэсний дараа Хаггис зоогийг барих хэрэгтэй болдог.

www.caak.mn

6. Юинг Юанг (Ying Yang) загас
Юинг Юанг загас бол үхсэн эсвэл амьдаараа байгаа мөрөг загас билээ. Мөрөг загасийг амьдаар нь шарсаны дараа таваглаж өгдөг боловч, ихэнхдээ тавагласан хойноо ч амьсгалсаар байдаг байна. Энэ зоог үргэлж маргаан дагуулсаар байдаг нь зарим хүмүүс үүнийг хэтэрхий харгис хэрцгий явдал гэж үздэгт оршино. Юинг Юанг загасыг захиалан авсны дараа, даруйхан загас амьсгалж байхад махнаас нь амтлах хэрэгтэй байдаг учраас, энэ хэтэрхий харгис үйлдэл гэдэгтэй ихэнх хүн санал нэгдэх байхаа.

Энэ ховор загасны хоолыг Тайван болон Хятад улсад байрлах зарим нэгэн ресторанд харж амталж үзэж болох юм.

www.caak.mn

7. Туна загасны нүд
Туна загасны нүдийг харахад тун эвгүй харагддаг. Загаснаас нүдийг нь авч ямар нэгэн гэмтэл учруулалгүйгээр болгодог бөгөөд энэ нь гэдэс дотор муутай хүмүүст зохимжгүй зоог юм.

Энэ загасны нүдийг та Хятад болон Японы аль ч хүнсний мунхлагаас олж болох юм. Хэрэв та том туна загасны нүдийг харах юм бол түүний өөх болон булчин шөрмөс зэргийг харж болох бөгөөд танд төсөөлөгдөж байгаа гэдэгт итгэж байна.

Ресторануудад энэ зоогийг бэлтгэхдээ ихэвчлэн буцалгаж амтлан хэрэглэдэг. Туна загасны нүдэнд дурлагсад нь нүдний эргэн тойронд байрлах өөх, булчин зэрэгт хамгийн дуртай байдаг байна.

www.caak.mn

8. Эскамоле
Энэ хоол нь Мексикийн нилээд олон рестораны цэсэнд түгээмэл харагддаг. Энэ хоолны жоронд шоргоолжны авгалдай ордогоороо сонирхол татдаг бөгөөд амт болон харагдах байдлаараа няцалсан бяслагтай ойролцоо байдаг юм байна.

Зураг дээрхи "Эскамоле"-г харвал тийм ч аймар, сонин харагдахгүй байна. Гэрэлтэж харагдаж байгаа шоргоолзны өндөгүүд нь поп корн шиг эсвэл нарс модны самар шиг харагдаж байна. Гэхдээ амт нь үнэхээр тэр гэхийн аргагүй сонин байдаг байна.

Энэ хоолыг бэлтгэх олон аргууд байдгаас хамгийн өргөн хэрэглэгддэг нь шараад, ямар нэгэн байдалаар чимэглэж идэх.

www.caak.mn

9. Шувууны үүрны шөл
Ази дахь бас нэгэн этгээд амттай хоол бол (swiftlet) шувууны үүрны шөл юм. Энэ хоолыг бэлтгэхдээ шувууны үүрийг тэр чигт нь буюу өндөг, бялзуухай зэргийг бүгдийг нь хийж удаан хугацаанд шарагчинд шардаг. Үүний дараа үүр бутарч, идэхэд бэлэн болдог байна. Шувуу үүрээ тогтоохын тулд шүлсээ цавуу болгон ашигладаг бөгөөд та энэ хоолыг амтлахдаа түүнийг ч бас залгина гэсэн үг юм.

www.caak.mn

10. Согтуу сам хорхой
Энэ жагсаалтанд Хятадын сам хорхойг оруулсны учир нь түүнийг амьдаар иддэгт оршино. Энэ хоолонд цэвэр усны сам хорхойг хэрэглэдэг бөгөөд тэдгээрийг амьдаар нь хадгалах усандаа архи хольдог учир “согтуу сам хорхой” -гэж нэрлэдэг.

Та энэ хоолыг Хятадын аль ч ресторанаас олж идэж болох боловч нутаг бүрт нь өөрсдийн гэсэн согтуу сам хорхой бэлтгэх аргатай байдаг. Гэхдээ ихэвчлэн "baijiu liquor" ашиглан сам хорхойг согтуулдаг бөгөөд зарим хүмүүс энэ хоолыг хийхдээ эхлээд сам хорхойгоо архинд дүрсэний дараа буцалгаж хэрэглэх нь ч бий.

Өөр бас нэг арга бол сам хорхойг архинд даршлах юм бөгөөд энэ ч бас муугүй амттай болдог. Ерөнхийдөө сам хорхойг бэлтгэх аргаасаа хамаараад өөр өөр өвөрмөц амттай болно. Маш олон хүмүүс сам хорхойгоор хийсэн хоолонд дуртай байдаг. Мөн түүхий сам хорхой ч сонирхолтой амттай бөгөөд идэж дууссаны дараа ч амнаас өвөрмөц зүйл амтагдсаар байдаг байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()