Бага зардлаар эрүүл хооллох нууц

Өлсөх нь өвдөхөөс огт өөр асуудал. Хооллоно гэдэг өөрөө эрүүл мэндийн чухал шалтгаан болдог учраас төрөл бүрийн өвчнөөс сэргийлэхийн тулд зөв хооллох явдал маш чухал. Гэтэл нөгөө талд нь санхүүгийн асуудал бас байна.  Аз болоход эрүүл мэндэд ашигтай ихэнх бүтээгдхүүнүүд тийм ч үнэтэй биш.

Бага зардлаар эрүүл хооллох нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амуу будаа, овьёос

Хамгийн түгээмэл, хамгийн хялбар бэлтгэж болох хоол бол яахын аргагүй будаа, овьёос. Гэхдээ бас сахарын агууламж ихтэй, хиймэл амттай нь бас бий. Тэгэхээр жинхэнэ ургуулсан будааг олох хэрэгтэй.

Будаа нэг их үнэтэй биш, чанартай. Бас шош, зэвэг аль аль нь ашигтай, бас нүнжигтэй, тэжээллэг. Энэ бүхнээр ногоотой, махтай шөл хийж болно, зүгээр агшаагаад төрөл бүрийн амтлагчтай идэж болно. Шошоор энгийн атлаа ер бусын амттай хуурга хийж болно. 

Амуу будаа, овьёос

2 Өндөг

Хамгийн гол нь өндгөнд маш их тэжээллэг бодис агуулагддаг, тэгээд ч тийм ч үнэтэй биш. Бүтэн тахиа, гуя худалдан авахад үнэтэй шүү дээ, түүний оронд өндөг авахад чанарын хувьд бараг ялгаагүй. Өндгийг чанаж болно, хуурч болно, талхтай шарж болно.  

Өндөг

3 Мах

Юуны түрүүнд хиамнаас татгалз. Ашиг багатай, бас тэгээд үнэтэй. Зайдас ч бас нэг их хямд биш. Тэгэхээр хамгийн ойрын захаас мах худалдаад ав. Элэг бол бүр сайн. Тахианы элэг, уушиг зүрх ч зүгээр. Улаан лоолийн сүмс, сармис, төрөл бүрийн амтлагчаар амтлахад янзтай. 

Мах

4 Жимс ногоо

Эрүүл хоолны тухай ярихад ногоо, жимсийг огт мартаж болохгүй. Ногоо жимсийг яг ургац хураах үеэр худалдан авбал хямд, амттай. Жаахан удсаныг нь авахаас бүү нэрэлх, хямд байдаг. Гэхдээ 50 хувиас илүү нь муудсан бол хэрэггүй. Ингээд өөрөө ялгаад, цэвэрлээд авсан байхад ямар л бол ямар хоол хийгээд байна даа.

Жимс ногоо

5 Шөл

Загас, малын мах, тахиа гээд юугаар л бол амтат шөл амархан бэлтгэж болно. Ногоо арвинтай бол жинхэнэ борщ хийнэ. Мах, яс, тахианы бульоноор шөл хийхэд бүр ч амар, ёстой л нэг сумаар хоёр туулай агнана гэдэг шиг болно.

Шөл

6 Зууш

Аарц, хатаасан жимс, самар, элдэв хачир, ногоон навч аль аль нь боломжийн хүнс. Хатаасан талх бол ямагт хамгийн ашигтай хүнс байсаар ирсэн. Цатгалан байхын тулд ялихгүй зүйлд ч гэсэн суралцах хэрэгтэй. Цамаан загнах хэрэггүй.

Зууш

Ер нь хэдий хэр идэхээ мэдэж төдий хэмжээгээр хоол бэлтгэж сурсан нь зөв. Дэлгүүрийн хямдралыг сайтар ажигла байхад илүүдэхгүй, гэхдээ бүтээгдэхүүний хадгалах хугацаа, сав баглаа боодол нь бүтэн байгаа эсэхийг сайтар шалгахаа мартуузай. Эрүүл хоолны тухай бодож байгаа бол бэлэн гоймон аль болох бүү хэрэглэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()