Эмэгтэй хүний дур тавилтын 8 төрөл

Эмэгтэйчүүдийн хувьд дур тавих нь тийм ч амар зүйл биш. Эмэгтэй хүн чих, хөх, бэлэг эрхтэн зэрэг олон сэрлийн цэгтэй байдаг тул хамтрагч нь нэгээс илүү газрыг анхааралдаа авах хэрэгтэй болдог. Учир нь ихэнх эмэгтэйчүүд нэгээс илүү цэгийг өдөөж байж дур тавьж чаддаг аж. Энэ үүднээс та бүхэнд эмэгтэйчүүдийн дур тавилтын янз бүрийн хэлбэрүүдийн талаар сексологчийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Эмэгтэй хүний дур тавилтын 8 төрөл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэлүүгээр дур тавих

Магадгүй хамгийн алдартай дур тавих арга нь хэлүүг өдөөх юм. Энэ хэсгийг өдөөснөөр эмэгтэй хүн өөрийн эрхгүй таазаа хөдөлгөж эхэлдэг.

Хуруу, хэл, секс тоглоом ашиглан хэлүүг өдөөх замаар дур тавиулж болно. Хөнгөн дарж, тойрог хөдөлгөөн хийх нь ихэвчлэн хамгийн тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ. Хэрэв та секс тоглоом ашиглаж байгаа бол хүчийг нь зөв тохируулах хэрэгтэй. Жишээлбэл, зарим хиймэл эрхтэн өөр өөр чичиргээний тохиргоотой байдаг тул өөрт тааламжтай тохиргоог олоход цаг гаргах хэрэгтэй юм.

Хэлүүгээр дур тавих

2 G цэгийн дур тавилт

G цэг гэдэг нь үнэндээ үтрээний доторх тусдаа ‘товчлуур’ биш харин эмэгтэй хүний хэлүүний нэг хэсэг дэх зөөлөн эд юм. Тус цэг нь ихэвчлэн эмэгтэй хүний ​​үтрээний дотор 1.2-5 см хоорон дахь зайд байдаг. G цэгийг хуруу, бэлэг эрхтэн эсвэл тоглоомоор өдөөж үзээрэй.

G цэгийн дур тавилт

3 Үтрээний дур ханалт

Үтрээний дур ханалт нь ихэвчлэн G цэг эсвэл хэлүүний арын хэсэгт байрлах мэдрэлийн төгсгөлөөр дамжуулан өдөөгддөг. Хэлүүний урд хэсгийн өдөөлт хийсний дараа үтрээ маш мэдрэмтгий болдог бөгөөд энэ үед нь үтрээг давхар өдөөх хэрэгтэй.

Үтрээний дур ханалт

4 Хосолсон дур тавилт

Энэ нь хэлүүг ар, урд талаас нь зэрэг өдөөхөд тохиолддог. Хэлүү нь хүмүүсийн бодож байгаагаас хамаагүй урт хэмжээтэй юм. Хосолсон аргаар дур тавих нь маш хүчтэй мэдрэмж төрүүлдэг бөгөөд тухайн эмэгтэй дур тавилтыг бүх биеэр мэдрэх боломжтой байдаг аж.

Хосолсон дур тавилт

5 Шингэн гаргах

Эмэгтэй хүн дур тавьж байхдаа шингэн гадагшлуулах тохиолдол бий. G цэгийг өдөөх замаар шээсний сүвэнд (давсагны ойролцоо) даралт өгөх үед эмэгтэй хүнд шээх гэж байгаа мэт мэдрэмж төрнө. Гэхдээ энэ нь үнэндээ дур тавилт тул санаа зовохгүй гадагшлуулах хэрэгтэй.

Шингэн гаргах

6 Хөхний толгой

Хөхний толгой нь хэдэн зуун мэдрэлийн төгсгөлтэй тул хүрэлцэхүй, даралт, чичиргээнд маш мэдрэмтгий байдаг. Эмэгтэй хүний ​​хөхийг өдөөхөд хэлүүнээс таашаал авч буй мэт дохиог тархи хүлээн авна. Сарын тэмдгийн мөчлөгийн янз бүрийн үе шатанд зарим эмэгтэйчүүдэд хөхний мэдрэх чадвар нэмэгддэг бөгөөд энэ үед хөхөөр дур тавих магадлал өндөр байдаг.

Хөхний толгой

7 Шулуун гэдсээр дур тавих

Эмэгтэйчүүд шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох замаар дур тавих хэд хэдэн арга байдаг. Олон эмэгтэйчүүдийн далд хэлүү нь урт байдаг бөгөөд шулуун гэдэс хүртэл үргэлжилдэг. Тиймээс энэ нь зарим эмэгтэйчүүдийн хувьд шулуун гэдсээр бэлгийн хавьталд орохдоо хэлүүний төгсгөлийг, мөн G цэгийг шууд бусаар өдөөж байгаа гэсэн үг юм.

Шулуун гэдсээр дур тавих

8 Дасгалын үр дүнд дур тавих

Бэлгийн дур хүслийг өдөөх замаар дур ханахтай адил дасгалын үр дүнд илүү амархан дур тавьдаг болж болно. Зарим эмэгтэйчүүд хэвлийн дасгал хийхдээ дур тавьдаг гэж хэлсэн байдаг. Учир нь биеийн доод хэсгийг дасгал хийн өдөөх боломжтой байдаг аж.

Дасгалын үр дүнд дур тавих

Дур тавихад хүрэх хамгийн сайн арга бол тайвширч, чөлөөтэй байх явдал юм. Та өөрт тань таалагддаг хүнтэйгээ тухтай орчинд байх хэрэгтэй. Хэрэв та дур ханахгүй байгаа бол хамтрагчаа битгий хуурч, жүжиглээрэй. Хамтрагчтайгаа нээлттэй, тайван, дотно ярилцсанаар хэн хэн тань бэлгийн харилцаанаас илүү таашаал авахад туслах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()