26 настай тэрбумтан

Дэвид Карп (David Karp) нь Манхэттэнд Барбара Акерман болон Майкл Карпын гэр бүлд төржээ. 3-аас 8-р ангиа тэрээр “The Calhoun School”-д сурч байсан бөгөөд дараа нь нэг хэсэг Bronx Science сургуульд сурж, дараа нь гэрээрээ сурч эхэлсэн аж. 14 насандаа тэрээр Френк Сейбертын курст сурсан бөгөөд төгссөнийхөө дараа Америкийн “UrbanBaby” сайтын зөвлөхөөр ажиллах болжээ. 2006 оноос Карп UrbanBaby-г орхин Tumblr.com сайтын концепт дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2007 оны 1 сараас ашиглалтанд оруулжээ.
26 настай тэрбумтан

Tumblr.com сайтыг үүсгэн байгуулагч Дэвид Карп (David Karp) 26 насандаа тэрбумтан болжээ. Өнгөрсөн жил энэ төслийн орлого нь 13 сая доллар болж байсан байна. Yahoo-ын зөвлөхүүд Tumblr.com сайтыг 1 тэрбум доллараар худалдан авсан байна.



Карп гэрийнхээ гаражинд ажиллаж байх үедээ Tumblr.com сайтын санааг анх олсон байна. Өнөөдрийн байдлаар энэ сайт 100 сая гаруй хэрэглэгчидтэй аж. Ингээд Карп интернэтийн тусламжтайгаар залуу насандаа тэрбумтан болсон хүмүүсийн тоог нэгээр нэмэгдүүлжээ.



Одоогийн байдлаар Карп найз бүсгүйтэйгээ Манхэттэнд энгийн нэгэн байранд амьдарч байгаа гэнэ. Facebook –ийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө хэдийгээр хэдэн тэрбумаар үнэлэгддэг ч тэрээр байраа зээлээр авч байсан байна. Зээлээр авах болсон шалтгааныг дурьдаач гэхэд "бизнесээс олсон мөнгөө үрэхийг хүсэхгүй байна” -гэсэн хариултыг өгч байсан аж. Залуу тэрбумтангууд гэж ийм л хачирхалтай хүмүүс байх юм даа.







Карп багаасаа л сэргэлэн зан, сэтгэн бодох чадвараараа бусдаас ялгарч байсан байна. Ингээд тэрээр насанд ч хүрээгүй байж өөрийн авъяас чадварыг хөгжүүлэхээр Токиог зорьжээ. Токиогоос эргэн АНУ ирээд “Viacom” компанитай хамтран ажиллаж эхэлсэн байна. 2007 онд Tumblr.com сайтыг үүсгэн байгуулснаар Дэвид тэрбумтан болох гараагаа эхэлж хоёр долоо хоногийн дотор түүний сайтанд 75 мянган хэрэглэгч бүртгэлтэй болжээ. Тэрбумтан болохоос гадна тэрээр 800 сая долларын үнэтэй компанийн захирал болжээ.






Видео.



Түүний Forbes-т өгсөн ярилцлага.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()