Хунтайж Филлип 2017 онд олон нийтийн ажлаас хөндийрөх үедээ олны хөлөөс зайдуу хөдөө амьдрах болжээ. Тэрээр гэр бүлийн гишүүдийнхээ шинэ жилээр амардаг харшид байрлаж байсан бөгөөд гэрлэлтийнхээ 72 жилийн ойгоор хүртэл эхнэртэйгээ уулзаагүй байна.
Өмнө дурдсанчлан тэд хөл хорионы улмаас нэг газарт амьдрах болсон ч тус тусдаа байрласан хэвээр байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хунтайж чөлөөт цагаараа усан будгаар зураг зурж байсан бол хатан хаан төрөл бүрийн олон нийтийн ажилд цагаа зарцуулсан гэнэ. Гэхдээ тэд заримдаа уулзаж цагийг хамтдаа өнгөрүүлэх дуртай байснаас харахад харилцаа муутай байгаагүй аж.
Мэргэжилтнүүд цар тахлын үеэр хосуудад цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх боломж бүрдсэн гэж үзэж байна. Хосууд хунтайжийн амьдралын сүүлийн жилийг хамт өнгөрүүлсөн бөгөөд гуч охин Беатрис гүнж нь гэр бүлтэй болж, хүүхэд төрүүлж тэднийг хоёр дахь удаагаа элэнц эмээ, өвөө болгожээ.
Хунтайж Филлип 2021 оны 4-р сарын 9-нд таалал төгссөн байна. Telegraph-ийн мэдээлж байгаагаар Хунтайжийг эцсийн амьсгалаа хураах үед Хатан хаан дэргэд нь байжээ.
Эрхэм дээдэс таалал төгссөнөөс хойш найм дахь өдөр нь хатан хааны гэр бүл өөрсдийн эцгийг сүүлчийн замд нь үдсэн бөгөөд Эдинбургийн гүнгийн шарилыг Виндзор дахь Гэгээн Жоржийн сүмд оршуулсан байна.