Япончуудын хачирхалтай секс зан үйл

Япончууд дэлхий дахинаа хачин жигтэй, өвөрмөц сэтгэхүйтэй ард түмэн гэдгээрээ хэдийн алдаршсан. Харин Япон улсан нэгэн Австрали зурагчин залуу очиж, энэхүү өвөрмөц ёс заншилтай танилцаж, зурагжуулан шилдэг зургийн цомгийн тэмцээнд оролцон тэргүүн байрыг эзэлсэн байна. Ингээд та бүхэндээ түүний зураг авалт хэрхэн өрнөсөн талаарх мэдээг орчуулан хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Япончуудын хачирхалтай секс зан үйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Энэхүү хачин жигтэй уламжлалыг "Шибари" хэмээн нэрлэдэг бөгөөд эртний самурай нараас үүсэлтэй юм. Тэд дайсны булаан олзолсон эмсийг эсэргүүцэл үзүүлэх, ямар нэгэн зүйл хийхээс сэргийлэн ийнхүү хүлж орхиод өөрсдийн хүслийг хангадаг байжээ. Тэднийг тарчлан зовоож, өвдөлт мэдрүүлэн түүнээсээ таашаал авах нь бий. Энэхүү хачирхалтай, аймшигтай үйл нь нь өнөөг хэр нь уламжлагдан, залуус нэгнээ энэ мэтээр хүлж, таашаал авдаг байна. 

2

Зурагчин залуу энэхүү өвөрмөц уламжлалыг ихэд сонирхож, судлах болжээ. Тэрээр "Би 2009 онд Осака хотод Милла Рэйки (Milla Reiki) гэх бүсгүйтэй танилцсан юм. Тэр надад Японы нэгэн хачирхалтай уламжлалыг тайлбарлаж өгч байсан бөгөөд үүндээ намайг татан оролцуулсны улмаар би анх Шибариг мэдэж авсан." хэмээжээ.  

3

"Би түүний Шибари үйлдэж байхыг анх хараад нүд орой дээрээ гарах шахсан шүү. Үнэхээр сонин. Тэрээр үүнийг судлахад олон жилийг зарцуулсан бөгөөд өдгөө үүндээ төгс мэргэшсэн юм. Тэр үнэхээр гайхалтай нэгэн. Учир битүүлэг, өөрийн гэх нууцлаг ертөнцтэй бөгөөд түүнийг анх хараад л ямар нэгэн өвөрмөц чанар байгааг нь шууд л олж мэдсэн. Рэйкитэй хамтарч төгс зурагнууд дарж чадсандаа маш их баяртай байгаа шүү"

4

"Энэхүү уламжлалыг үйлдэхэд голчлон сайн чанарын, хатуу олс ашигладаг байна. Ийн биеийг нь чанга хүлж, таашаал авдаг юм. Гайхмаар хэдий ч энэ нь олон зуун жилийн турш хэрэглэгдэж ирсэн хачирхалтай арга билээ."

5

"Олсоо гал дээр халааж, илүүдэл хэсгүүдийг нь шатаан, хаядаг байна. Ингэснээр тухайн хүний биеийг үрэх зэрэг зүйлсээс сэргийлэх юм. Рейки үүнийг гаргууд эзэмшиж, үүнийгээ нэг төрлийн ажил болгсон байна. Түүнээр үйлчлүүлэх хүмүүс ч цөөнгүй тул ямартай ч хоёр идэхгүй, хоосон хонохгүй л яваа аж." 

6

"Харин одоо олсоо адууны тосоор тосолж, зөөлрүүлж байна. Ингэснээр биед гулгаж, илүүтэй сайхан таашаал өгдөг аж. Тэрээр миний зураг авалтанд зориулж, Шибари үйлдэж өгөхөөр болж, ажилд минь томоохон тус хүргэсэн юм."

7

"Рейки, моделийн хамтаар гудамжинд намайг хүлээж зогсож байсан юм. Тэр хаанаас ч тодрон харагдаж чаддаг, гайхалтай нэгэн шүү. Би түүнээр их бахархдаг."

8

"Эхлээд тухайн хүнд мэдрэмж төрүүлж, сэрлийг нь өдөөж өгөх хэрэгтэй байдаг. Рейки бүсгүйн биеийг илж, таалан онцгой мэдрэмж төрүүлэхийг хичээж байв. Мэдээж бүсгүй дүрдээ сайн орсноор миний зураг авалт төгс болох учиртай."

9

Өвдөлт, таашаалын нийлэмж... "Миний хувьд үүнийг хараад үнэхээр балмагдан, түүний өмнөөс хамаг бие минь хорсон өвдөж байсан юм шүү."

10

"Бүсгүйн биеийг бүхэлд нь хамаг чангаар олсоор хүлж байсан. Харин үүнд нь бүсгүй өвдөлт мэдрэхээсээ илүүтэй таашаал авч байгаа мэт харагдсан. Тэрээр нүдээ анин, нүүрэндээ бага зэргийн мишээл тодруулж байсан билээ."

11

"Ямартай ч бидний эхний зураг авалт амжилттай дууссан. Харин дараагийн бүсгүйг тэрээр ганц хүлэх бус таазнаас дүүжлэхээр болсон юм. Миний бүр зүрх түгшээд хичнээн их айж байсан гээч. Түүнийг нүцгэлж, биеийг мөн л хамаг хүчээрээ хүлж багласан."

12

"Ингээд түүнийг таазнаас дүүжилж, байршуулсан юм. Энэ нь ямар гайхалтай харагдаж байсан гэж санана. Бүсгүй сэтгэл дотроосоо таашаал мэдэрч байгаа нь түүний нүүрний хувирлаас тодорхой харагдаж байсан юм."

13

"Бүсгүйн биеийг таазнаас уяж, нэг хөлийг нь дээш өргөж хүлэв. Миний хувьд энэ бүхэн тун ч шинэлэг зүйл байсан бөгөөд энэ бүхнийг нүдээр үзэж, биеэр мэдрэн, дэлхий ертөнцөд тайлж, мэдэж дуусашгүй зүйлс элбэг болохыг ойлгосон юм даа."

14

"Ингээд бидний зураг авалт дуусгавар болсон юм. Рейки бүсгүй ид таашаал авч байх үед нь аманд нь сүши хийж, биеэн дээгүүр нь тос гүйлгэж байсан билээ. Энэ нь бүсгүйд юутай ч зүйрлэшгүй гайхалтай мэдрэмжийг бэлэглэдэг байна."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()