Эцэг эхээ иддэг омгийнхон

Папуа-Шинэ Гвенейн нутгийн уугуул иргэд болох “Анга” омгийнхон дунд үхэгсэдтэйгээ хамт амьдрах, тэрчлэн хөгшин эцэг эхээ идэх гэх мэт хачирхалтай уламжлалууд байдаг гэнэ. Энэ нь тэднийг муу сүнс, гай барцдаас хамгаалж, хүч чадлыг хайрладаг хэмээн үздэгтэй холбоотой. Тэрхүү үхэгсдийн дунд 200 жилийн настай занданшуулсан шарил ч мөн багтах ажээ.

Эцэг эхээ иддэг омгийнхон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэд ийнхүү нас барсан хүний биеийг удаан хадгалах, муутгаж, илжрүүлэхгүйн тулд тусгай шавар, зос, хүр хорхойн шүлсээр хүүрийг бүхэлд нь бүрж, 9 сүвийг нь анхилуун өвсөөр чигжин утдаг байна. Ийнхүү тэдгээрийг өндөрлөг газар, хад хясаан дээр байрлуулан, аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд цогцсыг ахин сэргээж, анхилуун өвсөөр утдаг гэнэ.

Нас барагсдын биеийг илжрүүлж, муутгахгүйн тулд нутгийн иргэд тэднийг Египетийн “муми” адил хулсан савааны тусламжтай дотор эрхтэн, үс зэргийг нь авч шавраар бүрдэг байна. Ингэх нь тэдний арьс биеийг тэр хэвээр нь хадгалахад тус болдог бөгөөд мөн ямар нэгэн зэрлэг амьтдыг халдлагад өртүүлэхээс ч мөн хамгаалдаг аж.

Энэ бүхний дараа тэд хэдэн зуун жил болсон ч, муудахгүй хэвээрээ хатаж занданших учиртай юм. Омгийн баяр цэнгэлд ч мөн тэд өөрсдийн өвөг дээдэс болох талийгаач нартайгаа "цугтаа" баярлаж цэнгэдэг байна.

1975 онд тус газрын нутгийн эрх баригчид энэхүү хачирхалтай үйлийг ихэд цээрлэн муу ёр хэмээн үздэг байсан ч, тэдний эсэргүүцэл Анга омгийнхонд ер нөлөөлөөгүй юм. Магадгүй тэд “Фэйсбүүк” ашигладаг байсан бол, “Манай эмээ нас барчихлаа, маргааш түүний биеийг занданшуулах болно” хэмээн бичих байсан байх даа...

Анга омгийнхон уулархаг, өндөрлөг газар амьдрахыг илүүд үздэг. Түүнчлэн тус омгийн ахлагчид эрт үеэс цусаар цангасан хүмүүс байжээ. Хамгийн аймшигтай нь тэд өөрсдийн хүч чадал, оюун ухааныг нэмэгдүүлэхийн тулд өндөр настай эцэг эхээ иддэг байв.

Тийм ч учраас тэрхүү занданшуулсан шарилууд дунд настай хүний цогцос үл харагдана. Хэрвээ хөгшин эцэг эх нь зөнөх өвчтэй, сэтгэцийн өөрчлөлтэй болсон бол тэдний толгойноос бусад хэсгийг нь иддэг гэнэ. Үнэхээр л араатнаас дор сэтгэхүйтэй хачирхалтай омог юм даа.

Папуа Шинэ Гвенейн энэхүү омог нь анх 45 мянга гаруй жилийн өмнө тус арал дээр шилжин ирсэн түүхтэй. Өдгөө энэхүү арал 3 сая гаруй хүн амтай болжээ. Тэдгээр хүмүүсийн тэн хагас нь уулархаг, өндөрлөг газарт амьдардаг байна.

Өөр нэгэн хүчирхэг “Холи” омгийн эрчүүд хүч сүрээ илэрхийлэхийн тулд нүүрээ шар, улаан, цагаан өнгөөр тус тус буддаг байна. Эдгээр өнгүүд нь тэдний сүр хүч, зэрэг зиндааг илтгэж байдаг.

 

"Анга" омгийн тэрхүү нас барагсад дунд нялх балчируудын цогцос ч мөн харагдах аж. Тэд эцэг эхийнхээ өвөрт наалдан занданшиж, үүрд энэ хэвээрээ үлдэнэ. Чухам ямар учир шалтгаанаас ийнхүү хосоороо эндсэн нь хачирхалтай л юм.

 

Тэдний энэ зан үйл хэзээд байсаар байх бөгөөд, хэрвээ ухаалаг эрин үетэй хөл нийлүүлж чадахгүй л бол өөрсдийн илжирсэн сэтгэлгээгээ үеэс үед уламжлуулах болно. Чухам хүн хүнээ барьж идэх ёс гэдэг чинь ямар аймшигтай, дорой сэтгэлгээ вэ?. Та энэхүү мэдээллээс нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()