Алдарт жүжигчин Вин Дизелийн амжилтын замнал

Бидний Вин Дизель нэрээр нь сайн мэдэх жүжигчин Марк Синклэйр (Mark Sinclair) 1967 онд АНУ-ын Нью-Йорк хотод төржээ. "Галзуу хурд", "Намайг буруутайг нотлооч" зэрэг кинонуудаас авхуулаад хүүхэд асрагч болж, инээдмийн дүрд ч чадварлаг хувирдаг болохоо харуулсан түүний урлагийн замнал анхнаасаа дардан байгаагүй. Вин Дизель мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөсөөр өнөөгийн бүхнээ бүтээсэн ч санаа амарч, байрандаа зогсох бодол огтоос байхгүй гэнэ. 

Алдарт жүжигчин Вин Дизелийн амжилтын замнал

Тэрээр Паул Винсент (Paul Vincent) хэмээх ихэртэй бөгөөд ээж нь зурхайч мэргэжилтэй аж. Аав нь аль эрт тэднийг орхисон учир тэд хар арьстай хойд аавын гар дээр өссөн байна. Хойд аав нь театрын менежер, театрын багш байжээ.

Түүний хойд аав Вин Дизелийг жүжигчин болох эхлэлийг нь тавьсан гавьяатай хүн юм. Тэрээр 7 настайдаа хэсэг хүүхдүүдийн хамт хүүхдийн театрт очсон бөгөөд найруулагч нь тэдэнд тайзан дээр гарч жүжиглэж үзэхийг санал болгосон байна. Энэ  салбарт ажилладаг хойд аавыгаа харсаар тодорхой хэмжээний мэдэгдэхүүнтэй болсон Дизел бусдаасаа илт давуу байсан тул сонгогдож, тус театрт 10 жилийн турш ажилласан байна. 

Дизель багадаа нэлээн туранхай байсны зэрэгцээ өөрийгөө илэрхийлэхдээ маруухан, ичимхий хүүхэд байсан учир эргэн тойрныхондоо байнга өт гэж хочлуулдаг байв. Улмаар турьхан хүү өөртөө итгэлтэй болохын тулд фитнессээр хичээллэж, биеэ хөгжүүлж эхэлснээр өнөөгийн хад чулуу мэт булчинлаг Вин Дизель бий болжээ. 

Ихэр ах дүүс

1984 он гэхэд тэрээр хэдийнээ булчинлаг биетэй болж чадсан бөгөөд үүнийхээ ачаар Манхэттаны нэгэн шөнийн клубд хамгаалагч хийх болжээ. Дизел мөн их сургуульд элсэхийн тулд уран зохиол судалж байсныхаа үр дүнд одоо өөрөө ч зохиол бичих чадвартай болжээ. Тэрээр хамгаалагчийн ажил хийж байхдаа үсээ хусаж, өөрийгөө Вин Дизель гэж нэрлэсэн юм. Гэхдээ энэ хооронд тэрээр өөрт тохиромжтой ажил олж чадахгүй байсаар амьдрахын эрхээр телевизийн худалдаа хүртэл хөтөлж байв.

Тэрээр анхны дэлгэцийн уран бүтээлийн дүрээ "Awakening" хэмээх телевизийн цувралд  бүтээсэн юм. 

Хүүгээ кино урлагт амжилт олж чадахгүй байгааг анзаарсан ээж нь түүнд өөрөө кино найруулахыг санал болгосон байна. Ийнхүү Дизел "Strays" хэмээх киноны зохиолыг бичээд зогсохгүй өөрөө гол дүрд нь тоглож, найруулсан байна.

Түүнээс өмнө 1994 онд Дизель  "Many Faces" гэх богино хэмжээний кино зохиолыг бичиж, өөрөө дүр бүтээсэн байна. Тэрээр уг киног өөрийн зүгээс 3000 ам.доллар гарган санхүүжүүлсэн гэнэ. Үүний дараа Дизель дахин "Vagrants" хэмээх киног 50 мянган ам.доллараар санхүүжүүлсэн байна. Бага зардлаар бүтсэн ч кино шүүмжлэгчид тус бүтээлийг өндрөөр үнэлсэн аж. 

Үүний ачаар 1998 онд алдарт найруулагч Стивен Спилберг өөрөө Дизельтэй уулзаж "Saving Private Ryan" кинонд тоглох санал тавьжээ. Ингэж тэрээр анх удаа томоохон бүтээлд тоглосон түүхтэй. Өдгөө тэрээр Стивен Спилбергийг өөрийг нь кино урлагт угтан авсан "эцэг" хэмээн хүндэтгэдэг тухайгаа бараг оролцсон ярилцлага бүрдээ хуваалцсан байдаг. 

Үүний дараа Дизель "Iron Giant" хэмээх хүүхэлдэйн киноны аварга роботод дуу оруулжээ. 

Гэхдээ түүнийг жинхэнэ нэр алдартай болгосон кино нь "Black Hole" байсан юм. Тэрээр өөрийнхөө үзүүлбэрүүдийг орлон тоглогчгүй гүйцэтгэсэн бөгөөд харанхуйд хэт тод гэрэл харснаас болоод сохрох дөхөж байв. Үүний дараа Вин Дизел та бидний сайн мэдэх "Fast and the Furious", "XXX" цувралуудад тоглон Холливудын хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон билээ. 

Түүний залуугийн зургуудаас

Түүний залуугийн зургуудаас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()