1.4 тэрбум хүнтэй Хятад улсад оршуулгын асуудлыг хэрхэн шийддэг вэ?

Тэрбум хол давсан хүн амтай улс хэзээ нэгэн цагт оршуулгын тал дээр асуудалтай тулгарах байсан биз ээ. Учир нь оршуулгын газрын талбай дуусаж, хүмүүс нэмж нас барсаар байх нь мэдээжийн хэрэг юм. Энэхүү асуудал нь Хятадад хэдэн жилийн өмнө тохиолдсон учир тэд энэхүү хүндрэлийг шийдвэрлэх хачирхалтай аргыг тогтоосон байна.

1.4 тэрбум хүнтэй Хятад улсад оршуулгын асуудлыг хэрхэн шийддэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 42 сая төгрөгний үнэтэй оршуулгын талбай

Хятадын оршуулгын газар талбайгүй болж байгаа учир оршуулгын албаныхан энэ байдал дээр багагүй наймаа хийж орлого олж байгаа гэнэ. Жишээлбэл: Энгийн оршуулга 42 сая төгрөгтэй тэнцэхүйц үнэтэй байдаг. Гэтэл ард иргэдийн дундаж цалин монгол мөнгөөр 2,016,000 төгрөг байдаг гэнэ.

42 сая төгрөгний үнэтэй оршуулгын талбай

2 Булшны түрээс

Ингээд 42 саяыг төлөөд та булшийг бүр мөсөн авахгүй бөгөөд энэ нь ердөө 20 жилийн хугацаатай байдаг аж. Хэрвээ булшийг олон жилийн турш арчлахгүй орхивол өөр хүмүүст шилжүүлдэг байна.

Хятадад удаан хугацааны туршид нэг гэр бүл нэг хүүхэд гэсэн хууль баримтлагдаж байх үед булшийг эргэж тойрч, арчлах хүн байдаггүй байжээ. Тиймээс булшны талбай өөр хүнд шилждэг байна. Хэдийгээр гунигтай ч өөр арга байхгүй хэмээн засгийн газраас хэлж байгаа аж.

Булшны түрээс

3 Чандарлах арга зам

Хэрвээ та Хятадад чандарлах нь илүү хямд гэж бодож байвал энэ тийм биш. Гэхдээ 1994 оноос эхлэж чандарлах арга замыг засгийн газраас илүүд үзэж байгаа юм. Чандарласны дараа үнсийг нь салхинд хийсгэх ажилд мөн адил улсаас багагүй анхаарал хандуулдаг аж.

Мэдээж энэ бол оршуулгын газар дээрх зайг хэмнэх гэсэн зорилготой.

Чандарлах арга зам

4 Газарт оршуулагдахын тулд амиа хорлох нь

Хятадын зарим мужуудад хэсэг хугацаанд нас барагсдыг газарт оршуулахгүй гэх хууль гарсан учир зарим настай хүмүүс газарт оршуулагдахын тулд дээрх хууль гарахаас өмнө амиа хорлож байсан гэнэ.

Кунзийн сургааль ёсоор нас барсан хүнийг оршуулахдаа бусад гэр бүлийнхэн нь эргэж ирэх боломжтой газар байх хэрэгтэй гэж үздэг. 

Газарт оршуулагдахын тулд амиа хорлох нь

5 Ойд байрлах булш

Дээр дурдсан шалтгаануудаас болж хятадууд нас барагсдыгаа мод, бутны доор, гуу жалга зэрэгт оршуулах болжээ. Энэ төрлийн булшийг нутгийн удирдлагууд харсан бол шууд устгалд оруулж, газрыг нь буцаан тэгшилдэг байна.

Ойд байрлах булш

6 Авс - Хамгийн шилдэг бэлэг

Хятад иргэдийн хувьд ойр дотныхоо хүмүүст бэлэглэх хамгийн шилдэг бэлэг нь “авс” гэжээ. Өндөр настай хүмүүст төдийгүй, залуучуудад ч бэлэглэдэг гэнэ.

Гэрт авс байх нь амжилт, урт удаан насыг бэлгэддэг гэж Хятадууд үздэг байна. Үүнээс гадна нэг авс 1,680,000 - 2,000,000 төгрөгний үнэтэй байдаг аж. Тиймээс энэ төрлийн бэлэг нь нас барсны дараа багагүй мөнгө хэмнэхэд тусалдаг гэнэ.

Авс - Хамгийн шилдэг бэлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()