Диана гүнжийн үхлийн шалтгаан ил болжээ

Эрхэмсэг төрх, даруу зан, ухаалаг байдал хийгээд энэрэнгүй сэтгэлээрээ гайхагддаг байсан Уэльсийн үзэсгэлэнт гүнж Диана нь 36 насандаа машины ослоор амь насаа алдсан билээ. Түүний нууц нь үл тайлагдах үхлийн шалтгаан 20 гаруй жилийн турш дэлхий нийтийн дунд яригдсаар ирсэн төдийгүй хэзээ ч хуучрашгүй сэдэв юмсанж. Харин өнөөдөр бид та бүхэндээ Диана гүнжийн үхэлтэй холбоотой хачирхалтай баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хэрэг явдлын үнэн мөнийг хамтдаа тайлах гээд үзье.

Диана гүнжийн үхлийн шалтгаан ил болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Машинаа сольсон

Уэльсийн гүнж Диана 1997 оны 8-р сарын 31-нд автомашины ослоос болж ердөө 36 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Диана гүнж тэрхүү өдөр өөрийн шинэ амраг Доди (Dodi)-ийн хамтаар “Ritz” зочид буудалд ирэхдээ “Mercedes” автомашинтай ирсэн бол гарч явахдаа өөр төрлийн “Mercedes” автомашиныг хөлөглөж яваад осолд орсон байна. Чухам яагаад атомашинаа сольж унасан болох нь өнөөг хэр нь хүмүүсийн дунд хариулт нь үл олдох асуулт болж үлдсэн төдийгүй Диана гүнж суудлын бүсээ зүүгээгүй байсан тухай цагдаагийн ажилчид хэлж байсан юм.

Машинаа сольсон

2 Хонгилын нууц камерт юу ч бичигдээгүй

Францын Парис хотын "Pont d'Alma" гэх хонгилд хэд хэдэн нууц камерууд байдаг боловч, уг осол болох үеэр нэг ч бичлэг бичигдэж үлдээгүй байдаг аж. Бүхэл бүтэн 17 ширхэг нууц камер нэгэн зэрэг ажиллагаагүй болсноос гадна Диана гүнжийн осолтой давхцаж, бүгд унтарсан гэхэд тэнэг хүн ч итгэхээргүй байсан нь ойлгомжтой бөгөөд хэрэг явдлыг хянасан мэргэжлийн байгууллагынхан "Камер эвдэрсэн байна" хэмээн хүн итгэхийн аргагүй тайлбар өгч байжээ.

Хонгилын нууц камерт юу ч бичигдээгүй

3 Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Хенри Пол байсан уу?

Диана гүнжийн үхэлд хэд хэдэн хүнийг буруутгаж байсны дотор хүмүүсийн дунд түүний хувийн жолооч болох Хенри Полыг буруутай байсан гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг байна. Үүний учир нь тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болохыг цагдаа нар ослын дараа олж тогтоосонтой холбож тайлбарладаг аж. Хамгийн хачирхалтай нь тэрээр жолоо барихаа мэдсээр байж архи уусан уу? Эсвэл хэн нэгэн түүнийг хүчээр архи уулгасан уу? Гэх асуултын хариулт харамсалтай нь олдоогүй юмсанж.

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Хенри Пол байсан уу?

4 Заналхийлсэн дуудлага

Түүний авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажил хэрэгтэй холбоотойгоор өс хонзон санасан хүмүүс удаа дараа түүн рүү залгаж, амь насыг нь хөнөөнө хэмээн сүрдүүлдэг байсан талаар түүнтэй ойр ажилладаг хүмүүс хэлж байсан ажээ. Магадгүй тэдгээр дуудлагыг хийдэг байсан хүмүүс уг хэрэг явдлыг хийсэн байж болох магадлалтай хэдий ч, хэрэг явдлыг цааш нягтлалгүй осол байсан гэж орхисон нь асуудлыг намжаасан байна.

Заналхийлсэн дуудлага

5 Түүний бичсэн захидал өөрийн үхлээ зөгнөсөн байсан

Тэрээр харамсалтайгаар амь насаа алдахаасаа өмнө хамгийн ойр дотны найзууд болох Пол Баррелл (Paul Barrell) болон Лорд Митчум (Lord Mitchum) нар руу захидал бичсэн бөгөөд уг захианд тэдэнтэй холбоотой дурсамжуудаас хуваалцаж, дотны найзууд байсан явдалд талархаж байгаагаа илэрхийлсэн байжээ. Харин уг захиа түүний ослын дараа ор сураггүй алга болсон байна.

Түүний бичсэн захидал өөрийн үхлээ зөгнөсөн байсан

6 Диана гүнж 81 минутын турш хонгилд байсан

Хүн харахын аргагүй болсон автомашинаас Диана гүнжийг гаргаж авах гэж ойролцоогоор 81 минут болсон бөгөөд яагаад, юуны учир ингэж их цаг орсон талаар одоог хэр нь хүмүүс гайхдаг гэнэ. Гайхахаас ч өөр аргагүй бөгөөд энэ талаар Диана гүнжийн үхлийн шалтгааныг тодруулахаар ажилласан доктор Мартино ямар ч хариулт хэлээгүй нь асуудлыг улам даамжруулснаас гадна хэрэг явдлыг ээдрээтэй болгосон аж.

Диана гүнж 81 минутын турш хонгилд байсан

7 Түргэн тусламжийн автомашин

Уг осол болсноос хойш түргэн тусламжийн автомашин ирэх гэж маш их хугацаа шаардсан бөгөөд хүмүүсийн хэлж байгаагаар уг түргэний автомашин дөнгөж 19 км/цагийн хурдтай явж ирсэн болох нь хожим тогтоогдсон байна. Магадгүй хурдан хугацаанд ирсэн бол хүний амь нас эрсдэхгүй байж болох байсан талаар хэд хэдэн эх сурвалжууд тухайн үед мэдээллэж байжээ.

Түргэн тусламжийн автомашин

8 Цагаан өнгийн "Fiat Uno" автомашин

Хэрэг явдал болсон газар "Mercedes" компанийн үйдвэрлэсэн цагаан өнгийн "Fiat Uno" маркийн автомашин үзэгдсэн тухай хэд хэдэн хүмүүс гэрчилж хэлж байсан юм. Харин юуны учир, ямар зорилгоор тэдний зорчиж явсан хонгилд уг автомашин үзэгдэх болсон нь сонирхолтой санагдаж байсан бөгөөд уг хэргийг шалгаж байсан тагнуулын газрын ажилтан Жэймс Андерсон (James Anderson) гэгч удалгүй амиа хорлож, өөд болсон юм.

Цагаан өнгийн "Fiat Uno" автомашин

9 Хурц гэрэл

Диана гүнжийг автомашинтайгаа хонгилоор явж байх үед өөдөөс нь ирж явсан автомашин маш тод, хурц гэрлийг тасралтгүй гялбуулсаар байсан бөгөөд энэ нь гүнжийн хувийн жолооч байсан Хенри Пол (Henri Paul) гэгчийн харах байдлыг сарниулж, улмаар осол гаргасан хэмээн үзэх хүмүүс олон байдаг байна. Харин энэ талаар Их Британийн тагнуулын газрын ажилтан Ричард Томлинсон (Richard Tomlinson) гэх эрхэм "Сербийн нэгэн улс төрчид ийм золгүй явдал тохиолдож байсан баримт байдаг. Диана гүнжийн үхэл түүнийхтэй маш адилхан байгаа нь сэжиг төрүүлж байна" хэмээн хэлж байсан удаатай аж.

Хурц гэрэл

10 Осол болсноос хойш ердөө хэдхэн цагийн дараа хонгилыг нээсэн

Хүн бүрийг цочроосон аймшигт осол болсноос хойш ердөө хэдхэн цагийн дараа хонгилыг нээж, автомашинуудыг чөлөөтэй нэвтрүүлж эхэлсэн байна. Харин тухайн үед хүмүүс уг үйлдэлд дургүйцэн бухимдангуу хандаж байсан бөгөөд хэрэг явдлыг хэтэрхий хурдан хугацаанд судлаж, цагдаа нар болон шинжээчдийн баг хийх ёстой ажлаа хангалттай хийлгүй явлаа хэмээн шүүмжлэлтэй хандаж байжээ. Ийнхүү эдгээр баримтуудаас үндэслэн түүнийг санаатайгаар хөнөөсөн болох нь тогтоогдсон бөгөөд хэргийн учрыг тайлахаар Их Британийн мөрдөн байцаах товчоо болон тагнуулын байгууллага хамтран ажиллаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллэсэн юм.

Осол болсноос хойш ердөө хэдхэн цагийн дараа хонгилыг нээсэн

Харин та юу гэж бодож байна? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()