Дэлхийн хамгийн их "зовлон үзсэн" хөшөө

Хар арьстнуудын эрхийн төлөө жагсагчид Копенхаген дахь бяцхан лусын дагинын хөшөөг энэ удаа мөн л зүгээр өнгөрөөсөнгүй. Энэ жил 107 нас хүрсэн хөшөөний тавцан дээр "арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч ​​загас" хэмээн бичжээ. Гэхдээ энэ нь "Black Lives Matter" хөдөлгөөнтэй холбоотой эсэх нь тодорхой бус. Дэлхийд Данийн бяцхан лусын дагина шиг олон удаа харгислалд өртсөн жирийн байтугай улс төр, үзэл суртлын хөшөө ч байдаггүй аж. 

Дэлхийн хамгийн их "зовлон үзсэн" хөшөө

Бяцхан лусын дагины хөшөө бол Копенхагены алдартай бэлгэдлүүдийн нэг, мөн жуулчдын хамгийн очих дуртай газруудын нэг юм. Андерсены үлгэрийн баатрын төрхийг 1913 онд барималч Эдвард Эриксен хүрлээр дүрсэлсэн нь энэ билээ. 

Шар айргийн "Carlsberg Brewery" компанийн үүсгэн байгуулагчийн хүү "Бяцхан лусын дагина" балетийг үзээд, гоцлол бүжигчин Эллен Прайст дурласан тул тэрхүү бүсгүйн дүрээр хөшөө босгохыг хүссэн нь энэ аж.

"Лусын дагина" нь 125 см өндөр, 175 кг жинтэй хүрлээр хийгдсэн жижиг хөшөө бөгөөд Копенхагены боомт дээр боржин чулуун тавцан дээр байрладаг.

Дэлхий дээрх ямар ч хөшөө энэхүү бүтээл шиг олон удаа халдлагад өртөж байгаагүй байх. Бяцхан лусын дагина 50 жилийн турш чулуун дээрээ тайван сууж, ямар ч хохиролгүйгээр Дэлхийн 2-р дайн, Дани улсыг фашистууд эзлэн авсан үйл явдлуудыг даван гарсан юм. Харин дараа нь бүх юм буруугаар эргэж эхэлсэн...

1964 оны 4-р сарын 24-нд Копенхагены оршин суугчдыг аймшигтай дүр зураг угтжээ. Лангелиньогийн далангийн ойролцоох хайрган дээр толгойгүй бяцхан лусын дагина сууж байв.

Харамсалтай нь хөшөөний толгой олдохгүй байсан тул шинийг урлах хэрэгтэй болж байжээ.

Гэмтсэн лусын дагиныг хааны театрын урланд аваачжээ. Эдвард Эриксений хийсэн хөшөөний анхны гипс загвар хадгалагдан үлдсэн тул нэлээд хэцүү байсан ч шинэ толгой урлах боломжтой байв.

Энэхүү явдлын дараа Эриксений бүтээлийн анхны гипс загварыг өв залгамжлагчид нь нууц газарт хадгалсан байна. Харамсалтай нь үүнийг дахин олон удаа гарган ирж ашиглах шаардлагатай болжээ.

Бяцхан лусын дагинад тохиолдсон үйл явдал дэлхий даяар шуугиан тарьжээ. Олон орны сэтгүүлчид хэвлэл дээр нөхцөл байдлыг мэдээлж, хөшөөг сэргээхийн тулд мянга мянган захидал, мөнгөн тусламж Данийн нийслэл хотын захиргааны танхимд илгээж байжээ. Энэ нь бяцхан лусын дагиныг улам алдаршуулж, Дани руу ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна.

Энэ сэдвийг сонирхож эхэлсэн сэтгүүлчид хөшөөний загвар болсон Эллен Прайстай холбоо тогтоосон ба тухайн үед алдартай балетчин аль хэдийнээ 84 настай болсон байсан бөгөөд 4 жилийн дараа буюу 1968 онд нас баржээ.

33 жилийн дараа Йорген Нэш гэгч уран бүтээлч өөрийн номондоо нэлээдгүй шуугиан тариад байсан халдлагыг үйлдсэн тухайгаа тэмдэглэжээ. Тэрээр "үеэ өнгөрөөсөн" сонгодог урлагийн бүтээлийг устгах модернист үзэл санаатай нэгэн байв.

Гэвч энэхүү явдал нь сүүлчийнх байсангүй. 1961, 1963, 1976 онд түүнийг улаан будгаар будаж, хантааз, хөхний даруулга зүүлгэсэн явдлууд гарч байжээ.

1984 онд бяцхан лусын дагина баруун гараа алдаж, 1990 онд түүний толгой бараг тасарсан байдалтай байжээ.

Бяцхан лусын дагины толгойг 1998 оны 1-р сард хоёр дахь удаагаа авч хаясан байна. Үүнээс хойш нэг сарын дараа хөшөөний дэргэд нэвтрэх эрх хаажээ.

Мөн 2003 онд вандалууд хөшөөний ойролцоо бөмбөг дэлбэлж үүний улмаас лусын дагина далайн ус руу унасан бөгөөд хоёр хоногийн дараа олжээ.

2007 онд Копенхагений эрх баригчид дахин халдага гаргахгүй байх, жуулчдыг хөшөө руу авирах гэсэн байнгын оролдлогуудаас урьдчилан сэргийлэх үүднээс боомтын бүр цаашаа нүүлгэх шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ нь вандалуудыг зогсоосонгүй.

Улс төрийн идэвхтнүүд баримлыг эсэргүүцлийн зорилгоор олон удаа ашигладаг байв. Түүнийг будгаар будаж, элдэв бичиг эрээчиж, янз бүрийн хувцас өмсүүлж байрлуулдаг байсан бөгөөд 2020 оны эхээр л гэхэд "Free Hong Kong" гэж улаанаар бичиж байжээ.

2019 онд Дисней өөрсдийн 1989 оны хүүхэлдэйн киног бодит дүрстэй болгон хийхээр төлөвлөж байгаагаа зарлахад бяцхан лусын дагины тухай сэдэв дахин сөхөгдсөн юм. Гол дүрд Африк гаралтай Америк жүжигчин Халли Бэйли тоглохоор болжээ.

Халдлага гарах болгонд хөшөөг сэргээж жуулчдыг баярлуулах, хотын оршин суугчдыг тайвшруулах үүднээс хуучин байранд нь лусын дагиныг байрлуулдаг байв. Дани улсын иргэд уг хөшөөг байрандаа бүрэн бүтэн байсаар  байвал улсад нь бүх зүйл тайван байх болно гэж итгэдэг болсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()