Гэдэс дүүрэхийг хэрхэн болиулах вэ?

Өглөө нь зүгээр байсан хэрнээ үд болмогц гэдэс дүүрч, хувцас хүртэл багтахаа болих нь бий. Энэ нь буруу хооллолттой холбоотой бөгөөд хэд хэдэн шалтгааны улмаас бий болдог байна. Иймд бид та бүхэндээ гэдэс дүүрэх шалтгаан болон үүнийг эмчлэх аргуудаас танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Гэдэс дүүрэхийг хэрхэн болиулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолны харшил

Хоолны харшил нь гэдэс дүүргээд зогсохгүй эрүүл мэндийг үгүй хийж, асуудал үүсгэж мэднэ. 

Жишээлбэл, улаан буудайнаас харшилтай хүмүүс тус хүнсийг идсэнээр хоол боловсруулах системийг алдагдуулж, гэдэс дүүргэх, дотрыг эвгүйрүүлдэг. Үүнтэй ижил шинж тэмдгүүд ямар нэгэн хоолны харшилтай хүмүүст илэрдэг байна.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Эмчид үзүүлж, өөрийгөө ямар нэгэн хоолноос харшилтай эсэхээ мэдэж аваарай. Хэрэв та харшилтай болох нь тогтоогдвол үргэлж болгоомжтой, сонор сэрэмжтэй байх шаардлагатай. 

Хоолны харшил

2 Савласан бүтээгдэхүүн

Хагас боловсруулсан, савласан бүтээгдэхүүнүүд натрийн өндөр агууламжтай бөгөөд энэ нь бие дэх шингэнийг хааж, гэдэс дүүргэх шалтгаан болдог. Зарим бүтээгдэхүүн дээр "light" болон "zero calories" гэхчлэн тэмдэг байдаг бөгөөд энэ нь натрийг бага хэмжээгээр агуулсан болохыг илтгэнэ. 

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Аль болох савласан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж, гэртээ хооллож байгаарай. Илүү их жимс, ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн сонгон хэрэглэвэл зохимжтой. 

Савласан бүтээгдэхүүн

3 Явах замдаа идэх

Хоолыг яарч сандран, анзааралгүй идсэнээр хоолтой хамт агаар ходоод гэдэсний замд нэвтэрч, гэдэс дүүргэдэг. Өнөөдөр маш олон хүмүүс цаг завгүй ажилласаар хоолоо явах замдаа идэж, гэдсээ дүүргэсээр байгаа юм.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Та хоолоо аль болох удаан, сайтар зажилж идэх шаардлагатай. Энэ нь хоол боловсруулах системийг сайжруулж, гэдсэнд агаар хуралдахаас сэргийлэх болно. 

Явах замдаа идэх

4 Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундаа нь амны цангааг тайлж, эрч хүчийг бэлэглэдэг. Гэхдээ энэ нь бидний биед тийм ч сайнаар нөлөөлдөггүй юм. Тус ундаанд ямар ч амин дэм байхгүй бөгөөд эсрэгээрээ биеийг өвчлүүлж, ходоодыг гэмтээж мэднэ.

Хийжүүлсэн ундаанд агуулагдах газ нь гэдэсний ханыг гэмтээх бол, чихэр орлуулагч нь гэдэс дүүргэх нөхцлийг бүрдүүлдэг.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хийжүүлсэн ундааны оронд ус, байгалийн гаралтай шүүсийг ууж байгаарай. 

Хийжүүлсэн ундаа

5 Орондоо орохоос өмнө идэх

Яг орондоо орохын өмнө оройн хоолоо иддэг хүмүүс олон байдаг. Угтаа бол оройн хоолыг унтахаас 2-3 цагийн өмнө идсэн байх шаардлагатай гэж үздэг бөгөөд ингэснээр эрүүл бас аюулгүй байх юм.

Харин дээрх дүрмийг зөрчиж орондоо орохын өмнө хүнд хоол идсэнээр бие хүндэрч, хоол шингэхгүй байх аюултайн дээр гэдсийг дүүргэж, өтгөнг хатаадаг.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Унтахаас 3 цагийн өмнө оройн хоолоо идэж хэвшээрэй. Харин орой өлсөөд ямар нэгэн зүйл идмээр санагдвал тараг, жимс зэргийг сонгож болох юм. Мөн хамгийн чухал хоол бол өглөөний хоол гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж, үйл ажиллагааг нь сайжруулдаг. 

Орондоо орохоос өмнө идэх

Санамж:

Хэрэв таны гэдэс дүүрээд байвал хоолны зуршлаа өөрчлөөд үзэх хэрэгтэй. Зөв хооллож, дасгал хийж, ус уух хэмжээгээ ч мөн нэмэгдүүлээрэй. Эрүүл амьдралын хэвшил нь гэдэс дүүрэхийг болиулаад зогсохгүй биеийн галбирыг засах болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()