2000-аад онд "бут авч" байсан дуучид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Нелли Фуртадогийн “Say It Right”, К-Марогийн “Femme Like You”, Жеймс Блантын “You're Beautiful” зэрэг дуунууд хит болж, дэлхий дахиныг доргиож байсан цаг саяхан. 2000-аад оны үед та бүхэн эдгээр хит дуунуудыг сонсож, диско бүжиглэн, хайр дурлалдаа шатаж явсан биз ээ. Ингээд бидний сэтгэлд хоногшсон 2000-аад оны алдартнууд одоо хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё. 

2000-аад онд "бут авч" байсан дуучид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1 Жеймс Блант

Британийн уран бүтээлч Жеймс Блант 2004 онд “You're Beautiful” дууг гаргаж, олон мянган охидын зүрх сэтгэлийг булаасан билээ. Үүнээс хойш түүний дуучны карьер өсөөгүй ч, саяхан хүнд өвчтэй аавдаа зориулж "Monsters" хэмээх дууг гаргажээ. 

Жеймс Блант

2 Гэри Халливелл (Geri Halliwell)

Гэри Халливеллийг Spice Girls хамтлагийн хуучин гишүүн гэдгээр нь хүмүүс мэднэ. 2001 онд  “It's Raining Men” дуугаараа алдарт хүрсэн тэрээр 2007 онд хөгжмийн карьераа орхихоор шийджээ. 

Гэри Халливелл (Geri Halliwell)

3 Даррэн Хэйс (Darren Heyes)

Австралийн Savage Garden хамтлагийн "Insatiable" дуу нь сүүлийн 20 жилд үзэгчдийн сэтгэлд хамгийн их хоногшсон дуугаар тодорсон байдаг. 2000 онд тус хамтлаг тарсан байна. Ахлагч Даррэн Хэйс өдгөө бараг тоглолт хийдэггүй, Лос Анжелест нам гүм амьдардаг. 

Даррэн Хэйс (Darren Heyes)

4 Акон

2006 онд Эминемтэй хамтран дуулсан "Smack That" дуу нь хит болсноор түүний карьер эхэлсэн бөгөөд 2006-2010 онд оргил үедээ хүрсэн билээ. Харин үүнээс хойг тэрээр завсарлага авч, өдгөө төрөлх нутаг Сенегал улсдаа очин бизнесийн салбарт хүч үзэж байгаа аж. 

Акон

5 Нелли Фуртадо

Канадын дуучин Нелли Фуртадогийн  “Say It Right” дуу 2000 онд хит болж байлаа. Үүнээс гадна түүний “Give It To Me”, “Promiscuous” дуунууд олон чартуудыг тэргүүлсээр байсан билээ. Харин дуучин маань гэр бүлтэй болсноос хойш карьераа орхижээ. 

Нелли Фуртадо

6 Моби (Moby)

2005 онд Америкийн DJ Мобигийн "Lift Me Up" дуу олон нийтийн саашаалыг ихэд хүртэж байсан. Тэрээр өдгөө Лос Анжелес хотод амьдарч байгаа бөгөөд хөгжим бичихийн хажуугаар жижиг ресторан, кафе ажиллуулдаг байна. 

Моби (Moby)

7 Ашер

Нэгэн цагт бүх л чартуудыг тэргүүлж байсан дуучин Ашер хамгийн сүүлд 4 жилийн өмнө дуугаа цацжээ. Одоо тэрээр бизнесийн салбарт амжилттай хүч үзэж явна. 

Ашер

8 Дайдо (Dido)

Түүний бичсэн "Баярлалаа" дууны үгийг Эминем "Stan" дуунд оруулснаар бүсгүй дэлхий дахинд танигдах эхлэл тавигдсан билээ. Тэрээр хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарласны дараа өнгөрсөн онд өөрийн 6 дахь цомгоо гаргасан байна.

Дайдо (Dido)

9 Мика

Британиас гаралтай, буржгар үстэй энэ залуу “Relax, Take it Easy” богино хугацаанд алдрын оргилд хүргэсэн бөгөөд 2007 онд анхны цомгоо гаргаж байжээ. 

Тэрээр 2019 оны сүүлд өөрийн 5 дахь бие даасан цомгоо гаргасан юм.

Мика

10 Group 5ive

2000 оны эхэн үед хит болж байсан хамтлаг бол Английн "Group 5ive" хамтлаг юм. Алдарт хамтлаг маань 2007 онд 2 хуваагдаж, тус тусын карьераа хөөсөн байна. 

Group 5ive

11 Дадди Янки (Daddy Yankee)

2004 онд Пуэрто Рикогийн дуучин Дадди Янкигийн "Gasolina" залуусыг доргиож байсан.  Тэрээр 2017 онд “Despacito” дуугаар мөн л дэлхий нийтийг доргиосныг та бүхэн мэдэж байгаа байх. 

Дадди Янки (Daddy Yankee)

12 К-Маро

К-Марогийн “Femme Like You” , “Crazy”,  “Let's Go” дуунуудыг мэдэхгүй хүн бараг л үгүй болов уу. Араб гаралтай Канад уран бүтээлч Cyril Kamar маань 2000 онд хамгийн сүүлийн цомгоо гаргасныхаа дараа өөрийн гэсэн студи нээж, продюсерээр ажиллах болжээ.

К-Маро

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()