Луу, Могой жилтний 2018 оны ерөнхий зурлага

2018-02-14, 12:00
65,298

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсаар. Сар шинийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цуврал хэлбэрээр хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр "Луу" болон "Могой" жилтнүүдийн 2018 оны ерөнхий шинж байдал болон тэдэнд юу тохиолдож, ямар төлөвтэй байхыг дуулгахаар дараах мэдээллийг бэлтгэлээ. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Луу" эсвэл "Могой" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Луу, Могой жилтний 2018 оны ерөнхий зурлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Луу жил

Луу жилд: 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 онд төрсөн хүмүүс багтана.

Ивээл өнгө: Алтан шар, мөнгөлөг, сааралдуу цагаан

Ивээл тоо: 1, 6, 7

Азтай зүг:  Баруун, хойд, урд

Азтай сар: 3, 4, 7-р сар

Эрүүл мэнд: 

Ажилсаг хичээнгүй луу жилтнүүд ихэвчлэн эрүүл саруул байдаг ч стресстэх, хэсэг хугацааны уур бухимдалд орох зэргээр сэтгэл санаа тавгүйтнэ. Хөгшин луунууд элэг, цөс, цус, бүдүүн, нарийн гэдэс, ходоодондоо санаа тавьж, дунд болон залуу луунууд арьсаа эрүүл байлгахад анхаарайрай. Йога хийх, алхах зэрэг нь хүний биенээс гадна сэтгэл санаа засдаг тул үүнийг хийхийг луу жилтнүүдэд зөвлөж байна. 

Тохирох ажил:

Луу жилтнүүдэд өөрийгөө сорьсон ажлууд маш тохиромжтой. Жишээ нь: Сэтгүүлч, багш, менежер, хуульч, инженер, архитектор, брокер, худалдааны төлөөлөгч гэх мэт.

Луу жил

Луу жилтнүүдийн зан араншин

Төрөлхийн урам зоригтой, тууштай, ухаалаг луу жилтнүүд маш эрч хүчтэйн дээр өөртөө итгэлтэй байдаг. Ямар нэг шалгуурыг даван гарахаас айдаггүй бөгөөд эрсдэл хүлээх чадвартай. Гэхдээ заримдаа хэтэрхий түрэмгий зан гаргадаг. Мөн ууртай үедээ шүүмжлэл хүлээн авдаггүй байна. Тэд өөрсдийгөө хэзээ ч ядаргаатай, залхмаар гэж үздэггүйгээс гадна уламжлалаа дагахаасаа илүүтэйгээр амар хялбар ирээдүйг хүсч байдаг.

Луу жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Найдвартай хамтрагчаа олохын тулд луунууд маш их эргэлзэж, эцсийн шийдвэрээ гаргах гэж хэд хэд оролдоно. Харин нэг шийдвэрээ гаргачих юм бол үүнийгээ хэзээ ч өөрчилдөггүй. Тэд халуун дулаан, эелдэг харилцааг эрхэмлэж, хайртай хүндээ бүхнээ өгөхөд бэлэн байдаг. 

Харилцааны тал дээр

5 төрлийн луу байдаг та аль нь вэ?

1. Модон луу
1964 онд төрсөн луу жилтнүүдийг модон луу гэж нэрлэнэ. Бүрэг ичимхий, эрч хүч султай, харилцаандаа муу.
 2. Гал луу
1916, 1976 онд төрсөн луу жилтнүүдийг гал луу гэж нэрлэнэ. Ухаалаг, найдваргүй, хөгжилтэй.
3. Шороон луу
1928, 1988 онд төрсөн луу жилтнүүдийг шороон луу гэж нэрлэнэ. Ухаантай, амбицтай, хичээнгүй.
4. Төмөр луу
1940 болон 2000 онд төрсөн луу жилтнүүдийг төмөр луу гэж нэрлэнэ. Шударга, тааварлашгүй, сэтгэл санааны байдал солигдох нь хурдан.
5. Усан луу
1952, 2012 онд төрсөн луу жилтнүүдийг усан луу гэж нэрлэнэ.Алсын хараатай, цөхөрдөггүй, шаргуу.

5 төрлийн луу байдаг та аль нь вэ?

2018 он луу жилтнүүдийн хувьд

Санхүүгийн байдал:

2018 онд  луу жилтнүүд хөрөнгө мөнгөний хувьд гачигдалтай байх бололтой. Сургууль, сургалтын журмаар их мөнгө зарцуулна. Мөн торгууль, татварт их мөнгө хураалгах магадлалтай тул анхаарал болгоомжтой байгаарай.

Ажил мэргэжлийн хувьд:

Маш завгүй өдөр хоногууд өнгөрөх төлөвтэй. Бие даан олон ажил амжуулах бөгөөд энэ нь танд хүндрэлтэй байх болно. Үүнээс гадна сурч боловсроход урт хугацаа зарцуулна. Даргатайгаа асуудалтай байх тул албан тушаал ахих боломж бага төдийгүй зан аашнаасаа болж өрөнд орохоос сэргийл.

Хайр дурлалын тал дээр: 

Хэт бүрэг ичимхий зангаасаа болж хайртай хүнээ алдахвий. Эрэгтэй луунууд санхүүгийн олон асуудалтай байх бол эмэгтэй луунууд харилцаа холбооны тал дээр асуудалд учирна. Гэрлэсэн луунуудын хувьд ханийнхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, салхинд гарч байгаарай.

Эрүүл мэндийн хувьд:

2018 оны хувьд таны элэг, цөсөөр зовиурлах бөгөөд энэ нь тохиолдож болох осол гэмтэлтэй хамаатай. Үргэлж уур тань хүрч, дарамтанд орно. Иймд ойр ойрхон эмчид үзүүлэн, цэцэрлэгээр зугаалах, нуурын эргээр алхах зэргээр сэтгэл санаагаа засаарай.

2018 он луу жилтнүүдийн хувьд

2 Могой жил

Могой жилтнүүд: 1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013 онд төрсөн хүмүүс багтана.

Ивээл өнгө: Хар, улаан, шар

Аз дагуулах цэцэг: Кактус, цахирмаа

Ивээл тоо: 2, 8, 9

Азтай зүг:  Баруун урд, баруун, зүүн

Азтай сар: 3, 9, 12-р сар

Эрүүл мэнд: Тэд амар тайван амьдралыг хүсдэг учраас чимээ шуугиантай газар байх дургүй. Тэдний амьдрал бага зэрэг л дэг журамаа алдаж эхлэхэд галзуурах дөхдөг гээд бод доо. Могойнууд амарч, тайвшрах гэж их цаг зарцуулдаг бөгөөд зөв цагт амралт зугаалгаар явах шаардлагатай. 

Тохирох ажил: Маш хичээнгүй бөгөөд шинэ санаагаар баялаг могойнууд шаргуу ажилладаг ч хийж байгаа зүйлээсээ амархан залхах гээд байдаг. Тэд цаг нь тулсан асуудлыг хамгийн үр дүнтэй шийддэг. Тохирох мэргэжлүүд: Шинжлэх ухаанч, аналист, мөрдөгч, зураач, гоёл чимэглэлчин, одон орон судлаач, илбэчин, олон нийтийн ажилтан.

Могой жил

Могой жилтнүүдийн зан араншин

Могой жилтнүүд нь өөрсдийн зөн совинг даган амьдардаг. Зорилгоо заавал биелүүлэхээр шаргуу ажиллаж, алдаа дутагдал гаргахаас айдаг. Тэд цэцэн ухааны билэг тэмдэг бөгөөд ухаалаг хүмүүс байдаг байна. Бусадтай харилцахдаа сайн боловч нэг их юм яриад байдаггүй. Мөн материаллаг төрлийн хүмүүс ч гэсэн дэлгүүр хэсэх тэвчээргүй. Ганцаараа ажиллахыг илүүд үзэж, ажлаа дийлээгүйгээс болж их стресстдэг байна. Энэ үед нь тэдэнд цаг өгч, хэвийн байдалдаа орохыг нь хүлээх нь зүйтэй. 

Могой жилтнүүдийн зан араншин

Харилцааны тал дээр

Могой жилтэй хүмүүс олон найзгүй байдаг. Учир нь тэднийг таниж мэдэхэд их хэцүү бөгөөд тэд маш дотогшоогоо хүмүүс. Найз нөхдөө сонгохдоо маш анхааралтай ханддаг. Харин нэг найз болчих юм бол үхэн үхэтлээ хамт байх ба найзыгаа бусдаас харамлаж, хардах нь элбэг.

Харилцааны тал дээр

5 төрлийн могой байдаг та аль нь вэ?

1. Модон могой
1905, 1965 онд төрсөн могой жилтнүүдийг модон могой гэж нэрлэнэ. Эмх цэгцтэй, ухаадаг, урлагийн нарийн мэдрэмжтэй.

2. Гал могой

1917, 1977 онд төрсөн могой жилтнүүдийг гал могой гэж нэрлэнэ. Ухаалаг, бусадтай харилцаа холбоо сайтай, идэвхтэй.

3. Шороон могой

1929, 1989 онд төрсөн могой жилтнүүдийг шороон могой гэж нэрлэнэ. Тайван хийгээд өөрийгөө удирдаж чаддаг, гэхдээ ажил дээрээ хичээнгүй байж чаддаггүй.

4. Төмөр могой

1941 болон 2001 онд төрсөн могой жилтнүүдийг төмөр могой гэж нэрлэнэ. Шийдэмгий, өөртөө итгэлтэй, төрөлхийн удирдагч.

5. Усан могой

1953, 2013 онд төрсөн могой жилтнүүдийг усан могой гэж нэрлэнэ. Сэргэлэн, хөгжилтэй, бусадтай амархан ам хэлээ ололцдог ч эмзэг.

5 төрлийн могой байдаг та аль нь вэ?

2018 он могой жилтнүүдийн хувьд

Санхүүгийн байдал:

Тогтвортой орлогоор тасрахгүй ба чиглэсэн зорилго, стратегийнхээ үр нөлөөгөөр хөрөнгө мөнгөтэй болно. Могой жилтнүүд уул уурхайн хөгжилд хөрөнгө оруулалт хийх аваас гайхалтай боломжуудыг олж авна. Хэдийгээр ашгаа авахад амархан байх боловч та тэр хүртэл маш сайн хичээж ажиллах шаардлагатай. 

Ажил мэргэжлийн хувьд:

Албан тушаал ахих маш бага боломж байгаа ч суралцах, судалгаа хийхэд маш тохиромжтой үе байх болно. Энэ бол таны ирээдүйдээ оруулах хөрөнгө оруулалтын үе. 

Хайр дурлалын тал дээр: 

Та энэ жил таны сул талыг ч үл хайхран өөрийг хайрлах жинхэнэ дурлалт нэгнээ олох болно. Та түүнтэй гэрлэж, амьдралаа хамт өнгөрүүлэхийг хүсэх боловч заримдаа мэдээж хэцүү үе тулгарна. Эрэгтэй могойнуудын хувьд та бүр ч илүү азтай байх бололтой. Гэхдээ та өөрөө эхэлж түүнд ойртон, харилцаагаа эхлүүлэх шаардлагатай. 

Эрүүл мэндийн хувьд:

Гэнэтийн осолд өртөх эрсдэл ирэх жил бага байна. Эрүүл чийрэг биетэй байхын тулд фитнесст явах, усанд сэлэлтээр хичээллэж болно. 

2018 он могой жилтнүүдийн хувьд

БУСАД ЖИЛТНҮҮД:

~Хулгана, Үхэр жилтний 2018 оны ерөнхий зурлага~

~Бар, Туулай жилтний 2018 оны ерөнхий зурлага~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()