Сэтгэцийн өвчнийг эмчлэх эртний аймшигт аргууд

2015-11-26, 00:30
31,781
Өнөө цагт сэтгэцийн өвчтэй хүнийг галзуугийн эмнэлэгт хэвтүүлж, тайвшруулах тариа, эм өгч эмчилдэг бол өнгөрөгч зуунуудад үнэхээр аймшигтай, харгис бусармаг аргуудаар эмчилдэг байжээ. Үнэн хэрэгтээ эмчлэх нэртэй ч тамлан зовоодог байсан байна. Дараах зүйлс хэдий аймшигтай санагдах боловч үнэхээр сонирхолтой санагдах нь гарцаагүй.
Сэтгэцийн өвчнийг эмчлэх эртний аймшигт аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Лоботоми
Португалийн эмч Эгaс Монез (Egaz Moniz), гавлын ясыг нээн, тархины өмнөд хэсгийн үйл ажиллагааг үгүй хийж, бүх өвчнийг анагаадаг хэмээн үзэж байв. Тэрээр энэхүү эмчилгээний аргаараа 1949 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Энэхүү шагналыг хүртэхэд түүнд хамгийн их тус болсон хүн бол Америкийн эмч, сэтгэлзүйч Валтер Фриман (Walter Freeman) бөгөөд тэрээр дэлхийн улс орнуудаар явж лоботомийн эмчилгээг хүмүүст хийж эхэлсэн байна. Харин түүний хийж байсан лоботомийн эмчилгээ нь гавлын ясыг онгойлгохгүйгээр нүдний ухархайгаар дамжуулж тархи руу хурц багаж оруулаад тархины хөндлөн хэсгийн ажиллагааг зогсоодог арга байв. Улмаар энэхүү эмчилгээ нь хүмүүсийг эдгээх биш, харин ч амьд үхдэл болгон хувиргаж байлаа.



Гавлын ясыг цоолох
Эрт үеийн хүмүүс хүний тархинд чөтгөр шулам шүглэж, улмаар ухаан санааг нь самууруулдаг хэмээн андуу үзэж байснаас гавлын ясыг нь цоолох, хөрөөдөх зэрэг аймшигт аргуудыг хэрэглэж байсан байна. Археологичид том нүхтэй гавлын яс олсон бөгөөд хамгийн сонирхолтой нь өвчтөн энэхүү цоорхойгоос болж үхээгүй гэдгийг нь нотолсон байна.



Дур тавилт
Секс тоглоомыг эмч нар бүр 200-д жилийн өмнөөс зохиосон гэдэг. 16-р зууны үед эмэгтэйчүүд нойргүйдэл, стресс, сэтгэл гутрал, хэт их дур хүсэл, нойтогнох зэрэг өвчин тоочиж ирвэл эмч нар тэдний бэлэг эрхтэнд массаж хийж өгөн, улмаар дур тавиулдаг байсан байна. 19-р зууны үеэс энэ арга нь Америк, Европын хооронд маш ихээр тархсан юм. Эмч нар хожим энэ “эмчилгээг” цахилгаан гар, вибратор зэрэг багажуудаар орлуулдаг болжээ.



ЛСД (Lysergic acid diethylamide)
Энэхүү мансууруулах бодисын төрлийг  анх 1938 онд Алберт Хоффман (Albert Hoffman) гаргаж авсан бөгөөд 10 жилийн дараа сэтгэцийн өвчнийг анагаах, таагүй дурсамж бодлуудыг мартагнуулах зэргээр өвчтнүүдэд хэрэглэж байсан байна. Гэвч 1960-д оны үеэр залуус шалтгаангүйгээр хэрэглэн, нийтээрээ мансуурч, донтож эхэлсэн тул АНУ-ын засгийн газраас 1968 онд зарах, хэрэглэхийг хорьжээ. Энэхүү мансууруулах бодисыг хэрэглэмэгц хий зүйл харж, инээд хүрч, аз жаргалтай мэдрэмжэд хэт автах зэргээр хүний оюун санаанд хүчтэй нөлөөлдөг ажээ.



Могойн эмчилгээ
20-р зууны дунд үеэр хий зүйл харах сэтгэцийн эмгэгийг хорт могойтой торхонд хийж эмчлэх аймшигт арга дэлгэрч байжээ. Доод ертөнцийн чөтгөр шулам, сүнсийг могойн хор айлган, хөөж явуулна хэмээн итгэдэг байжээ. Тухайн үеийн галзуугийн эмнэлгүүдэд энэхүү могойн хорын эмчилгээнээс гадна мөстэй хүйтэн усанд өвчтнийг хийн цочроох эмчилгээг ч мөн хийдэг байж. Тасалгааны температураас шууд цэв хүйтэн усанд орсон зарим өвчтний зүрхний хэмнэл алдагдан нас барах тохиолдол ч нилээдгүй гардаг байв.



Хэлүү тайрах
Дээр үед гар хангалга хийх болон сексийн дур хүсэл ихтэй байх нь сэтгэцийн олон төрлийн өвчнүүдийг даамжруулан сэдрүүлдэг хэмээн үздэг байв. Тиймээс 19-р зууны үеийн эмч нар эмэгтэй хүний хэлүүг тайрснаар гар хангалга хийхийг болиулж чадна гэж үзэж байв. Гэтэл үнэн хэрэгтээ мөөгөнцрийн халдварыг улам нэмэгдүүлж, амь насанд нь хүртэл аюултай болж иржээ. Түүнчлэн нөхрөөсөө салах шийдвэр гаргасан олон эмэгтэйчүүдийг хүчээр ийм “эмчилгээнд” хамруулж байв.



Гэдэс цэвэрлэх
Эртний Грекийн эмч Гиппократын үзлээр бол хүний сэтгэцийн болон биеийн өвчин нь цус, цөс зэрэг, биемахбодийн тэнцвэргүй байдлаас болдог ажээ. 1600-д оны үеийн Английн сэтгэл зүйч Томас Уйлс хүний биед шингэсэн муу цусыг гадагшлуулахын тулд ханагч хорхойгоор цусыг нь шимүүлэх, тусгай багажны тусламжтайгаар хүчээр бөөлжүүлэх зэрэг эмчилгээг хийдэг байв. Энэ аргыг 19-р зууны дунд үе хүртэл ашиглаж байжээ.



Тогоор цохиулах
Чөтгөрт эзэмдүүлсэн хүнээс харь хэлээр маш итгэлтэй ярих, хүний биед байж боломгүй их хүч гаргах, агаарт хөөрөх, нойргүйдэх, хоолны ямар ч дуршилгүй болох, өөрийгөө егүүтгэхийг завдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байж. Харин тэднийг хэвийн болгохын тулд өндөр хүчдэлээр цохиулах, эсвэл шууд амьдаар нь шатаадаг байжээ.



Гянданд хорих
Европт болон Америкт дундад зууны үеэр сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийг хүнд гэмт хэрэгтэн,  цаазаар авахуулах ялтай хүмүүстэй хамт хүйтэн харанхуй гяндад хорьдог байжээ. Ингэснээр тэдний өвчнийг дарах биш улам сэдрээж эхэлсэн байна. Тэд хана руу авирах гэх мэтчилэн эрүүл бус үйлдэл гаргаж гэмт хэрэгтнүүдийг бүр залхааж орхидог байв. Сүүлдээ шорон гяндангууд галзуугийн эмнэлэг болж хувирсан байна.



Усан эмчилгээ
Энэхүү эмчилгээ нь тухайн үедээ л хамгийн үр дүнтэй нь гэгдэж байв. Сэтгэл зүйч Зегмунд Фройдын санаачилсан энэхүү арга нь маш өндөр даралттай усаар хүнийг шүршдэг байжээ. Энэхүү эмчилгээг ихэнхдээ олон цагаар хийдэг байсан бөгөөд зарим өвчтөнд хэд хоногийн турш тасралтгүй хийдэг байсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()