Найз нөхөд маань биднийг жин нэмэхэд нөлөөлдөг!

2018-12-22, 11:40
12,679

Дотнын найз, дурлалт залуу эсвэл эгч чинь, тэр ч байтугай эгчийн чинь найз хүртэл таны биеийн жингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой гэнэ шүү. Үүнд итгэхэд хэцүү ч үнэн байх магадлалтай нь олон судалгааны үр дүнгээс харагджээ. Ингээд та бүхэнд яагаад ийм зүйл тохиолддог, хэрхэн үүнээс сэргийлэх талаар мэдээлэл хүргэе.

Найз нөхөд маань биднийг жин нэмэхэд нөлөөлдөг!

1 Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал:

"New England Journal of Medicine" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажлаас харвал таргалалт нь олон нийтийн дунд халдвар маягаар тархдаг ажээ. Уг судалгааг Николас Кристакис (Nicholas A. Christakis) Жэймс Фаулер (James H. Fowler) гэх хоёр эрдэмтэн нийгмийн дунд ямарваа үзэгдлийн давтагдах шинж дээр анализ хийх маягаар гаргасан байна. Судалгааны ажилд 12000 хүн өөрсдийн ойр дотнын хүмүүсийн хамт оролцжээ.

Эрдэмтэд тэдгээр хүмүүс дээр анализ хийхдээ нэг хүнийг нэг цэгээр төлөөлүүлж харин тэдгээрийн хоорондын харьцааг зураасаар холбон илэрхийлсэн бүдүүвчийг үйлдсэн байна. Харин том цэгээр илүүдэл жинтэй хүнийг илэрхийлжээ. Эцэст нь нэгтгэн харахад том цэгтэй зураасаар холбогдсон цэгүүд нь ихэвчлэн ижилхэн том байх нийтлэг шинж ажиглагджээ.

Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал:

2 Эрсдэл

Дээрх судалгаанаас дүгнэлт гаргавал хэрэв таны найз жин нэмж эхэлбэл өөрийн тань илүүдэл жинтэй болох эрсдэл 57 хувиар нэмэгдэх ажээ. Харин гэр бүлийн тань хүн жин нэмбэл 40 хувиар, эхнэр эсвэл нөхөр тань жин нэмбэл 37 хувиар өсдөг байна.

Эрсдэл

3 Зай хамаарахгүй

Илүүдэл жин "халдварлахад" харилцааны ойр байдал газарзүйн ойр байдлаас илүү нөлөөтэй гэнэ. Өөрөөр хэлбэл дотнын хүн тань хэдэн бээрийн цаана байсан ч та хоёрын нөхөрлөл хүчтэй хэвээр байвал нэгнийхээ жинд нөлөөлөх явдал буурахгүй ажээ. 

Зай хамаарахгүй

4 Хэвийн жин

Эргэн тойрны хүмүүс илүүдэл жинтэй болоод ирэхээр хүмүүст "Бага зэрэг махлаг байх нь зүгээр" гэсэн сэтгэгдэл төрөх магадлал өндөр аж. "Та ямар хүмүүсийг байнга хардгаас шалтгаалж хэвийн жингийн талаар таны ойлголт өөрчлөгддөг" гэж дээрх судалгааг хийсэн эрдэмтэн өгүүлжээ.

Хэвийн жин

5 Гэхдээ цорын ганц шалтгаан бол энэ биш

Таргалалтын шалтгаан зөвхөн бусад хүмүүсийн жинтэй холбоотой гэж ойлгож болохгүй нь мэдээжийн хэрэг. Хоолны дуршил, хөдөлгөөний дутагдал, удамшил, өвчин эмгэг, орчны онцлог зэрэг нь илүүдэл жинд нөлөөлөх гол хүчин зүйлс юм. 

Гэхдээ цорын ганц шалтгаан бол энэ биш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()