Гэрийн нөхцөлд үсээ гоёмсгоор янзлах аргууд

Нэгэн хэвийн байдлаар үсээ янзалсаар залхаж байна уу? Энгийн хэрнээ цаанаа л нэг дэгжин харагдахаар үсээ янзалмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид танд хурдан хугацаанд үсээ гоёмсгоор янзалж болох аргуудаас хүргэж байна.

Гэрийн нөхцөлд үсээ гоёмсгоор янзлах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөр өөр төрлийн буржийлгалт

Хэрвээ та үсээ нэг хэвийн байдлаар буржийлгахаас залхсан бол дараах буржийлгах аргуудыг туршаад үзээрэй

Өөр өөр төрлийн буржийлгалт

2 Шанааны чёлка тавих

Налуу чёлка тавихыг хүсвэл заавал үсчин дээр очих шаардлагагүй. Эхлээд үсээ бага багаар тэгш болгож индүүдээд дараа нь индүүдсэн үсээ гараараа эсвэл самаар хажуу тийш нь болгоход л хангалттай. 

Шанааны чёлка тавих

3 Үснийхээ үзүүрийг гэрийн нөхцөлд тайрах

Хэрвээ таны үсний үзүүр салаалаад тайрахаар шийдсэн бол дараах аргыг хэрэглээрэй. Эхлээд үсээ урагш унжуул. Дараа нь уг болон үзүүрийг нь сайтар боох хэрэгтэй. Ингээд үзүүрээ санаа зовох зүйлгүй тайрч болно.

Үснийхээ үзүүрийг гэрийн нөхцөлд тайрах

4 Богино хугацаанд овоолж боох

Үсээ угаар нь боож, хоёр хуваана. Хоёр хуваасан үсээ төгсгөл хүртэл  нь ороож эргүүл. Ингэхдээ хоёр гараа ашиглаарай. Ороохдоо хэсэг тус бүрийг нь нөгөөгийнх нь эсрэг зүг рүү эргүүлнэ. Эцэст нь үсээ төмрөөр тогтоогоорой. 

Богино хугацаанд овоолж боох

5 Хавтгай индүүгээр үсээ буржийлгах

Хэрвээ та үсээ хавтгай индүүгээр буржийлгахаар шийдсэн бол дараах аргыг хэрэглээрэй. Үсээ шулуунаар нь барьж индүүгээр хажуу талаас нь хавчаад 180 градус эргүүлнэ. Энэ мэтээр үсэндээ бага багаар буржгар хэв оруулж болно. 

Хавтгай индүүгээр үсээ буржийлгах

6 Үсийг илүү удаан хугацаанд долгионтой байлгах арга

Үсээ хэр чанга орооно тэр чинээгээрээ удаан долгионтой байна. 

Үсийг илүү удаан хугацаанд долгионтой байлгах арга

7 Үс долгионтуулах өөр нэгэн арга

Үсээ эхлээд энгийнээр сүлжинэ. Дараа нь сүлжсэн үсээ хавтгай индүүгээр дээрээс нь доошоо индүүдэхэд л хангалттай. 

Үс долгионтуулах өөр нэгэн арга

8 Гоёлын хэвэнд оруулах

Үсээ гоёлын хэвэнд оруулах энгийн арга

Гоёлын хэвэнд оруулах

9 Хэлбэрт орохгүй байгаа үсийг янзлах

Хэрвээ таны үс цахилгаанжаад налж өгөхгүй байгаа бол сормуусны багсийг үсний лакаар шүршээд самнаарай.

Хэлбэрт орохгүй байгаа үсийг янзлах

10 Үсний хавчаарыг зөв ашиглах

Хэрвээ таны хэрэглэдэг үсны хавчаар үснээс тань өөр өнгөтэй бол үстэйгээ ижил өнгөөр будаарай.

Үсний хавчаарыг зөв ашиглах

11 Нойтон салфетка

Хэрвээ таны үс цахилгаанжаад байвал саман дээрээ нойтон юмуу хуурай салфетка тавьж байгаад самнаарай.

Нойтон салфетка

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()