Цагаан батгыг гэрийн нөхцөлд арилгах үр дүнтэй аргууд

Цэвэрхэн, үзэсгэлэнтэй, сайхан арьстай байхын тулд их цаг хугацаа, ур чадвар,  хичээл зүтгэлийг харамгүй гаргадаг байх хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү? Арьсны асуудалтай хүмүүст aрьс судлаач эмч нар маш их бүтээгдэхүүн санал болгодог ч тэдний зарим нь хэт үнэтэй мөн маш урт удаан хугацаанд хэрэглэх шаардлагатай болдог. Харин та  гэрийн нөхцөлд цагаан батгыг арилгах эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Энэ нь таны гоо үзэсгэлэнд дээд зэргийн нөлөө үзүүлнэ. Энэхүү зөвлөгөөг дагаснаар цөөхөн долоо хоногт цагаан батганы асуудлыг шийдэх болно.

Цагаан батгыг гэрийн нөхцөлд арилгах үр дүнтэй аргууд

1 Яагаад цагаан батга гардаг вэ?

Улаан батгыг бодвол хэмжээгээрээ жижиг, нүдний доор, хамрын хажуугаар, уруулын доогуур, нүдний ухархайд бөөгнөрч гардаг биржгэр, зөөлөн цагаан толгойтой батгыг "цагаан батга" гэж нэрлэдэг. Арьснаас тос ялгарч эсвэл нүүрний будагтайгаа унтсанаас арьсны нүх бөглөрч, ийм батга  үүсч болдог. Зарим үед арьс хэт хуурайшихад үхэжсэн эдийн бохирдлоос үүсэх нь ч бий. Эдгээрээс гадна: 

  • Наранд хэт удаан, хамгаалах тос түрхэхгүй явснаас
  • Арьсан дээр гарсан элдэв тууралтаа эмчлэхгүй удсанаас
  • Хортой ургамал арьсандаа хүргэснээс
  • Химийн гаралтай хүчтэй тос түрхсэнээс 
  • Арьсны лазер болон тарилгын элдэв эмчилгээ зэргээс шалтгаалсан байж болно

Ихэвчлэн нуруу, цээж, нүүрний арьс зэргээр туурдаг. Энэ үед арьс арчилгааг маш сайн хийж цагаан батганаасаа салахгүй бол, улам ихэссээр байдаг. Арчилгаа хийхдээ арьсаа маажих, хүчтэй хүрэх зэргээр бохир оруулж болохгүй бөгөөд аль болох зөөлөн арчилж чадвал сорвигүй эдгээж болдог. 

Яагаад цагаан батга гардаг вэ?

2 Гадилын хальс

Гадилын хальс газар унасны дараа дээр нь гишгэсэн нэгнийг халтирч унагаах муу талтайгаас гадна сайн тал бас олон бий. Гадилын хальс арьсны гүн давхаргад үйлчилж батга гарах нөхцөлийг бууруулдаг. Батагжсан арьс дээрээ гадилын хальсыг доош харуулан 5-10 минут тавьсны дараа угааж цэвэрлэх хэрэгтэй.

Гадилын хальс

3 Өргөст хэмх

Та өргөст хэмхийг нүдний хаван хурдан буулгадаг гэж сонсож л байсан байх. Өргөст хэмх нь арьс чийгшүүлэхээс гадна батганы эсрэг маш сайн тэмцдэг шидэт ногоо юм. Хүйтэн өргөст хэмхийг нимгэн хэрчээд нүүрэн дээрээ хэдэн минут хэвтэх хэрэгтэй.

Өргөст хэмх

4 Өндөгний цагаан

Өндөгний цагаанд агуулагдах протейн, аминдэмүүд нь арьсыг чангаруулж, тослогийг тэнцвэржүүлж, арьсны нүхийг цэвэрлэн, үрэвслийг багасгадаг ид шидтэй. Өндөгний цагааныг ялган авч нүүрэндээ түрхээд 10 минутын дараа угаах хэрэгтэй. 

Өндөгний цагаан

5 Сармис

Сармисны үнэр жаахан эвгүй л дээ, гэхдээ та батгандаа дургүй л бол сармисыг хэрэглэх хэрэгтэй. Сармис нь халдвар, бактерийн эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг мөн цагаан батгыг арилгахдаа ч гаргууд гэдэг юм. Сармисыг нухаж батганы толбон дээр түрхээд 5 минутын дараа угаана.

Сармис

6 Хүнсний сод

Энэ нунтаг цагаан нь гоо сайханд маш их хэрэглэгддэг. Үрчлээний эсрэг, нүүр цэвэрлэх, батганы эсрэг гээд л. Гурван халбага содыг 1 халбага устай хольж зуураад нүүрэндээ жигд түрхэн 5 минутын дараа бүлээн усаар угааж арилгана. Сод нь арьсыг хуурайшуулж тослогийг багасгадаг тул хуурай арьстай хүнд тохиромжгүй байдаг гэдгийг анхаараарай.

Хүнсний сод

7 Зөгийн бал

Батга дээрээ дусал зөгийн бал түрхээд /нүүрэндээ маск тавьсан ч болно/ 5 минут болоод бүлээн усаар угааж арилгана. Анхааруулахад, цэвэр зөгийн бал сонгох хэрэгтэй.

Зөгийн бал

8 Мөс

Энэ бол хамгийн боломжтой түгээмэл арга. Мөс нь арьс үрчлээтэхийг багасгахаар барахгүй батганы идэвхжилтийг бууруулдаг. Мөсөө цэвэр алчуураар ороон батга дээрээ нэг минут тавих хэрэгтэй.

Мөс

9 Нимбэгийн шүүс

Нимбэгийн шүүсийг шахаж нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн батгатай хэсгийг арчиж хонуулах хэрэгтэй.

Нимбэгийн шүүс

10 Жүржийн хальс

Жүржийн хальс  нь таны арьсанд төрөл бүрийн тустай байдаг. Учир нь тэр чигээрээ С аминдэм агуулдаг юм шүү дээ. Жүржийн хальсыг хатааж нүдэж нунтаглаад устай зуурч нүүрэн дээрээ 10 минут маск тавьж дараа нь угааж арилгана.

Жүржийн хальс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()