1
Сэтгэл санааны байдал нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хэт их баярлах, хэт их бухимдах үед хүний зүрхний цохилт нэмэгдээд зогсохгүй, амьсгал давхцаж, зарим тохиолдолд нүдний солонгон бүрхэвчний өнгө хүртэл өөрчлөгддөг байна. Нүдний өнгө илүү хурц, тод, бүр бүдэг ч болох магадлалтай. Гэхдээ аз жаргалыг мэдэрч буй хүмүүсийн нүд илүү сайхан харагддаг ажээ.
2
Меланины агууламж болон нас
Саарал-цэнхэр нүдтэй төрсөн хүүхдүүдийн хувьд меланины хэмжээ хангалттай биш байдаг гэнэ. Харин 3-18 сар хүртэл нүдний солонгон бүрхэвчид меланин буюу будагч бодис хуримтлагдсанаар нүдний өнгө өөрчлөгддөг. Зарим тохиолдолд 10-12 настай үед өөрчлөгдөх нь ч бий.
Харин бор, бараан өнгөтэй хүүхдүүдийн хувьд нүдний өнгө нь төдийлөн өөрчлөгдөхгүй бөгөөд насан туршдаа үлддэг юм. Бараан өнгийн нүдтэй хүмүүст нэг давуу тал байдаг нь тэд нүдний өвчин тусах магадлал багатай байдаг. Судалгаанаас харахад, Чех улсад бараан нүдтэй хүмүүсийг илүү өөртөө итгэлтэй, найдвартай гэж үздэг бол, цайвар нүдтэй эмэгтэйчүүд стресст өртөх нь бага байдаг гэжээ.
Үүнээс гадна нүдний өнгөнд 16 төрлийн ген нөлөөлдөг болохыг эрдэмтэд баталсан учир энэ тал дээр тодорхой дүгнэлтэд хүрэхэд хүндрэлтэй байгаа аж.
3
Эрүүл хооллолт, бие махбодоос бохирдлыг гаргах
Уламжлалт бус анагаах ухаанд нүдний солонгон бүрхэвч болон дотор эрхтнүүдийн ерөнхий байдал хоорондоо холбоотой байдаг болохыг тогтоожээ. Америкийн эмч Роберт Морзе (Robert Morze)-гийн ажиглалтаас харахад нүдний солонгон бүрхэвчийн дээд дөрвөлжин хэсэг нь тархины үйл ажиллагаатай холбогдож, харин дотор тал нь хоол боловсруулах системтэй холбоотой хэмээн ажиглагдсан байна. Өдөр бүр шинэлэг жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэх нь нүдний өнгө өөрчлөгдөхөд нөлөөлдөг болохыг Роберт эмч баталж, хэд хэдэн бичлэгийг хийсэн аж.
Нэгэн бүсгүй зургаан жилийн турш Роберт эмчийн дэглэмийг барьж, түүхий хүнсний ногоо идсэнээр нүднийх нь солонгон бүрхэвч хэрхэн өөрчлөгдсөн зургаа хуваалцсан байна.
Шар өнгийн нүдтэй байх нь бие организмд хорт бодис их хэмжээгээр хуримтлагдсан болохыг илтгэдэг хэмээн Роберт хэлжээ. Эмэгтэй хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг цэвэрлэснийхээ дараа тэрээр нүднийх нь өнгө нь ногоон-бор өнгөнөөс, цайвар, тод өнгөтэй болохыг ажигласан бөгөөд нүдний цагаан гайхалтай цайрсан байна. Гэхдээ хүн бүрийн нүдний өнгө, пигмент нь өөр учир заавал шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэнэ. Жишээлбэл, мөөг нь нүдийг залуу хадгалахад тусалж, тод өнгөтэй болгодог аж. Харин зөгийн бал нь нүдийг илүү цайвар өнгөтэй болгох бол далайн гаралтай бүтээгдэхүүн нь илүү гялалзсан өнгөлөг харагдахад тусалдаг байна. Үүнээс гадна нүдний өнгөнд оливын тос, сонгино, самар хүртэл нөлөөлдөг аж.
4
Нүүр будалт, хувцаслалт нүдний өнгийг өөрчилж чадна
Бүсгүйчүүд нүүр будалт, гоёл чимэглэлийн тусламжтайгаар нүднийхээ өнгийг өөрчлөх боломжтой давуу талтай. Жишээлбэл, алтлаг, ягаан, цайвар ногоон өнгийн будалтыг сонговол та нүдний өнгөө илүү цайвар харагдуулах боломжтой.
Харин цэнхэр, ногоон нүдтэй хүмүүс оюу, маргад чулуугаар хийсэн гоёл чимэглэлийг сонгосноор нүднийхээ өнгийг илүү тодотгож чадна. Цагаан, хар, саарал зэрэг өнгө нь нүдний бодит өнгийг гаргадаг юм. Хэрвээ та шил зүүдэг бол "AR" линзтэй шилийг сонгож, нүднийхээ бодит өнгийг бүү далдлаарай.
5
Нарны гэрэл болон амьдарч буй орчин
Бараан өнгийн нүд дэлхийн хүн амын 70 хувьд нь тархсан байдаг. Япон, Хятад, Ойрх Дорнод, Өмнөд Америк, Зүүн Европ зэрэг орнуудын хүн амын 95 хувь нь бараан өнгийн нүдтэй гэнэ.
Цэнхэр өнгийн нүдтэй хүмүүс Хойд Европт илүү тархсан байдаг аж. Эстони, Дани, Финлянд- 89, Германд-75, Их Британи-50 хувь тус бүр нь цэнхэр нүдтэй. 2008 онд Копенгагены Генийн Их Сургуулийн судалгааны байгууллагынхан цэнхэр нүд нь 6-10 мянган жилийн өмнө үүссэн генийн мутаци юм гэжээ. Эйберг эмчийн үзэж байгаагаар, хамгийн анх дэлхийн бүх хүмүүс бараан өнгийн нүдтэй байсан бөгөөд мутацид орсноор ийнхүү меланины түвшин буурч цэнхэр нүдтэй хүмүүс үүссэн гэв. Эрдэмтдийн үзсэнээр хамгийн анх Хар тэнгисийн хойд хэсэгт цэнхэр нүдтэй хүн бий болсон гэнэ.
Харин дэлхийн хүн амын 2 хувь нь л ногоон өнгийн нүдтэй аж. Бага хэмжээний меланин болон бор-шар өнгийн холимгоос энэхүү өнгө үүссэн байна. Ихэнхдээ Испани, Ирланд, Орос, Бразил, Исланд, Пакистан зэрэг оронд ногоон өнгийн нүдтэй хүмүүс бий. Хамгийн ховор нүдний өнгө бол шар бөгөөд липохром хэмээх пигментээс үүсдэг байна.
6
Лазераар нүдний өнгө өөрчлөх
Нүдний өнгийг өөрчлөхийн тулд өмнө нь имплант суулгадаг байсан хэдий ч энэ нь сохрох хүртэлх эрсдэлийг дагуулдаг байсан юм. Азаар 2011 оноос эхлэн лазерын аргаар нүдний өнгө өөрчлөх аргыг АНУ-ын эмч Грег Хомер санаачилсан байна. Лазерын тусламжтайгаар меланины хэмжээ цөөрч, солонгон бүрхэвчийг цайруулах боломжтой болсон юм. Өөрөөр хэлбэл, бараан эсвэл хар өнгийн нүдийг цэнхэр, саарал өнгөтэй болох боломжтой.
Лазераар өнгө өөрчлөх үйл ажиллагаа ердөө 20 секунд үргэлжилдэг бөгөөд үр дүн нь хоёроос дөрвөн долоо хоногийн дараа гардаг юм. Хомерыг энэхүү мэс заслыг хийх санааг түүний арьс өнгөний эмч найз гаргасан аж. Судалгаанаас харахад хагалгаа хараанд хүүхэн төдийлөн муугаар нөлөөлөхгүй хэдий ч бүх зүйлийг нарийн тодорхойлоход хугацаа хэрэгтэй гэжээ. Грег “Намайг охиндоо энэ хагалгааг хийхийг зөвшөөрсний дараа л та энэ хагалгааг санаа зовох зүйлгүй хийлгэж болно” гэжээ.
7
Хамелеон нүдтэй хүмүүс
Зарим хүмүүсийн хоёр нүд нь хоёулаа өнгөө өөрчилдөг. Энэ хачирхалтай үзэгдлийг одоо хүртэл судлаагүй байгаа ч энэ нь ямар нэгэн гаж үзэгдэл биш харин онцлог болохыг тогтоосон байна. Ялангуяа ногоон-цэнхэр болон самран ногоон өнгийн нүдтэй хүмүүсийн хувьд энэ байдал илүү илэрдэг. Энэ төрлийн нүдтэй хүмүүсийн хувьд харааны тал дээр ямар ч асуудалгүй байдаг гэнэ.
Биологичидын үзэж байгаагаар нүдний өнгө өөрчлөх нь ихэнхдээ меланины түвшнээс л хамаардаг гэнэ. Хамелеон нүдтэй болоход стресс, ядаргаа, сэтгэл санааны хямрал, байгаль орчин, цаг агаарын өөрчлөлт зэрэг нь нөлөөлдөг. Сэтгэл судлаачид энэ төрлийн хүмүүсийг урьдчилан тааварлах боломжгүй, хэд хэдэн төрлийн темперант холилдсон гэж үздэг байна.
Хэрвээ алдартнууд нүднийхээ өнгийг сольсон бол ямар харагдах байсан бол?