Бидний мэдэх жимс, хүнсний ногоонууд эрт үед ямар байсан бэ?

Хүн төрлөхтөн олон мянган жилийн өмнөөс чоно, янгир, сарлаг гэх мэт амьтдыг гаршуулж нохой, ямаа, хонь, үхэр гэх мэт амьтдыг бий болгосон байдаг. Тэгвэл ганцхан амьтад гэлтгүй жимс ногоо ч гэсэн хүний гарт орсныхоо дараа огцом өөрчлөгджээ. Өнөөдөр та бүхэнд бидний идэх дуртай жимснүүд эрт үед ямар хэлбэр, дүрстэй байсныг харуулах үүднээс дараах мэдээг хүргэж байна. 

Бидний мэдэх жимс, хүнсний ногоонууд эрт үед ямар байсан бэ?

1 Тарвас

XVII зууны үеийн алдарт зураач Жиованни Станкиг (Giovanni Stanki)-гийн бүтээлийг ойртож харвал өнөөдөр та бидний идэх дуртай тарвас хэдхэн зуун жилийн өмнө ямар бүтэцтэй байсныг мэдэх болно. 

Тарвас

2 Гадил

Гадил жимсийг анх 7000 жилийн өмнөө Папуа Шинэ Гвиней арал дээр тарьж эхэлсэн гэдэг. Гэхдээ тэр үед гадил нь одоогийнх шигээ биш харин жүржтэй илүү төстэй байжээ

Гадил

3 Чэс (хаш)

5000 жилийн өмнө Хятад улсад тарьж эхэлсэн энэ жимс анх шар өнгөтэй байсан бөгөөд 800 жилийн өмнөөс л хүрэн өнгөтэй болохын сацуу хэмжээ нь томорчээ.

Чэс (хаш)

4 Тоор

Мөн л Хятадад 5000 жилийн өмнө тарьж эхэлсэн тоор анх гүзээлзгэнийн хэмжээтэй байжээ. Тэр цагаас хойш аажмаар томорч ирсэн энэ жимс 500 жилийн өмнө одоогийн дүрсээ олсон юм. 

Тоор

5 Өргөст хэмх

6000 жилийн өмнө Энэтхэгт тарьж эхэлсэн энэ жимсний тэн хагасыг үр эзэлдэг байв. Мөн өргөс нь хортой учраас тусгай мэргэжлийн хүмүүс л үүнтэй харьцдаг байсан гэдэг.

Өргөст хэмх

6 Авокадо

3000 жилийн өмнө Ацтекууд авокадог тариалж эхэлсэн бөгөөд шим тэжээл ихтэй энэ жимсийг "Аукатл" (auakatl) буюу "тэнгэрийн үр" гэж нэрлэдэг байв. Тухайн үед тус жимсний 80 хувийг үр нь эзэлдэг байсан юм.

Авокадо

7 Улаан лооль

Өмнөд Америкт 2000 жилийн өмнөөс тариалж эхэлсэн энэ жимс анхандаа чавга шиг хэлбэр, амттай байжээ. Тухайн үед их хэрэглэвэл үхэлд хүргэдэг байсан энэ ургамлыг Европчууд тариалж эхэлснээр одооны дүрсээ олсон байна. 

Улаан лооль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()