Хорт утаанаас уушгаа ингэж хамгаалаарай!

Бидний амьсгалын систем бохирдолтойгоо өөрөө тэмцэх чадвартай. Харамсалтай нь сүүлийн үед төрөл бүрийн хүчин зүйлсээс шалтгаалж агаар их хэмжээгээр бохирдож байгаа учир заримдаа бид амьсгалын системдээ бага ч болов туслах шаардлагатай болно. Утаанд хортой нүүрстөрөгчийн хий байдаг учир цусанд хүчилтөрөгч оруулахад саад учруулдаг. Хэрвээ та хөдөө, цэвэр агаарт амьдардаггүй бол хорт утаатай өдөр бүр учирна. Олон Улсын Эрүүл Мэндийн байгууллагын тогтоосон дүгнэлтээр дэлхийн газар нутгийн 80 хувь нь агаарын бохирдолтой гэсэн байна. Ингээд өөрийн амьсгалын системийг хамгаалах талаарх мэдээллийг хүргэе.

Хорт утаанаас уушгаа ингэж хамгаалаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гадаа зугаалахгүй байхыг хичээ

Ялангуяа оройн цагаар их хэмжээний утаатай байдаг учир гадаа битгий зугаалаарай.

Гадаа зугаалахгүй байхыг хичээ

2 Ус уухыг илүүд үз

Ус уух нь хүний биен дэх ус-давсыг тэнцвэртэй байлгахад тустай. Харин спиртын агууламжтай болон хийжүүлсэн ундаа нь биеэс усыг гадагшлуулдаг юм.

Ус уухыг илүүд үз

3 Зөв хоолло

Таны биед бохир агаартай тэмцэхийн тулд хүч чадал, энерги хэрэгтэй.  Тиймээс будаа, загас, хүнсний ногоо болон жимсийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Харин түргэн хоол, шарсан, өөх тостой махнаас татгалзах нь зүйтэй.

Зөв хоолло

4 Тамхи бүү тат

Уушгиндаа илүү ачаалал өгөх хэрэггүй.  Хэрвээ та тамхинаасаа огт гарч чадахгүй байвал утааны үеэр өдөрт татах тамхиныхаа тоог ядаж багасгаарай. Энэ нь уушгины ачааллыг хөнгөлөх болно.

Тамхи бүү тат

5 Гэртээ цэвэрлэгээ хий

Утаа ихтэй үед гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй. Цонх, цонхны тавцан болон бусад бүх зүйлийг сайн гэгч нь арч. Учир нь утааны тоос гэрийн бүхий л зүйл дээр тогтдог.

Гэртээ цэвэрлэгээ хий

6 Хамраа угаа

Эмийн санд худалдаалагддаг хамар цэвэрлэх бодисоор өдөрт нэг удаа хамраа угаахад л хангалттай. Эсвэл гэрийн нөхцөлд давстай уусмалаар зайлж болно.

Хамраа угаа

7 Агаарыг чийгшүүл

Тусгай агааржуулагчийн тусламжтайгаар та агаараа сайн чийгшүүлээрэй. Агаар чийглэг байх үед тоос гадаргуун дээр маш амархан тогтох бөгөөд тэр үед нь та шууд л арчаад авчихна.

Агаарыг чийгшүүл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()