Google дээр хэзээ ч хайх хэрэггүй 10 зүйл

1998 онд Google компани байгуулагдсанаар интернэтэд хувьсал бий болсон гэж үзэж болно. Хэсэг хугацааны дараа, интернэт л байвал бараг хүссэн бүхнээ хайлт хийгээд мэдээлэл авах боломжтой болсон. Дээрээс нь ухаалаг утсаа ашиглан хайлт хийх боломжтой болсноор хайлтын хамгийн гол суваг болон хувираад байгаа. Гэхдээ Гүүглээс бүх зүйлийг хайлт хийж болно гэдэг нь заавал тэгэх хэрэгтэй гэсэн үг биш.

Google дээр хэзээ ч хайх хэрэггүй 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аймшигт зураг, жихүүцмээр видео бичлэгээс эхлээд элдвийн зүйлс интернэт орчинд дүүрэн байгаа. Гүүглээс хайлт хийхдээ буруу үг ашиглавал тиймэрхүү зүйлсийг харах эрсдэлтэй. Гүүглийн алгоритм ингэж л ажилладаг.

Зарим хэллэг, нэршил нь зүгээр энгийн мэт боловч цаанаа өөр утгатай, өнгөлөн далдалсан байдаг учраас та хүсээгүй зүйлээ харах магадлалтай. Болгоомжтой байхгүй бол хайлтын түүхээсээ болоод баривчлагдсан тохиолдлууд ч  байдаг.

Ингээд та бүхэнд Гүүглээс хэзээ ч хайлт хиймээргүй зүйлсийн жагсаалтыг танилцуулж байна. Анхааруулсан шүү.

 

1 "Rat King"

Зарим хүмүүс хархнаас айдаг. Харин ингэж хайвал хар дармаар дүр зургууд зөндөө гарч ирнэ. “Хархны хаан” гэж маш олон тооны хархнуудыг сүүлээр нь холбож уясан байдалтай байхыг хэлдэг. Ийм зүйлийг харахад ховорхон ч, хэрвээ энэ үгийг бичээд Гүүглээс хайвал хамгийн эхлээд тийм л зураг олно доо. Харахад ерөөсөө сайхан зүйл биш учраас энэ үгээр аль болох хайлт хийхгүй байхыг хичээгээрэй. 

"Rat King"

2 "Blue Waffles"

Цэнхэр вафли гээд сонсохоор гоё амттай зүйл санаанд бууж байгаа биз? Ялангуяа нэрсэнд дуртай бол бүүр ч гоё. Гэвч, энэ нэрээр Гүүглээс хайвал тэс өөр зүйл гарч ирнэ. "Цэнхэр вафли" гэж зохиомол бэлгийн замын халдварт өвчин байдаг юм байна. Ихэнх тохиолдолд эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд нөлөөлдөг. Чи хайж үзээд, гарч ирсэн зурагнуудыг үзвэл юм идэх ямар ч хүсэлгүй болно шүү.

"Blue Waffles"

3 "Mr. Hands"

“Ноён Гар” гэхээр чадварлаг илбэчний хоч гэж бодож байна уу, гэхдээ үгүй юм аа. Энэ нь Кеннет Пинян гэдэг инженерийн хоч бөгөөд тэрээр 2005 онд фермийнхээ морьтой ёс суртахуунгүй, самуун үйлдэл хийснийхээ дараа өөд болсон байна. Тэрээр хувийн амьдралаасаа болоод “Ноён Гар” гэх хоч авсан юм. Түүний галзуу үхлийн дараагаас үүнтэй төстэй ёс бус үйлдлүүд гарах болсон. Тийм учраас ийм ой гутам зүйлийг хэзээ Гүүглдэж үзэх шаардлагагүй.

"Mr. Hands"

4 "Clock Spider"

Бодит амьдрал дээр ч, цахим орчинд ч ерөнхийдөө л хүмүүс аалзнаас жихүүцдэг. Гэхдээ хүмүүс нэлээн хайлт хийж үздэг сонин нэршил байна аа. "Clock Spider" гэж хайж үзвэл аалзнууд цаг руу, цаган дээр мөлхөн явж байгаа зураг, бичлэгнүүд гарч ирнэ. Хэн, яагаад тийм юм бичээд сууж байдаг нь бас сонин. Цагны аалзанд дуртай хүмүүс байж болох ч тодорхой хэмжээгээр жихүүцмээр учраас хайж үзэхгүй байсан нь дээр болов уу.

"Clock Spider"

5 "Lemon Party"

Лимоны үдэшлэг гэхээр сонирхолтой хөгжилтэй зүйл шиг санагдаж байгаа биз, ялангуяа чи лимонд дуртай бол шүү дээ. Гэвч, "Lemon Party" гэдэг нь огт өөр утгатай бөгөөд энэ нь хөгшин настай гурван эрийн порно бичлэг юм. Сүүлийн жилүүдэд энэхүү бичлэг нь цахим орчинд вирус хэлбэрээр нэлээд тархаад байгаа. Анхааруулсан шүү.

"Lemon Party"

6 "Inside Trash Can"

Чи өөрөө хогоо хаяхдаа л дотор нь юу байгааг харчихна биздээ, ийм хайлт хийж үзэх ямар шаардлага байна аа? Гэсэн ч, ингэж хайдаг хүмүүс бас байна аа. Гүүглээс ингээд хайхаар янз бүрийн хогийн савны дотор талын зураг гарч ирдэг юм байна. Заримдаа бүр нүд хальтрам заваан зураг байдаг. Хүмүүс юу юу хаядаг, тэр нь хогийн савны дотор удаад ямар болсныг харуулдаг юм байна. Үнэн заваан байгаа биз дээ.

"Inside Trash Can"

7 Pressure Cooker Bombs + Backpack

Болзошгүй террористуудыг илрүүлэхийн тулд хууль хүчнийхэн Гүүглийн хайлтыг нэлээн нухацтай авч үздэг. 2013 онд Лонг Айлэнд дахь нэгэн хос "битүү чанагч бөмбөг" болон "үүргэвч" гэж тус тусдаа хайлт хийжээ. Цагдаагийн Газраас үүнийг нь олж мэдэн, мөшгиж, хаягаар нь очоод мөрдлөг хийсэн байна. Тэр хос эсвэл хайлтын түүхээ устгах ёстой байсан байх л даа, гэхдээ энд хэлэх гэсэн гол санаа нь зарим нэг нэршил, хэллэгийг баривчлагдъя л гэж бодоогүй бол Гүүглээс хайх хэрэггүй.

Pressure Cooker Bombs + Backpack

8 Smoker's Lungs

Тамхи татах нь хүний биед ямар өөрчлөлт оруулдгыг бид бүгдээрээ л мэднэ. Ялангуяа, олон жил тамхи татсан хүний уушиг нэлээн муудах нь тодорхой. Урт хугацаанд тамхи татсан тамхичид уушги нь ямархуу болсон бол гэж сонирхож үздэг юм шиг байгаа юм. Хэрэв Гүүглээс “Тамхичны уушиг” гэж хайж үзвэл уушигны үнэхээр муухай зурагнууд гарч ирнэ. Хэрвээ чи тамхи татдаг бол хайгаад үзээрэй, хараад тамхиа хаяж юуны магад. Харин чи тамхи татдаггүй бол үзээд хэрэггүй ээ.

Smoker's Lungs

9 Өвчний Шинж Тэмдэг /Symptoms of..../

Янз бүрийн өвчний шинж тэмдийг хайж үзэх нь байх л даа. Гэхдээ гарч ирсэн илэрц нь чамд таалагдахгүй л болов уу. Зарим өвчний шинж тэмдэг айдас төрүүлмээр шүү. Тэгээд ч ихэнх тохиолдолд яг чиний өвчинтэй холбоогүй олон шинж тэмдгүүд гарч ирнэ. Тиймээс, хамгийн сайн арга бол мэргэжлийн эмчид очиж үзүүлэх шүү дээ, Гүүглийг хувийн эмчээ болгох  гэсний хэрэггүй.

Өвчний Шинж Тэмдэг /Symptoms of..../

10 Ugly dogs

Нохой бол хамгийн өхөөрдөм хөөрхөн амьтан. Хүмүүс хайр татам нохдын тухай хайж маш олон цагийг интернэтэд өнгөрүүлдэг. Гэвч, бүх нохой тийм биш, бүр харахаас ч нүд хальтрам ноход цөөнгүй байдаг юм шүү. Зарим нь бүр харсны дараа дахиад нэг хэсэгтээ нохой хармааргүй жихүүдэс төрүүлмээр ч байдаг. Гүүглээс царай муутай нохой гэж битгий хайгаарай. Зүгээр одоог хүртэл харсан өхөөрдөм хөөрхнүүдээ л харахад болно шүү дээ.

Ugly dogs

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()