1
Чи хамгийн шилдэг нь
Мэдээж хүүхэд бүр эцэг эхийнхээ хувьд хамгийн шилдэг гүнж, ханхүү нь байдаг. Гэхдээ хүүхдэдээ ийм ойлголтыг үргэлж төрүүлж, бүх зүйл түүний төлөө байдаг гэж хэлэх нь хүүхдийн тань ирээдүйд сөргөөр нөлөөлнө. Учир нь тэрээр бүх зүйл зөвхөн өөрт нь зориулагдсан гэдэгт бат итгэлтэй болсон байдаг. Харамсалтай нь бодит байдал дээр тийм биш учир таны хүүхэд нийгэмшихэд, бусадтай харилцахад хүндрэлтэй болно.
2
Эцэг эх нь илүү сайн мэднэ
Эцэг эхчүүд өөрсдийн буруу гэж бодсон зүйлээсээ хүүхдээ аврахын тулд "Эцэг эх нь хүүхдээ мэднэ" хэмээн хэлэх тохиолдол элбэг. Энэ төрлийн үг хэллэгийг хүүхдийн сонирхол, сургуулийн сонголт, хосоо сонгоход нь ихэнхдээ хэлдэг. Хожим нь хүүхэд тань бие дааж аливаа шийдвэрийг гаргаж чадахгүй болдог бөгөөд насанд хүрмэгцээ өөрт тохирсон хүнийг олоход бэрх болдог байна.
3
Би хийж өгье
Амьдралын туршлага ихтэй учраас эцэг эхчүүд хүүхдэдээ туслахыг илүүд үзсэнээр аливаа зүйлийг өөрийн гараар, бие дааж хийхэд нь саад болдог. Энэ нь хүүхдийг их зантай болж өсөхөд нөлөөлдөг бөгөөд тэрээр бусадтай дээрэнгүй харилцаж эхэлдэг байна. Үүнээс гадна өөрт тохиолдож буй асуудлыг бие дааж шийдвэрлэх чадваргүй болдог аж.
4
Хэнд ч итгэж болохгүй
Итгэл гэдэг амьдралд байх хамгийн үнэ цэнэтэй зүйлийн нэг бөгөөд ялангуяа хайр дурлалын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэдээж танихгүй хүнтэй харьцахгүй байх, түүнийг дагаж явахгүй байх гэх мэт зүйлсийг хүүхдэдээ зааж өгөх хэрэгтэй ч хайр дурлал итгэлгүйгээр оршин тогтнох боломжгүй гэдгийг мартаж болохгүй. Хүүхэд өөрийгөө хамгаалаад зогсохгүй, ойр дотныхондоо итгэж, туслах чадварт суралцах хэрэгтэй.
5
Эрчүүдэд ганцхан зүйл л хэрэгтэй
Өөрийнхөө амьдралын туршлага дээр үндэслэж эцэг эхчүүд хүүхдээ эсрэг хүйстнээс нь хамгаалахыг хичээдэг. Харамсалтай нь эцэг эх хүүхдээ бүх зүйлээс хамгаалж чадахгүй. Харин энэ төрлийн болгоомжлол сануулгыг байнга хэлэх нь хүүхдээ ирээдүйд эсрэг хүйстэнтэйгээ айдастай харилцах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь мэдээж, ирээдүйд насанд хүрсэн хүүхдэд тийм ч таатай нөлөөлөхгүй болов уу.
6
Хэрвээ чи биш байсан бол...
Заримдаа эцэг эхчүүд огт төлөвлөөгүй хүүхэд төрүүлснээсээ болоод өсгөхдөө зарим тохиолдолд бухимдаж харамсаж эхэлдэг. Энэ тохиолдолд та бурууг хүүхдэдээ тохох хэрэггүй. Таны хүүхэд үргэлж өөрийгөө буруутай мэтээр бодож, өөрийгөө дутуу үнэлж өсөх болно. Энэ нь ирээдүйд бусад хүмүүстэй харилцаа холбоо тогтооход муугаар нөлөөлнө.