Хүүхдийг зожиг нэгэн болж өсөхөд эцэг эхчүүд ингэж нөлөөлдөг

Эцэг эх бүр хүүхдэдээ сайн сайхныг хүсэж, хамгийн сайнаар өсгөхийг хичээдэг. Харамсалтай нь тэд өөрийн бодлыг хүүхдэдээ буруу аргаар ойлгуулснаар хүмүүжилд нь сөргөөр нөлөөлдгөө тэр бүр мэддэггүй. Ялангуяа зарим үг, хэллэгийг та олон удаа давтсанаар хүүхэд тань бусадтай харилцахад саад бэрхшээл учирдаг байна. Ингээд ирээдүйд хүүхдэд тань сөргөөр нөлөөлөх үг хэллэгийн талаар танд хүргэе.

Хүүхдийг зожиг нэгэн болж өсөхөд эцэг эхчүүд ингэж нөлөөлдөг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чи хамгийн шилдэг нь

Мэдээж хүүхэд бүр эцэг эхийнхээ хувьд хамгийн шилдэг гүнж, ханхүү нь байдаг. Гэхдээ хүүхдэдээ ийм ойлголтыг үргэлж төрүүлж, бүх зүйл түүний төлөө байдаг гэж хэлэх нь хүүхдийн тань ирээдүйд сөргөөр нөлөөлнө. Учир нь тэрээр бүх зүйл зөвхөн өөрт нь зориулагдсан гэдэгт бат итгэлтэй болсон байдаг. Харамсалтай нь бодит байдал дээр тийм биш учир таны хүүхэд нийгэмшихэд, бусадтай харилцахад хүндрэлтэй болно.

Чи хамгийн шилдэг нь

2 Эцэг эх нь илүү сайн мэднэ

Эцэг эхчүүд өөрсдийн буруу гэж бодсон зүйлээсээ хүүхдээ аврахын тулд "Эцэг эх нь хүүхдээ мэднэ" хэмээн хэлэх тохиолдол элбэг. Энэ төрлийн үг хэллэгийг хүүхдийн сонирхол, сургуулийн сонголт, хосоо сонгоход нь ихэнхдээ хэлдэг. Хожим нь хүүхэд  тань бие дааж аливаа шийдвэрийг гаргаж чадахгүй болдог бөгөөд насанд хүрмэгцээ өөрт тохирсон хүнийг олоход бэрх болдог байна.

Эцэг эх нь илүү сайн мэднэ

3 Би хийж өгье

Амьдралын туршлага ихтэй учраас эцэг эхчүүд хүүхдэдээ туслахыг илүүд үзсэнээр аливаа зүйлийг өөрийн гараар, бие дааж хийхэд нь саад болдог. Энэ нь хүүхдийг их зантай болж өсөхөд нөлөөлдөг бөгөөд тэрээр бусадтай дээрэнгүй харилцаж эхэлдэг байна. Үүнээс гадна өөрт тохиолдож буй асуудлыг бие дааж шийдвэрлэх чадваргүй болдог аж.

Би хийж өгье

4 Хэнд ч итгэж болохгүй

Итгэл гэдэг амьдралд байх хамгийн үнэ цэнэтэй зүйлийн нэг бөгөөд ялангуяа хайр дурлалын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэдээж танихгүй хүнтэй харьцахгүй байх, түүнийг дагаж явахгүй байх гэх мэт зүйлсийг хүүхдэдээ зааж өгөх хэрэгтэй ч хайр дурлал итгэлгүйгээр оршин тогтнох боломжгүй гэдгийг мартаж болохгүй. Хүүхэд өөрийгөө хамгаалаад зогсохгүй, ойр дотныхондоо итгэж, туслах чадварт суралцах хэрэгтэй.

Хэнд ч итгэж болохгүй

5 Эрчүүдэд ганцхан зүйл л хэрэгтэй

Өөрийнхөө амьдралын туршлага дээр үндэслэж эцэг эхчүүд хүүхдээ эсрэг хүйстнээс нь хамгаалахыг хичээдэг. Харамсалтай нь эцэг эх хүүхдээ бүх зүйлээс хамгаалж чадахгүй. Харин энэ төрлийн болгоомжлол сануулгыг байнга хэлэх нь хүүхдээ ирээдүйд эсрэг хүйстэнтэйгээ айдастай харилцах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь мэдээж, ирээдүйд насанд хүрсэн хүүхдэд тийм ч таатай нөлөөлөхгүй болов уу.

Эрчүүдэд ганцхан зүйл л хэрэгтэй

6 Хэрвээ чи биш байсан бол...

Заримдаа эцэг эхчүүд огт төлөвлөөгүй хүүхэд төрүүлснээсээ болоод өсгөхдөө зарим тохиолдолд бухимдаж харамсаж эхэлдэг. Энэ тохиолдолд та бурууг хүүхдэдээ тохох хэрэггүй. Таны хүүхэд үргэлж өөрийгөө буруутай мэтээр бодож, өөрийгөө дутуу үнэлж өсөх болно. Энэ нь ирээдүйд бусад хүмүүстэй харилцаа холбоо тогтооход муугаар нөлөөлнө.

Хэрвээ чи биш байсан бол...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()