Онгоцонд хэзээ ч хийж болохгүй зүйлс

Олон нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ та ямагт соёлтой, бусдыг хүндэтгэж байх хэрэгтэй. Учир нь таны эрх, бусдын эрхийн хязгаарлагдаж байдгийг санах нь зүйтэй. Хүмүүсийн тав тухыг алдагдуулах дуу чимээ гаргаж, орилж хашгичин, бусдад төвөг, дараа удах шиг бүдүүлэг зан гэж үгүй. Иймд та бүхэндээ онгоцоор явж байхдаа хэзээ ч хийж болохгүй үйлдлүүдийг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Онгоцонд хэзээ ч хийж болохгүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Оочир дайрах

Тэнд байгаа бүх л хүмүүс ядарч, таньтай адил яарч яваа гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хүмүүсийн голоор чихэж, бухимдал төрүүлэх нь тухайн хүний сайхан өдрийг баллаж, уур бухимдал, стресст оруулж орхино гээч. Тиймээс хүмүүс хүлээж байвал та ч бас хүлээ. Бүгд л дарааллаараа явж байгаа гэдгийг оюун бодолдоо шингээгээрэй.

Оочир дайрах

2 Хийжүүлсэн ундаа уух

Та онгоцонд болон тэнд суухаас өмнө хийжүүлсэн ундааг уухгүй байвал зохилтой. Нислэг эхэлмэгц нь энэ нь таны хамаг биеэр тархаж, гэдэс цэрийж, дотор гэдсийг эвгүйрхүүлж байдаг билээ. 

Хийжүүлсэн ундаа уух

3 Хийгээ гаргах

Үнэхээр гэдэс тань эвгүйрхэж, тэвчихийн аргагүй болвол та угаалгын өрөөг зорьж, хийгээ гаргаарай. Тухайн онгоцонд маш олон хүн зорчиж яваа тул таны гэдэсний хийн эвгүй үнэр олон хүний тав тухыг алдагдуулж орхих юм.

Хийгээ гаргах

4 Хөгжмөө чанга сонсох

Онгоцонд явахад хамгийн дотны нөхөр бол яалтчгүй дуу хөгжим байдаг. Харин та үүнийг зөвхөн чихэвчээр эсвэл маш аяархан сонсож яваарай. Тухайн дуунд таны хичнээн дуртай байх тань хамаагүй бөгөөд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулна гэдэг хамгаас бүдүүлэг хэрэг аж. 

Хөгжмөө чанга сонсох

5 Дүрсгүй жаал

Хүмүүс хүүхдийг өхөөрдөж, хайрладаг боловч хэт их дүрсгүйтэж, байцаан шалгаах бяцхан жаал ямар төвөгтэй гэж санана. Тиймээс та хүүхдээ томоотой байлгаж, бусдад садаа болохгүй байхыг хичээгээрэй. 

Дүрсгүй жаал

6 Бусдын зүйлсийг хөдөлгөх

Та өөрийн зүйлээ хийхдээ бусдын ачаа тээшийг хөдөлгөж, байрыг нь сольж огтхон ч болохгүй. Үүнээс тань болж үйлчлүүлэгчид тус тусын зүйлсээ сольж, цаашлаад алдаж ч мэднэ. Харин таны бодлогогүй үйлдлээс болж бусад хүмүүс хохирох ёстой гэж үү?

Бусдын зүйлсийг хөдөлгөх

7 Усанд ороогүй

Усанд оролгүй, хиртэйгээ зууралдсан байдалтайгаар онгоцонд суух нь тийм ч зөв зүйтэй үйлдэл биш. Энэ нь таны эргэн тойрон дахь хүмүүст тааламжгүй байхаас гадна таныг ч мөн тухгүй байлгах болно. Тиймээс онгоцонд суухаас өмнө усанд орж, биеэ амрааж байгаарай. 

Усанд ороогүй

8 Согтууруулах ундаа уух

Онгоцоор нисч явахдаа согтууруулах ундаа уух нь таны алжаалыг тайлж, стресс ядаргаанаас ангижруулдаг билээ. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх нь ямар олон сөрөг талтай болохыг та биднээр хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Биед тань хор хөнөөлтэйгээс гадна хамт зорчиж яваа хүмүүсийн тух алдагдах нь мэдээж юм.  

Согтууруулах ундаа уух

9 Суудлын бүсээ зүүдэггүй

Мэдээж онгоцны суудлын бүс нь бидний тав тухтай байдлыг алдагдуулж, хэцүүхэн байдал үүсгэдэг тул зүүлгүй орхих нь элбэг. Гэхдээ та ингэснээр өөрийн амиа эрсдэлд оруулж байгаа гэдгээ мэдэх үү? Тиймээс хэдий тухгүй байлаа ч байнга зүүж хэвших нь таныг гарч болох аймшигт эрсдлээс сэргийлэх аж. 

Суудлын бүсээ зүүдэггүй

10 Шээсээ барих

Хэрэв та гурван эгнээт суудлын хамгийн захын буюу цонхон талд суусан тохиолдолд босч явна гэдэг тун хэцүү байдаг билээ. Хэдийгээр шээс хүрч байсан ч ахин дахин хүмүүсийн тухыг алдагдуулж, суудлаас нь өндөлзүүлнэ гэдэг хэцүү байдаг юм. Гэхдээ та бусдын эрх ашгийг хүндэтгэсэндээ давсгаа хагалж орхивол яах болж байна. Иймд өөрийгөө зовоохын оронд хажууд зорчиж яваа хүмүүсээс төвөг удаж байгаад өршөөл эрэн, босч яваарай. 

Шээсээ барих

11 Онгоцны үйлчлэгчтэй бүдүүлэг харилцах

Онгоцны үйлчлэгтэй бүдүүлэг харилцаж, муу муухай үгээр хараах нь хамгийн зохимжгүй үйлдэл юм шүү. Бусдын ажлыг үл хүндэтгэж, зорчигдчын амар тайван байдлыг алдагдуулах нь таны төлөвшил, ёс суртахууны доройтлыг илтгэж өгөх болно. 

Онгоцны үйлчлэгчтэй бүдүүлэг харилцах

12 Гутлаа тайлах

Гутлаа тайлж явах нь хөлд амар сайхан, тухтай байдаг. Гэхдээ таны хөл хөлөрч, эвгүй үнэр ханхалж эхэлвэл яах бол? Бусад хүмүүсийн аялалыг үгүй хийж, амьсгалахад ч бэрх болгох гэсний хэрэггүй юм. Хэдийгээр таны хөл шивэргүй байлаа ч энэ нь хамгийн бүдүүлэг үйлдэл байна шүү. 

Гутлаа тайлах

13 Кофе уух

Та онгоцонд  болон онгоцонд суухаас өмнө кофе уухаас аль болох татгалзаж байгаарай. Учир нь үүнд агуулагдах кафейн нь таны биеийн амар тайван байдлыг алдагдуулж, онгоцонд сууж нисэхэд хамаг биеийг халуу дүйгүйлж, тун ч хэцүү байдалд оруулдаг юм. 

Кофе уух

14 Түргэн хоол идэх

Олон хүний дунд суун, хамар сэтлэм үнэртэй түргэн хоолыг хамаа намаагүй идэх нь таны ёс суртахууны хэм хэмжээг илтгэж өгөх болно. Мөн энэ нь биед шингэх явц удаан тул бие тань хэсэгтээ л хүнд оргиж, хэцүүхэн байдалд оруулах аж. Мөн эдгээрийг тогтмол идэх нь биед асар хортой гэгддэг тул та аль болох татгалзаж байгаарай. 

Түргэн хоол идэх

15 Бэлгийн харьцаанд орох

Хэдий дур хүсэл тань оргилж, үүнийгээ тэвчихэд хэцүү байсан ч танд өөр арга байхгүй. Олон нийтийн нүднээс далд угаалгын өрөө орлоо ч тухгүй байхаас гадна та хоёрыг олон хүн хүлээн, оочирлон зогсож байгаа гэдгийг сана. Та үнэхээр л онгоцонд секс хийж үзмээр байвал хувийн нисдэг тэрэг сонгохыг зөвлөе. 

Бэлгийн харьцаанд орох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()